fbpx Д.Баярхүү: Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
7 минут 8 секунд

Д.Баярхүү: Монгол Улс НҮБ-д 1946 онд элсэх байлаа

Өнөөдөр давхар баяр. Манай улс 1961.10.27-ны өдөр НҮБ-д элсэж, тусгаар улс гэдгээ дэлхийн дахинд нотлон харуулсан, дахинтаа тунхагласан өдөр. Ердөө гурван өдрийн өмнө Төрийн ордны нүүрнээ, төв талбайдаа хоёр далбаа мандуулж гадаадын ямар хүндэт зочин морилов гэмээр сэтгэгдэл төрж байсан бол жил бүрийн “10 дугаар сарын 24”– Нэгдсэн Үндэстний Байгууллагын өдөр. Тэртээх 80 жилийн тэртээ байгуулагдаж байсны ойн өдөр. Хоёр далбаа зэрэгцэн мандуулаад гадаадын өндөр дээд зочны Төрийн айлчлалыг угтдагсан. Энэ удаа ямар нэгэн зочин бус НҮБ өөрөө Монголд маань “морилон ирсэн” нь тэр байлаа.

Манай улсад анх удаа ийнхүү НҮБ-ын өдрийг Төрийн баяр ёслол болгон тэмдэглэлээ.

Дэлхийн II дайныг дуусгасан 80 жилийн түүхт ойн энэ 2025 онд гамшигт энэ дайныг дуусгаж хүн төрөлхтөнийг энх тайванд хүргэхэд түүхэн хувь нэмрээ монголчууд бид оруулсан юм шүү гэдгийг тэмдэглэх нь зүй. Тэртээх 1945 оны 8 дугаар сард тухай үеийн милитарист Японд дайн зарлаж, Хойд Хятадыг чөлөөлөхөд Монголын зэвсэгт хүчин дайчин тугаа мандуулан байлдаж давшиж явсныг түүх гэрчилнэ. Зөвлөлтийн Эх орны дайнд тухайн үеийн Монгол улс, монголчууд бид чадлынхаа хэрээр туслаж байсныг түүх гэрчилнэ. Дэлхийн хамтын нийгэмлэг болох НҮБ байгуулагдсаны дараахан Монгол Улс НҮБ-д элсэх өргөдлөө өргөн барьж, 1946 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралд уригдан байсныг бас түүх гэрчилнэ. Түүх хүүрнэе. Сонины зурагнууд сонирхоорой. Тэр чигтээ түүх!

сонин mn

Дэлхийн II дайны үед “Нэгдсэн үндэстнүүд”-ийн талд тууштай зогсож, дайны ялалтад түүхэн хувь нэмрээ оруулсан Монгол улсын хувьд 1946 онд НҮБ-д элсчих алтан боломж тохиосон боловч хойшилжээ. 1911 оноос эхлэн дэлхий нийтээр ялангуяа хүчирхэг гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх хүсэл эрмэлзлэл оргилж явсаар 1946 он хүргэсэн ба тэр үедээ Зөвлөлт, Хятад (ДИУ) хоёроор хоёулангаар нь тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн монголчууд шинэ байгуулагдсан НҮБ болон дэлхийн хүчирхэг гүрнүүдээр олон жилийн тэмцлийн үр дүнгээ хүлээн зөвшөөрүүлэхээр зориг шулуудан Ерөнхий сайд Чойбалсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Трюгве Ли-д захидал бичин Монголыг энэ байгууллагад элсүүлэхийг хүсчээ. Ингээд Нью-Йорк руу төлөөлөгчдөө илгээжээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өргөдлийг хэлэлцэв. Хэрэв АНУ-ын дэвшүүлсэн универсализм хэмээх хавтгайруулан элсүүлсэх зарчмыг Зөвлөлтийн төлөөлөгч хүлээн авчихсан л бол нэр дэвшсэн 9 улс (Албани, Монгол, Афганистан, Трансиордан, Ирланд, Португал, Исланд, Швед, Сиам) зэрэг НҮБ-д элсчих байсан ба харин зөвлөлт нөхөд “улс орнуудыг эд бараа биш, улс орон бүрийг нэг бүрчлэн хэлэлцъе” гэж зүтгэсээр байгаад америкийн саналыг унагав. Зөвлөлтийнхөн Португал, Иорданыг элсүүлэхгүй хэмээн чичлэн дайрав. Хариуд нь Америк, Британи хоёр Албани, Монгол хоёр дээр саад хийв. Ингээд Афганистан, Исланд, Швед гурав тунаж Ерөнхий Ассамблейд орохоор болжээ.

