fbpx Парламент нь ч хэрэгжүүлдэггүй Хүний эрхийн үндэсний хөтөлбөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
13 минут 12 секунд

Парламент нь ч хэрэгжүүлдэггүй Хүний эрхийн үндэсний хөтөлбөр

Монгол Улс 2003 онд Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг баталж байв. Анх батлахдаа дөрөв, дөрвөн жилээр тодотгож хэрэгжүүлэхээр тусгасан ч өнгөрсөн 22 жилийн хугацаанд энэ хөтөлбөрийн хэрэгжилтэд нэг ч удаа дүгнэлт хийж өөрчлөлт оруулаагүй байна. Энэ нь манай улсын хүний эрхийг хангах бодлогыг хойшоо шидэж байгаа нэг асуудал юм. “Зууны мэдээ сонин” нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийн 2.2 дэх хэсэг буюу Хүний улс төрийн эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигдөж байгаа асуудлыг хөндөж байна.

Хөтөлбөрт:

Ээлжит сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно

2.2 дэх хэсэг буюу Хүний улс төрийн эрх, эрх чөлөө хэсэгт төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг хангах талаар ингэж заажээ.

2.2.1.1. Сонгуулийн тогтолцоо, үйл явцын (процессын) журмыг иргэдийн бие даасан оролцоог хангаж, чадварлаг Улсын Их Хурал бүрдүүлэхэд болон төлөөлөх ардчиллыг хөгжүүлэхэд чиглүүлэн боловсронгуй болгоно.

2.2.1.2. Ээлжит сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно.

2.2.1.3. Сонгуулийн болон улс төрийн томилогдох албан тушаалд нэр дэвшигчдэд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэх бодлого баримтална.

2.2.1.4. Олон намын тогтолцоо (УИХ-д бүлэгтэй намуудын тогтолцоо)-г төлөвшүүлэхэд нийцүүлэн улс төрийн нам байгуулж ажиллуулахад тавих шаардлагыг хуулиар шинэчлэн тогтооно.

2.2.1.5. Хүн амын шилжилт хөдөлгөөн болон бичиг баримтын зөрчилтэй зэрэг шалтгаанаар сонгуульд санал өгөхийг түдгэлзүүлэх, нэрсийн жагсаалтаас орхигдуулах зэргээр иргэдийн саналаа өгөх эрхийг хөсөрдүүлэхийг ноцтой зөрчилд тооцон хүлээлгэх хариуцлагыг чангатгах, уг зөрчлөөс сэргийлэх арга хэмжээ авна.

2.2.1.6. Сонгуулийн ерөнхий хороо болон тойрог хэсгийн хороодын гишүүний бүрэлдэхүүнд сонгуульд оролцогч аль нэг нам, эвслийн төлөөлөл давамгайлахыг хязгаарлана.

2.2.1.7. Сонгогч нь сонгуульд нэр дэвшигч, сонгогдогчийн үйл ажиллагааны талаар аливаа мэдээлэл, түүний дотор сонгуулийн санхүүжилт, хандивтай холбоотой мэдээлэл авах эрхийг баталгаажуулан хангана.

2.2.1.8. Улсын Их Хурлын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллах буюу чөлөөт мандатын зарчмыг хангах талаар тавих шаардлагыг өндөржүүлж, тэднийг авилгалд өртөхөөс сэргийлэх механизм бүрдүүлэхээр тусгасан байна.

сонин mn

УИХ иргэний Улс төрийн эрх чөлөөнд хэрхэн халдаж байна вэ?

Хүний улс төрийн эрх, эрх чөлөөг хангах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих гол байгууллага нь парламент юм. Тэгвэл үе үеийн парламент Сонгуулийн хуулийг ээлжит сонгууль болгоны өмнө өөрчлөн баталж, өөрсдийн тоглоомын дүрмийг хуульд оруулдаг жишиг бараг л тогтчихлоо.

Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийн 2.2.1.2-т Ээлжит сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заажээ.

Сонгуулийн хуулийг батлахдаа энэхүү хугацаанд багтан өөрчлөх гэж дандаа оны сүүлчийн долоо хоногт, иргэдийн хараа хяналт, анхаарал суларсан үед баталсаар ирсэн байна. Мөн Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийн энэхүү заалт болон бусад хууль тогтоомжийг парламент нь илтэд зөрчиж, сонгууль болохоос 1-3 сарын өмнө Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг баталж байсан бараан туршлага ч байна. Хүний эрхийн Үндэсний хөтөлбөр 2003 онд батлагдсанаас хойш УИХ-ын таван удаагийн сонгууль болжээ.

