fbpx Г.Занданшатар: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
3 минут 40 секунд

Г.Занданшатар: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.11.01/ Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжүүлж буй “Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн явцтай газар дээр нь танилцлаа.

Дөрвөн сарын өмнө буюу өнгөрсөн 6-р сард 20 орчим хувийн гүйцэтгэлтэй байсан үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил өнөөдөр 50 гаруй хувьд хүрчээ.

Ерөнхий сайдын албанд томилогдсон цагаасаа эхлэн газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад онцгой анхаарч, ажлыг эрчимжүүлсэн төдийгүй төлөвсөн хугацаанаас өмнө буюу ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

сонин mn

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт- Импорт банкны 1.7 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл дөрвөн багц ажлаас бүрддэг. Эхний багц ажлыг 2024 онд дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгсөн. Бусад багц ажил болох ДЦС болон технологийн байгууламж барих ажил барилга угсралтын шатандаа явж байна. Үйлдвэрийн түүхий эдийг тээвэрлэх 527 км урттай газрын тос дамжуулах хоолойн төсөл 89.4 хувийн гүйцэтгэлтэй.

Засгийн газраас үйлдвэрийн түүхий эдийн хангамж, хүрэлцээ болон Ширээт дэд станцыг хүчин чадлыг 25МВт болгон өргөтгөх ажил гээд газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад бүхий л талаар дэмжиж, онцгой анхаарч ажиллана гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ.

Тэрбээр стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын ажилд санаатай болон санамсаргүйгээр саад учруулсан үйлдэлтэй тэмцэнэ. Энэ бол улс орны эрх ашгийн эсрэг үйлдэл. Тиймээс бүтээн байгуулалтыг ямар нэгэн саадгүй, эрчимтэй урагшлуулах нь чухал гэв.

сонин mn

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг дуусгах төлөвлөгөөт хугацаа 2027 оны 12 дугаар сар. Харин ашиглалтад оруулах хугацаа нь 2028 он.

Энэтхэгээс Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве “Хоёр улсын хүчин чармайлтаар хугацанаас нь өмнө ашиглалтад оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Том төсөлд том саад тулгамддаг юм байна. Гэхдээ тулгарсан асуудлыг шийдвэрлээд шуурхай явж байна” гэв. Төслийг хугацаанаас нь өмнө дуусгахын тулд ажилтнуудын визийн асуудалд анхаарч өгөхийг Энэтхэгийн тал хүслээ. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 1.5 сая тонн нефтийн бүтээгдэхүүн боловсруулж, орчин үеийн стандартын шаардлага хангасан /Евро V стандарт/ 834 мянган тонн диель, 396 мянган тонн авто бензин /95 октантай/, 80 мянган тонн онгоцны түлш /Jet A1/, 27 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 17 мянган тонн зуухны түлш үйлдвэрлэнэ. Нэг үгээр Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнийг дотооддоо, өөрсдөө үйлдвэрлэдэг болно. Өөрөөр хэлбэл, дотоодын нефтийн бүтээгдэхүүнийхээ 50-100 хүртэл хувийг дотоодоосоо хангана гэсэн үг. Мөн 1500 ажлын байр шинээр бий болох юм.

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

АНУ Венесуэлийн ойролцоох хуучин баазаа сэргээн засварлаж байна

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​