сонин mn

Уг нь өргөдөл өргөн барьсан 9 улсын жагсаалтын хоёрт нь Монгол байна. Хэрэв хавтгайруулан элсүүлсэх зарчмаар элсчихсэн бол НҮБ-ын 53 дахь гишүүн нь буюу үндэслэгчдийн хоёрдугаар эгнээнд мөнхрөх байжээ.

Манай төлөөлөгчдийн тэргүүн Ю.Цэдэнбал нь Нью-Йоркоос буцаж ирээд хотын намын идэвхтний хурал дээр “БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд аваагүйн шалтгаан” хэмээх илтгэл тавьж, АНУ-ын универсализм хэмээх хавтгайруулан элсүүлсэх зарчмыг шүүмжилж нэг бүрчлэн хэлэлцэж элсүүлэх Зөвлөлтийн зарчмыг хамгаалж магтсан нь 1961 он хүртэл дахин 15 жил хүлээх үйлийн үр рүү хөтөлжээ.

1946 оноос хойш яг 15 жилийн дараа манай улс НҮБ-д хууль ёсны суудлаа эзэлсэн. Эдүгээ 64 жилийн (ой нь жил бүрийн 10 дугаар сарын 27 буюу өнөөдөр) нүүр үзэж байна. Түүх. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулганаар 1961.10.27-ны 15 цагт (Улаанбаатарын цагаар 10 дугаар сарын 28-ны үүрийн 04.00 цаг) БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай Аюулгүйн Зөвлөлийн зөвлөмжийг Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцэх үест чуулганы даргаас “БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлсэнд тооцох уу?” гэхэд чуулганы төлөөлөгчид заал дүүрэн алга нижигнүүлэн ташиж хүлээн авснаар НҮБ-ын гишүүнээр манай улс батлагдав. Санал хураалтгүйгээр шүү.

сонин mn

Тэр цагаас хойшхи түүх нийтэд илэрхий. Эдүгээ НҮБ-ын нэн идэвхтэй, тулхтай, итгэлтэй гишүүн улсын нэгд тооцогдож байна. Олон жишээ татан тайлбарлаж болох авч нийтлэлээ төгсгөх дүгнэлтээ бичье. Хэдийгээр хүн төрөлхтөн дараагийн дэлхийн дайнтай тулгараагүй боловч өнөөгийн цаг үеийн байдал хүндхэн байгаа.

Дэлхийн II дайны үеийн нэг хүндхэн талбар болж байсан Зүүн хойд Азид геополитикийн хуваагдал, зөрчил нүүрлэсээр байна. Тэгвэл энэ бүс нутгийн бүх улс оронтой бүгдтэй нь найрсаг харилцаатай цорын ганц улс бол Монгол юм.

Эдүгээ манай улс нь Орос, Хятадтай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай, Япон, БНСУ-тай стратегийн түншлэлийн харилцаатай, БНАСАУ-тай Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсан, АНУ-тай Стратегийн гуравдагч хөршийн түншлэл, Канадтай Xамтын хөгжил цэцэглэлт, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө Иж бүрэн түншлэл тогтоосон, ийнхүү бүгдтэй нь нэгэн зэрэг энх тайвнаар хамтран ажиллаж чадаж байгаа нь Монгол Улсын давуу тал юм. Ухаалаг гадаад бодлогын давуу тал гэе дээ. Дэлхийн геополитикийн хуваагдал, зөрчлийн өнөө үед Монгол шиг ийм гадаад бодлого явуулж байгаа улс дэлхийд тун цөөхөн шүү!

Д.Баярхүү

Монгол төрийн хямрал
Монгол төрийн хямрал
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​