Сонгуулийн хуулийн өөрчлөлтийн хугацааг тоймлоход

2008-2012 оны Д.Дэмбэрэл даргатай парламент Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2011 оны арванхоёрдугаар сарын 15-нд баталжээ. Энэ өөрчлөлтөөр Эрүүгийн хууль, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхээр заажээ. 2012-2016 оны парламент УИХ-ын сонгууль болохоос нэг сарын гаруйн өмнө буюу 2016 оны тавдугаар сарын 5-нд Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, хуулиа зөрчиж байжээ. Тэр үед УИХ-д АН олонх байсан бөгөөд парламентын дарга нь З.Энхболд байв. Тухайн үед Сонгуулийн хуультай холбоотой маргаан Цэц дээр үүсч, УИХ-ын ээлжит сонгууль хойшлогдох асуудал яригдаж байсан ч сонгууль хугацаандаа болов.

2016-2020 оны парламент Сонгуулийн тухай хуулийг 2019 оны арванхоёрдугаар сарын 20-нд буюу сонгууль болохоос зургаан сарын өмнө хуулийн хугацаандаа тулган баталжээ. МАН олонх байсан бөгөөд тэр үед УИХ-ын даргаар Г.Занданшатар ажиллаж байв.

2020-2024 оны парламент хамгийн боломжийн хугацаанд Сонгуулийн хуулийг баталжээ. МАН дахин олонх болж, Г.Занданшатар УИХ-ын дарга байсан. Тэд 2023 оны зургаадугаар сарын 16-нд буюу сонгууль болохоос нэг жилийн өмнө сонгуулийн дүрмээ тодорхой болгож, хуульд өөрчлөлт оруулж байв.

Одоогоор энэ нь парламентын түүхэн дэх хамгийн боломжийн хугацаа юм. Мөн тэр үеийн парламентын дарга цаашид эрх барьж байгаа улс төрийн хүчин өөрсдийн эрх ашгийн төлөө Сонгуулийн хуулийг өөрчилдөг байдал энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр дуусгавар болж байгааг онцлон тэмдэглэсэн байдаг.

Ийнхүү таван удаагийн УИХ-ын сонгууль болоход Сонгуулийн хуулийг таван удаа өөрчилж байжээ. Үүнээс хуулийг эрх баригч намууд өөрсдийн эрх ашигт нийцүүлж өөрчилдөг нь харагдаж байна. МАН-д томсгосон болон жижиг мажоритар тогтолцоо ашигтай туссаар ирсэн түүхтэй. Харин АН-д холимог тогтолцоо ашигтай гэдэг маргаан байсаар ирсэн. Сонгуулийн тухай хуулийн хэлэлцэх үеэр өөрсдөд ашигтай хувилбар нь аль вэ гэж маргалдаж ирснээс биш иргэний улс төрийн эрх, эрх чөлөөг хангах чиглэлд мэтгэлцэж байсан нь юу л бол.

Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хууль VS Хүний эрхийн үндэсний хөтөлбөр

Дахин сануулахад, Хүний эрхийн Үндэсний хөтөлбөрийн 2.2.1.2-т Ээлжит сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заажээ. Энэ нь мэдээж бүх шатны сонгуульд хамаатай.

УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа хөтөлбөрийн хэрэгжилт болоод хуулийн заалтыг хэрхэн хэрэгжүүлж байгааг талаар хүргэе. Хамгийн сүүлд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахдаа парламент мөн хугацаандаа арай гэж багтаж Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2020 оны арванхоёрдугаар сарын 24-нд баталж байв. Улмаар хуулийн маргаан үүсч маргалдаж, явсаар 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар зарим хэсгийг өөрчлөн найруулжээ. Энэ нь Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болохоос хоёр сар гаруйн өмнө хуульд эцсийн “засвар”-ыг хийсэн гэсэн үг. Түүнчлэн 2017, 2013, 2009 он гээд үе үеийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг яг л хуулийн хугацаандаа тулгаж өөрчлөн баталж байна.

ХЭҮК: Сонгуулийн хууль Үндсэн хууль болон олон улсын зарчимд нийцэхгүй байна

2024 оны Хүний эрхийн тайланд Монгол Улсад сонгох, сонгогдох эрхийг бодитойгоор эдлүүлэхэд чиглэсэн хууль, бодлого, журам бүхэлдээ сонгуулийн зарчимд үндэслэн, сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагааны суурь бүрдсэн бөгөөд 1992 оноос хойш гурван түвшний 37 удаагийн 11 сонгуулийг явуулж ардчиллын соёл, оролцоонд суралцсаар байна. УИХ-ын 2008 оны ээлжит сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал цуглаан нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг бий болгож, хүний эрхийг ноцтой зөрчсөн сургамж болсон тул сонгох, сонгогдох эрхийг баталгаатай эдлүүлэх, сонгууль явуулах журам, үйл явцыг нарийвчлан зохицуулах, оролцогч талуудыг хүртээмжтэй мэдээллээр хангах, сонгогчдын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, сонгуулийг ил тод, нээлттэй явуулах, иргэний нийгмийн хяналтыг бий болгох чиглэлээр сонгуулийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг өөрчилсөн.

