fbpx С.Бямбацогт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д аудит оруулж, ЭМДС-гийн алдагдлыг шалгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 7 секунд

С.Бямбацогт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д аудит оруулж, ЭМДС-гийн алдагдлыг шалгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа. Түүний байр суурийг хүргэе.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-д аудитын шалгалт оруулах болсон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК 2010 оноос хойш 15 жил нүүрс олборлож, экспортолсон. Үүнтэй холбоотой хардлага, сэрдлэг, хулгай, ил тод бус байдлын асуудал олон удаа яригдсан. Засгийн газар эдгээрийг шийдвэрлэх тодорхой алхам хийлээ. 2010 оноос 2025 оны хүртэлх “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүх нүүрс худалдах, худалдан авах гэрээг ил болгох шийдвэр гаргалаа.

2022 онд анх Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян төмөр замтай холбоотой арван гэрээг ил болгож байсан. Саяхан оффтейк гэрээнүүдийг ил болгож, нийт 40 гэрээ ил болсон.

2010-2025 оны хооронд “Эрдэнэс Тавантолгой” компани нийт 586 гэрээ байгуулсан байна. Үүнээс 531 гэрээг нь ил болгох шийдвэр гаргасан. Үлдсэн таван гэрээ нь олон улсын томоохон компаниудтай байгуулсан ам нөхцөлтэй гэрээ байгаа. Эдгээрийг нөгөө талын зөвшөөрөл авч байж ил болгоно. Процесс явагдаж байгаа бөгөөд удахгүй ил болгоно гэж найдаж байна. Түүнчлэн Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй, хувьцаат компани болгох шийдвэр гаргасан. Сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланг олон улсын, хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниар шалгуулна. Аудит нээлттэй сонгон шалгаруулалтаар хийгдэх бөгөөд тайланг ил болгоно. Дараа нь олон улсын менежмент, удирдлагын баг сонгон шалгаруулж, нээлттэй хувьцаат компани болгох боломж бүрдүүлнэ.

-Компанийн одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Өнгөрсөн 15 жилд “Эрдэнэс Тавантолгой” компани 176 сая тонн нүүрс олборлож, 166 сая тонныг борлуулсан. 37 их наяд төгрөгийн орлого олж, улсын төсөвт 10.8 их наяд төгрөгийн татвар хураамжийг төлсөн. Ноогдол ашиг болох 2.2 их наяд төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд олгосон. Мөн нүүрсийг Монголын Хөрөнгийн биржээр дуудлага худалдаагаар арилждаг болсон.

2023 оны хоёрдугаар сараас 223 удаагийн цахим арилжаа зохион байгуулж, 34 сая тонн нүүрс арилжаалж, 3.4 тэрбум ам.долларын орлого олсон байна. Ам нөхцөлтэй гэрээгээр хямд үнэ явдаг байсан бол биржээр арилжаалахад орлого хоёр дахин нэмэгдэж байна.

Дараагийн асуудал бол ЭМДС-гийн үйл ажиллагааны шалгалтын дүн. Ажлын хэсгийн шалгалтаар ЭМДС-г "Эмчлэх, эрүүлжүүлэх цаг ирсэн" гэж дүгнэсэн. 2020 онд ЭМД-ын тухай хуульд өөрчлөлт орж, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэн. Энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, гүйцэтгэлээр санхүүжүүлэх боломж бүрдүүлсэн. Гэвч өр төлбөр дааж давшгүй түвшинд хүрч, дампуурлын ирмэгт тулсан. ЭМД-ын сан 2020 онд 2.6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байсан бол 2021 онд 264 тэрбум, 2023 онд 218 тэрбум, 2024 онд 316 тэрбум төгрөгийн өр үүссэн. Харин 2025 онд 280 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсэх тооцоо бий.

-Өрийн хэмжээ өсөж алдагдалтай ажиллаж байгааг юу гэж дүгнэсэн бэ?

-Нэгдүгээрт, хязгаарлагдмал эх үүсвэртэй ч хязгааргүй санхүүжилт олгож байсан гажуудал энэ санд бий болжээ.

Хоёрдугаарт, ЭМД-ын Үндэсний зөвлөл чиг үүргээ хэрэгжүүлж, ажлаа хийж чадаагүй. Жишээ нь, 2024 онд нэг иргэн найман удаа эмнэлэгт хэвтэж, 118 сая төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Өөр иргэн жилд 346 удаа амбулаторийн үзлэг хийлгэж, 12 сая төгрөгийн шинжилгээ оношилгоо хийлгэсэн байгаа юм. Мөн нэг иргэн 61 удаа 63 сая төгрөгийн эмийн хөнгөлөлт эдэлсэн. Үндсэндээ хяналт тавьж чадаагүй бөгөөд хууль зөрчсөн, хулгай, луйврын асуудал байж магадгүй.

Гуравдугаарт, гэрээ хийхэд тоо хэмжээ, төсөв зардлыг тусгаагүй зөрчил илэрсэн. Ямар үйлчилгээг ямар зардлаар үзүүлэхийг заахгүйгээр гэрээ хийчихдэг. Ёроолгүй савнаас хутгаж авч байгаатай адил замбараагүй байдал үүссэн байгаа юм.

Дөрөвдүгээрт, хяналтын тогтолцоо алдагдсан. Сар бүр 2.1 сая нэхэмжлэл ирдэг бол нарийвчилсан хяналтыг гурван хувьд нь л хийдэг. 2024 онд 17 сая нэхэмжлэл ирснээс 105 мянган зөрчил илэрсэн. Хэрэв 100 хувь хянавал илүү их зөрчил илрэх нь ойлгомжтой. Хуурамч нэхэмжлэл газар авсан.

Тавдугаарт, эмнэлгүүдийн удирдлага хуурамч нэхэмжлэл үүсгэж, сангаас мөнгө завших зөрчлүүд газар авчээ. 2023-2025 онд 230 мянган зөрчил илэрсэн. Жишээ нь, хөнгөн өвчтэй хүнийг хүнд гэж оношилж, илүү зардал гаргадаг байна. Энэ нь эмч нарын цалинг нэмэх, салбарын чанарыг сайжруулах боломжийг хаасан. Эдгээр зөрчлийг хууль хяналтын байгууллагад шалгуулж, хариуцлага тооцно. Үр дүнд нь ЭМД-ын сангийн санхүүжилт боломжийн болно. Гүйцэтгэлээр санхүүжүүлэх тогтолцоо зөв ч хяналт хийх шаардлагатай.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

ЭРСДЭЛ БҮХИЙ БҮС НУТГААР БОГ МАЛЫН МЯЛЗАН, ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙ ЭМНЭЛ ЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГТ СУУРИЛСАН ИДЭВХГҮЙ ТАНДАЛТ ХИЙЖ БАЙНА
ЭРСДЭЛ БҮХИЙ БҮС НУТГААР БОГ МАЛЫН МЯЛЗАН, ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙ ЭМНЭЛ ЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГТ СУУРИЛСАН ИДЭВХГҮЙ ТАНДАЛТ ХИЙЖ БАЙНА
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​