fbpx Д.Баярхүү: Алдсан боломжиндоо харамсах цаг ирнэ! (2)
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
11 минут 57 секунд

Д.Баярхүү: Алдсан боломжиндоо харамсах цаг ирнэ! (2)

Манайхны ихэнхи нь ажиллах хүсэлгүй, ажиллахгүйгээр гэв гэнэт нэг их мөнгөн дээр буух гэсэн хүсэл оргилдог, үргэлж тэгж хүсч бодож явдаг, гол нь ажлын байранд тэнцэхгүй, тэнцэхгүйдээ айж ичдэггүй. Хэт олуулаа ажлын байранд тэнцэхгүй болтлоо эрхээрээ хатчихсаныг засч залдуурахын тулд “Иргэдийг хүмүүжүүлж, соёлжуулах, хэрсүүжүүлэх яам” байгуулж ажиллуулах шаардлага тулгарлаа хэмээн би аюулын харанга цохисон. Цааш үргэлжлүүлье.

Эрхэмлэж хүндэтгэж явдаг найз дүүгээсээ эшлэе. Дуучин Т.Бат-Оргил:–Би ах нарт нүүрс, зэс, алт, ер нь өөдтэй өнгөтэй бүхнийг хулгайлсанд нь нэг их гомддоггүй. Тэр хулгайлсан бүхнээ аваад зайлна л биз. Би уучилж чадахгүй зүйл бол монгол түмнийг эвдэж, нэлээд хэсгийг нь хүн сүрэг болгосон.

Ёс төр, шударга ёс алиныг ч мэдэхгүй, идэх, өмсөх, унах юмны төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс гудамжаар бидэнтэй нэг үндэстэн гээд явж байна. Энэ адгуус болсон хүмүүс хэзээ ч засрахгүй. Энийг яаж уучлах юм? Юун тэр өв соёл, уламжлал, зөв бичгийн дүрэм мэдэхгүй! Наад захын хүний ёсыг үл мэдэх сүг болсон ахан дүүсээ бид одоо яанам? Эд нартай яаж хамт нэг улс-нийгэм болж амьдрах юм? Гөлчийтөл үсээ лакдаад, үнэтэй костюм өмсчихөөд, гэмгүй царайлчихаад индэр дээрээс худал үг урсгах “нам төрийн зүтгэлтнүүд”-ийг харахаас дургүй хүрч байна. Бидэнд гарц байгаа ч дэндүү хол байна даа. Бидэнд хэр их хугацаа байгаа бол? Билл Гейтс онолджээ. Эх сурвалж: Financial Coaching With Krizzia's Post.

“Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох Таны хувьд охиноо ядуу, эсвэл эгэл жирийн залуутай гэрлэхийг нь хүлээн зөвшөөрч чадах уу?” гэсэнд хариулж ингэж ярьжээ:

  • Хамгийн нэгдүгээрт баялаг гэдэг бол банкинд их хэмжээний данстай байна гэсэн үг биш гэдгийг ойлгоно уу. Баялаг гэдэг бол юуны түрүүнд баялаг бүтээх чадвар юм. Жишээ нь сугалаагаар ч юм уу, эсвэл тоглоомонд санамсаргүй аз тохион 100 саяын мөнгө олсон хүн бол баян хүн биш, зүгээр л ихээхэн мөнгөтэй ядуу хүн. Ийм учраас сугалааны саятнуудын 90% нь 5 жилийн дараа гэхэд л эргээд ядуурдаг.
  • Мөнгөгүй мөртлөө баян гэгдсэн танил хүмүүс чамд ч бас байгаа байх. Жишээ нь ихэнхдээ бизнес эрхлэгчид. Тэд бол санхүүгийн оюун ухаанаа хөгжүүлж байгаа учраас мөнгөгүй ч гэсэн баялгийн зам мөрд хэдийнэ орсон хүмүүс, тэд бол жинхэнэ баялаг өөрсдөө мөн.
  • Баян ба ядуу юугаараа ялгаатай вэ? Хэрэв Та сургуулиа төгсөхөөр шийдэж, шинэ зүйл сурч, байнга сайжирч байхыг хичээдэг залууг олж харвал түүнийг баян хүн мөн гэж бодоорой. Асуудлыг төрд байна гэж боддог, баячууд бүгд хулгайч гэж үздэг, тэднийг байнга шүүмжилдэг залууг олж харвал харин түүнийг ядуу хүн гэдгийг нь мэдэж авах болно. Баячууд сугарч нисэхийн тулд л зөвхөн мэдээлэл, зөвхөн сургалт хэрэгтэй гэдэгт итгэлтэй байдаг бол харин ядуу хүмүүс ингэж хөөрч нисэхийн тулд өөр бусад нь түүнд мөнгө өгч дэмжих ёстой гэж боддог.
  • Эцэст нь хэлэхэд миний охин ядуу хүнтэй суухгүй гэж хэлэхдээ би мөнгө яриад байгаа юм биш. Би тэр цаад хүний ​​баялаг бүтээх чадварыг нь л хэлээд байгаа юм.
  • Гэмт хэрэгтнүүдийн ихэнхи нь ядуугаараа дуусдаг. Мөнгөний өмнө ухаанаа алдаж, өөрсдөө мөнгө олох аргаа мэдэхгүй учраас л хулгай хийх гэж дайрдаг.
  • Банкны харуул нэг удаа цүнхтэй мөнгө олоод банкны захиралдаа өгч гэнэ. Гэтэл хүмүүс энэ хүнийг тэнэг мангараар нь дуудаж хараасан ч, үнэндээ бол тэр хүн зүгээр л мөнгөгүй баян хүн байж. Жилийн дараа банк нь түүнд хүлээн авагч ресепшний ажил санал болгож, 3 жилийн дараа гэхэд тэр үйлчлүүлэгчдээ удирдах болж, 10 жилийн дараа гэхэд банкны бүс нутгийн салбарыг удирдах болжээ. Тэрээр одоо олон зуун ажилтан удирддаг, түүний жилийн урамшуулал нь өнөөх хувьдаа авчихаж болох байсан тэр мөнгөнийх нь үнийн дүнгээс даваад явчихсан. Эд баялаг гэдэг нь угтаа бол юун түрүүнд тархи сэтгэхүй байдаг юм шүү гэжээ.

сонин mn

Айхтар хоржоонтой үг байна. Хэрэв Та ядуу төрсөн бол Таны буруу биш. Харин Та ядуугаараа нүд аниж байгаа бол Таны түмэн буруу гэчихсэн юм биш үү? Бараг л хохь чинь гэчихжээ.

Ядуу сэтгэхүйтэй хүний 13 шинж тэмдэг гээд барууны хэвлэлд бичигдсэнийг хөрвүүлбэл:

  1. Буруугаа тохох хүн хайдаг. Ядуу хүн хариуцлага хүлээх дургүй. Бүтэлгүйтэлдээ хамт ажилладаг хүнээ, даргаа, эсвэл тогтолцоог буруутгана.
  2. Цаг их алддаг. Харин анхны алхам хийхээс айдаггүй, өөрийнхөө санааг бодит болгохоор зориглож, эрсдэл гаргаж чаддаг хүн л ялдаг. Ядуу сэтгэхүйтэй хүн цаг их алдаж, гараа хумхиж сууснаа бусад руу чихдэг.
  3. Эрсдэл гаргадаггүй. Ядуу хүмүүс эрсдэл гаргах дургүй. Тэд бага ч гэсэн тогтмол орлоготой байхыг илүүд үздэг. Үр дүнд нь цалингаас цалингийн хооронд амьдардаг.
  4. Үнэгүй суралцахыг хүсдэг. Ядуу хүн маш олон үнэгүй сургалт, трэнинг, семинарт хамрагдана гээд хүсэлтээ илгээчихдэг. Гэхдээ ихэнхид нь очдоггүй. Ингэж явсаар, тухайн хүнд өөрт нь байнга суралцаад байгаа мэт санагддаг боловч үнэндээ хөгждөггүй. Сургалтын үнэ бол ирээдүйн амжилтын үзүүлэлт болохоос гадна Таны сэдэл, эр зоригийн үнэ цэнэ юм шүү.
  5. Бусдын хөдөлмөрийг үнэлдэггүй. Ядуу сэтгэхүйтэй хүн бусдын хүч хөдөлмөрийг шулж амьдардаг. Түүний амьдралын философи бол үнэтэй эд зүйл, үйлчилгээг үнэгүй авах арга зам эрэлхийлэх. Бусдын оюуны хөдөлмөрийг хулгайлдаг.
  6. Өөрийгөө ямагт өрөвддөг. Асуудлын үндэс нь хүрээлэлдээ байна гэдэгт итгэчихсэн. Амьдарч буй улс, эсвэл хот нь таалагддаггүй гэдэг ч юм уу ядуу гэр бүлээс гаралтай ядуу хүнд өөрийгөө өрөвдөх шалтаг мундахгүй. Гэхдээ өрөвдөх сэтгэл дээр хөрөнгө босгоно гэвэл шал худал.
  7. Гонгинож гомдоллодог. Мөнгөөр дутагдах нь сэтгэл санаагаар унах шалтгаан болдог нь нууц биш. Баян хүн бол бүтэлгүйтэл бүрийг зорилгодоо хүрэхийн тулд давах ёстой даваа гэж үздэг. Тэд хувь заяандаа гомдож гонгинодоггүй. Мэдээж зарим үед хэн нэгэн чамайг өрөвдөөсэй гэж хүснэ, тохиолдсон бүх зүйлээ яримаар санагддаг байх л даа. Гэхдээ тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй, түрийвчин дэх мөнгө чинь үржихгүй.
  8. Хүмүүс юу гэх бол гэж их боддог. Амжилттай яваа хүн өөрийгөө хувь хүн талаас нь үнэлж чадна, бусдын санал бодлоос хамааралгүй амьдарч чадна. Ядуу хүн эсрэгээрээ. Хүч хөдөлмөр, цаг завынхаа ихэнхийг бусад хүмүүсийн нүдэнд хэрхэн харагдах бол гэж санаа зовон, имижээ алдахгүйг хичээдэг. Өөрийгөө илүү хүчтэй, амжилттай нэгэнтэй харьцуулж түүндээ ямагт гутардаг.