Энэ хүрээнд 2011 онд Сонгуулийн автоматжуулсан системийн хуулийг УИХ-аас баталж, сонгогчдын бүртгэл болон санал тоолох үйл явцыг автоматжуулж, сонгуулийн үр дүнд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэж байна.

Олон улсын сонгууль ажиглах багаас Монгол Улсын зохион байгуулсан сонгуулийг шударга, чөлөөтэй, нийтээрээ, тэгш оролцох ардчиллын үндсэн зарчмуудын дагуу зохион байгуулагдаж ирсэн гэж дүгнэдэг ч Үндсэн хуулийн болон олон улсын зарчимд бүрэн нийцэхгүй тулгамдсан асуудлууд байсаар байна. УИХ-ын болон орон нутгийн Хурлын сонгуулийн онцлог, ялгаатай нөхцөл байдлыг харгалзан хууль тогтоомжоор зохицуулах нь сонгох, сонгогдох эрхийн үндсэн зарчмыг хангах, сонгуулийн үйл ажиллагааны үр нөлөөг бүхэлд нь дээшлүүлэхэд ач холбогдолтой юм.

“Хүний эрхийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангалтгүй гэж дүгнэж байжээ

Засгийн газар 1993 онд Вена хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн дэлхий дахины бага хуралд оролцон хүний эрхийг хангах үндэсний баримт бичиг батлан хэрэгжүүлэх тухай тунхаглалыг дэмжиж, үүрэг хүлээсэн байдаг.

Улмаар УИХ-аас 2003 онд Монгол Улсад “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Ийнхүү тус хөтөлбөрийн хэрэгжилтийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2022 онд үнэлж, хөтөлбөрийг шинэчлэн батлах шийдвэрийг УИХ-ын 2023 оны 114 дүгээр тогтоолоор баталжээ.

Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Тус хөтөлбөрийн 2.1.1.1-т “Эмэгтэйчүүд, насанд хүрээгүй болон 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд цаазаар авах ял оноохыг хориглосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн заалтыг хэвээр хадгалахын зэрэгцээ уг ялыг оногдуулдаг хэргийн төрлийг цөөрүүлэх, хэтдээ ялын төрлөөс хасах чиглэл баримтална” гэж заасан байдаг бол Монгол Улс Иргэний болон эрх зүйн пактын нэмэлт хоёрдугаар протоколд нэгдэн орсноор 2015 онд цаазын ялыг хуулиас халж чадсан юм. 2003 оны статистикийн мэдээгээр үндэсний хэмжээнд сургууль завсардагсдын тоо 17671 байсан бол энэ онд 1931 хүүхэд сургууль завсардах өндөр эрсдэлтэй гэгдэж байв.

20 гаруй жилийн хугацаанд сургууль завсардалт ийнхүү буурсан нь тус хөтөлбөрийн 2.4.3-т заасан арга хэмжээ тодорхой түвшинд үр нөлөөгөө үзүүлж байгааг харуулж байна гэхчлэн тодорхой үр дүнгүүд гарсан байна.

Энэхүү зургаан зорилттой 233 арга хэмжээ бүхий Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхэд, бүрэн хэрэгжсэн 39 арга хэмжээ /16.7 хувь/, хэрэгжих шатанд байгаа 137 арга хэмжээ /58.7 хувь/, тодорхой арга хэмжээ аваагүй 57 арга хэмжээ /24.4 хувь/-тэйгээр хангалтгүй үнэлэгдсэн. Одоо бид 2003 онд батлагдсан “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр” шиг гавьсан үр дүнгүй төсөл болгоод мартахгүйн тулд шинээр боловсруулсан хөтөлбөрийг чамбай батлуулж, хэрэгжилтийг бүрэн хангуулахыг УИХ-ын гишүүдээс шаардах хэрэгтэй юм.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан А.Бүрэнбаатар нарыг “залилах, хахууль авах“ зэрэг 5 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татжээ
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан А.Бүрэнбаатар нарыг “залилах, хахууль авах“ зэрэг 5 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​