fbpx МАН-ын далаад оныхон “үхлийн барьцтайгаар” Их хуралдаа орж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 50 секунд

МАН-ын далаад оныхон “үхлийн барьцтайгаар” Их хуралдаа орж байна

МАН-ын Их хурал болох гэж байна. Намын даргаа сонгоно. Даргаас болж Монгол Улсын төр засаг байгаа байхгүй дээ тулж жонхуу болж дууссан. Ганц үлдсэн нь Ерөнхийлөгч л үлдэх шив.

Гэхдээ энэ нь МАН-д хуулиараа бол хамаарахгүй газар л даа. Амьдарал дээр бол тийм биш, гадуур байгаа яриаг үнэмших юм бол хамгийн их оролцож байгаа гэх. Ингээд МАН-ын даргад ямар хүмүүс өөрсдийгөө сойж байгааг харцгаая. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Г.Тэмүүлэн Н.Учрал гаднаас танхимын Б.Лхагважав нарын нэрс хүчтэй яригдаж байна. Намын дарга болох хамгийн магадтай хүнээр Ж.Энхбаярыг одоохондоо нэрлээд байгаа.Далаад оныхноо гаргаж ирэхийн тулд наяад оныхноо ер нь намын даргад өрсөлдүүлэхгүй гэсэн таамаг бий. Тэгэхийн тулд өрсөлдөж магадгүй гэсэн хүнээ янз бүрээр баглаж авч байна. Д.Амарбаясгаланг яаж буулгаж авч байгааг нийгэм харлаа. Өдөр бүр нэг нүүрсний хулгайг нь илрүүлж гаргаж ирсээр байгаад одоо өндийхгүй болгож аваад санаа нь амрав бололтой. Гэхдээ энэ бүхэн шүүхээр шийдээгүй, дээр нь бүр шүүхэд ч очоогүй хэргүүд л дээ. Л.Оюун-Эрдэнийг бол янз бүрээр дарамтлаад өөд нар харуулахгүй байгаа. Одоо байгаа хамгийн гэм буруутай хүн нь бараг тэр л болж байх шиг. Х.Нямбаатарыг бас янз бүрээр муу хэлж бүр сүүлдээ “цус харвачихлаа” гэж хүртэл мэдээллээ. Хотын намын дарга, Улаанбаатар хотын захирагч маань аргаа бараад сүүлдээ “Би өглөө даралтаа үзсэн, миний даралт 120,80 байна. Намын хурал болох гээд элдвээр худлаа юм бичихээ боль” гэж хүртэл мэдэгдэв. Нөгөө “өрөвдсөн хүнд бол өнөө маргаашгүй, өнгийсөн хүнд бол өдий байна” гэдэг хошин хэлц үг шиг л юм болж байна. Энэ бүхэн бол МАН дахь наяад оныхныг намын дарга болгож болохгүй л гэсэн ажиллагаа юм. Наяад оныхноос Н.Учрал дарга болчих гээд их үзэж байгаа гэсэн мэдээлэл байна. Тэр Ерөнхийлөгчийн итгэлийг ганц ч алдаж байгаагүй учир сайн нэртэй, ер нь л бараг намын дарга болчих болов уу гэсэн таамаг нэлээд газар авсан байгаа. Гэсэн ч хамгийн нөлөөтөй нэг эрхэм “наяад оныхныг даврааж болохгүй, дийлддэггүй юм байна” гэж хэлсэн гэх сул яриа яваад эхэлсэн. Намын Их хурал дээр Н.Учралыг дэмжих хүч ч бодитой байгаа аж. Гэхдээ л дээрх “даврааж болохгүй” гэх яриа хүчтэй явчих болов уу даа. Танхимын Б.Лхагважав өөрөө “Би намын дарга болбол яах бол” гэж жиргэж байсан.

Тэгэхлээр Их хурал дээр дан ганц далаад оны хүн гаргаж өрсөлдүүлэгчгүй сонгож байснаас өрсөлдсөн дүр үзүүлэхийн тулд Б.Лхагважавыг гаргаж ирж магадгүй. Энэ бүгдээс харахад, далаад оныхон бөхөөр бол өрсөлдөгчөө “үхлийн барьц” авахуулж байгаад барилдах гэж байна гэсэн үг. Тэгэхлээр давалгүй яахав дээ.

Б.БИЛИГТ

Хөгжлийн банкинд улс төрийн томилгоо хийхгүй, гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулна

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​