  9. Мөнгөө хий дэмий зүйлд үрдэг. Ядуу хүнд санхүүгийн стратеги гэж байдаггүй. Түүний зорилго бол мөнгө олох, тэгээд үрэх. Баячууд олсон мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж өсгөхийг боддог. “Мөнгөгүй юм чинь юугаараа хөрөнгө оруулах вэ?” гэж боддог бол хамгийн буруу. Ирээдүйнхээ талаар зөв бодохгүй байгаа болохоор мөнгөгүй байгаа юм. Баян хүн гэж мөнгө их олдог хүнийг биш, олсон мөнгөө ухаантай зарцуулж чаддаг хүнийг хэлнэ.
  10. Хоромхон зуурт орлого олохыг хүсдэг. Ядуу хүн шинэ зүйлд суралцахыг хүсдэггүй, ирээдүйнхээ төлөө ажиллая гэж боддоггүй. Тэд зөвхөн яг одоо, энэ мөчид л шууд мөнгө олохыг хүсдэг. Энэ бол бүтээгч биш хэрэглэгч хүний сэтгэхүй. Аль болох бага хүч зарцуулж их мөнгө тэр дор нь олохыг хүсдэг.
  11. Дургүй ажлаа хийдэг. Ядуу хүнд дургүй ажлаа хийх мянган шалтгаан олддог. Баасан гаригийг мөрөөдөж, даргаа зүхэн байж өглөө бүр ажилдаа явдаг. Өөрийн дуртай зүйлээ хийх зориг түүнд байхгүй. Ийм байдлаар юуг ч өөрчлөхгүй явсаар хөгширч тэтгэвэртээ гарах нас нь болно.
  12. Цагаа хий дэмий үрдэг. Ядуу сэтгэхүйтэй хүн “Цагаа яаж нөхцөөх вэ?” гэж тархиа гашилгадаг. Эсрэг талд нь баян хүн “Цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх вэ?” гэж сэтгэнэ. Цагаа хэрхэн зарцуулдгаас бүх зүйл шалтгаалдаг, ядуу хүн цагаа нөхцөөж, баян хүн цагаа зөв ашиглаж, улам их баялаг бүтээдэг.
  13. Бусдын амьдралаар амьдардаг. Ядуу хүмүүсийн сэтгэхүйд нэгэн алдаа бий. Тэр нь бусдын амьдралыг өөрийнх дээрээ тусгаж ойлгох. Бусдын амьдралд тохиолдож буй үйл явдлаар амьсгалж, бусдын амжилтын сүүдэрт дарагдсаар нэг мэдэхнээ ядуу хүмүүс хий хоосон ертөнцөд амьдардаг. Үүний оронд өөрийнхөө хувь заяаг өөрөө босгож, айдсаа даван туулж бүхнийг шинээр эхлэ!

Монгол уншигч Та дээрхи дадлаас өөрт хамаатайг олж харсан бол сэтгэлээр унах хэрэггүй. Харин ч ямар дадлаа өөрчлөх хэрэгтэйг олж мэдсэндээ баярлах хэрэгтэй. Зоригтой алхам хийх сэдэл авсан гэж найдаж байна.

Ганц л дүгнэлт. Хавтгайдаа хэрсүүжиж хавтгайдаа баяжицгаа!

Хэрсүүжилт! Хэрсүүжилт! Хэрсүүжилт! Бас дахин Хэрсүүжилт!

Иргэдийг хүмүүжүүлж, соёлжуулах, хэрсүүжүүлэх Яам байгуулж ажиллуулахгүй бол оройтлоо. Оройтсон хойна мянга амаа бариад нэмэргүй!

Д.Баярхүү

Гадаад дэвжээний Монгол довтлогч Б.Батсуурь
Гадаад дэвжээний Монгол довтлогч Б.Батсуурь
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​