fbpx Х.Булгантуяаг эгүүлэн татна гэсэн маргаан өрнөж, Ерөнхий сайд гишүүдэд асуугдав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
7 минут 21 секунд

Х.Булгантуяаг эгүүлэн татна гэсэн маргаан өрнөж, Ерөнхий сайд гишүүдэд асуугдав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг дэд дарга Б.Пүрэвдорж удирдан явуулж байгаа. Баасан гарагийн чуулганы эхэнд МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг сонгосон бүлгийн шийдвэрийг танилцуулав.

Х.Булгантуяаг дэд даргаас чөлөөлөх асуудлыг байнгын хороонд шилжүүлэв

Мөн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг үндэслэн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг албан тушаалаас нь огцруулж, түүний оронд Ж.Бат-Эрдэнийг дэвшүүлж байгаагаа эрх баригч намын бүлэг танилцуулсан. Гэвч АН-ын бүлгийн зарим гишүүд Х.Булгантуяаг дэд даргаас огцруулахаас гадна УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байв.

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Цэцийн шийдвэр гарч, УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн. Тэгэхээр Х.Булгантуяа гэдэг хүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхгүй бол Монголд хуулийн өмнө бүгд адил тэгш байх Үндсэн хууль зөрчигдөнө” гэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Үндсэн хууль бол ард түмэнтэй байгуулсан гэрээ учраас хэн ч гишгэж болохгүй. Хуулиа сахиулаад, хэлэлцээд явахгүй бол энэ улсад хэн хуулиа биелүүлэх юм бэ. Эсвэл МАН тарах л болж дээ” гэв. Ийнхүү МАН, АН-ын гишүүд УИХ-ын дарга Х.Булгантуяаг дэд даргаас чөлөөлөх ёстой, гишүүнээс эгүүлэн татна гэж маргасаар УИХ ямар нэгэн шийдэлд хүрч санал хураалгасангүй. Энэ талаар УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэгийн тухай хуулийн 85.1.1 заалтыг дурдаж, "Хэрэв цэцийн дүгнэлтийг хэлэлцэх бол Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо хоёулаа санал дүгнэлтээ оруулж, чуулганаар хэлэлцүүлэх ёстой. Гэтэл ХЗБХ-ны хуралдааны тов зарлагдаагүй байна. Хамтдаа хэлэлцэх ёстой атал нэгийг нь дангаар оруулж болохгүй. Тиймээс Дэгийн хуулийг зөрчихгүйн тулд хэлэлцэх асуудлыг хойшлууллаа" гэв.

“Оюутолгойтой холбоотой тоон дүнг Засгийн газрын түвшинд өөрчилж, мөнгө угаасан байж болзошгүй байна”

Үргэлжлүүлэн чуулганаар “Хавчигдсан дундаж давхаргаа хэрхэн аврах вэ” сэдвээр Ерөнхий сайд Г.Занданшатар гишүүдэд асуугдав.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Ядуу иргэдээ дундаж давхарга руу, дундаж давхаргаа чинээлэг давхарга руу оруулахад төрийн бодлого чиглэх ёстой. Гэтэл манайд гуравны нэг нь ядуурлын байдалтай, гуравны нэг нь ядууралд маш ойрхон түвшинд байна. Яагаад нөхцөл байдал ийм болов, яагаад дундаж давхаргыг хавчих бодлого явуулав?

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Дундаж давхарга бол дийлэнх Монгол зон олон байх ёстой. Өмч хувьчлалаас эхлээд Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай, аж үйлдвэржилт багатай болсон. Дундаж давхарга бол эмзэг байна. Дэлхийн банкны тооцооллоор инфляц 10.3 хувь болж нэг хувиар нэмэгдэхэд 350 мянган иргэн инфляц, зээлийн дарамтаас үүдэн ядуурал руу шилжих эрсдэлтэй байна гэсэн нь сорилт юм. Ийм учраас эдийн засгийн бүтцээ өөрчлөх 2026-2030 он хүртэлх таван жилийн үндсэн чиглэлийг өргөн барьж байгаа. Эдийн засгийн бүтэцээ өөрчилж, халамжаас хөдөлмөрт шилжсэн бодлого хэрэгжүүлнэ.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

-Нийтийн албан тушаалтын хууль бус хөрөнгийг хураах, иргэний журмаар нөхөн төлүүлэх тухай хуулийг Засгийн газраас өргөн барьсан байгаа. Авлигын эсрэг энэ багц хуулийг та дэмжих үү.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Засгийн газар хууль тогтоох эрх мэдэл эдэлдэггүй. Таны өргөн барьсан хууль УИХ дээр бий. Яг энэ гэмт хэргийг үйлдээд тогтоогдсон хөрөнгийг хураах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Гэхдээ 328 нүүрсний хулгайтай холбогдогч нарын хэрэг шийдвэрлэгдээгүй байна. Энэ хэргийг хянан шалга гэсэн байгаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Авлигачдын хөрөнгийг хураах эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг О.Алтангэрэл сайд санаачлаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрохынхоо өмнөх өдөр хэлэлцэж, УИХ-д өргөн барьсан. Зарчмыг нь дэмжиж байгаа. Үндсэн хуульд нийцүүлж батлуулахын төлөө байна. Үндсэн хуулиас давсан асуудлыг УИХ, хууль тогтоогч дэмжих ёсгүй. Авлигатай бүх шатанд тэмцэх ёстой. Хууль тогтоох байгууллага үлгэрлэх ёстой.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Оюутолгойн асуудлаар 60 мянгаас дээш хуудас нотлох баримт цуглуулсан. Үүний 50-иас дээш хувь нь байгууллагын нууц, төрийн нууц, албаны нууц, маш нууц гэсэн тамгатай байна. Энэ тохиолдолд сонсгол хийхэд ард түмний мэдэх эрх зөрчигдөх гээд байна.Засгийн газраас Оюутолгойтой холбоотой нууцад авсан бичгийг ил болгох боломжтой юу.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Оюутолгой төслийг Монголын ард түмэнд ашиггүй болгож байсан өндөр зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ. Яриа хэлэлцээний тактикийг нарийн задалж болохгүй. Гэтэл яриа хэлэлцээний тактикт нөлөөлж болохуйц бүх материалыг ил тод болгох гээд байгаа нь хэний эрх ашигт үйлчлээд байна вэ гэдэг асуулт тавихад хүргэж байгаа. Та дэд сайдаар ажиллаж байхдаа яагаад дорвитой өөрчлөлт хийх талд ажиллаагүй юм. Яагаад зээлийн хүүг бууруулах талаар ажиллаагүй юм бэ. Тэгээд одоо яриа хэлэлцээ явж байгаа үед бүх баримтыг ил болгох нь Монголын эрх ашигт нийцэх юм уу.Нийтийн эрх ашгийн төлөө хийгдэх ажил юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Оюутолгойтой холбоотой төрийн нууцын тамгатай асуудлууд байгаа. Тэр дотроо яаман дээр миний нууцын асуудлаар шийдвэрлэсэн тоон дүнг Засгийн газрын түвшинд өөрчилж, мөнгө угаасан байж болзошгүй асуудал бас гарч ирж байгаа. О.Батнайрамдал гишүүний сайн мэддэг, таньдаг хүмүүс энэ асуудлыг үйлдсэн байх боломжтой байгаа, гарын үсэг нь байгаа. Энэ асуудлыг Тагнуулын байгууллагаар нууцаас гаргуулахаар би материалыг нь бэлдэж дууссан. Нууцаас гаргуулсны дараа хууль хяналтын байгууллагад илээр шалгуулна гэлээ.

Төмөрбаатарын Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Багш нарынхаа цалингийн асуудлыг хурдан шийдээч, Сайд аа
Багш нарынхаа цалингийн асуудлыг хурдан шийдээч, Сайд аа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​