
ХХААБ нь Монгол Улсад хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, мал аж ахуй, ус, газар тариалангийн салбарын чадавхыг бэхжүүлэх, тогтвортой хөгжилд чиглэсэн олон чухал төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэнд бид үргэлж талархалтай хандаж ирсэн билээ.
Бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжин, хүнсний баталгаатай, тогтвортой ирээдүй, шинжлэх ухаанд суурилсан бодлого, инновац, түншлэлийн түүчээ болж, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил, байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалах, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах үйлсэд нь өндөр амжилт хүсье.
НҮБ-ын Ерөнхий захирал Др. Чюй Дун-Юй танд болон ХХААБ-ын нийт хамт олонд хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйн төлөөх үйлс тань үргэлж дэлгэрч, амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөе.
Монгол Улсын Их Хурлын гишүүн,
Засгийн газрын гишүүн,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр