fbpx МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга учир АН-ын дарга О.Цогтгэрэл Бүлгийн даргаараа үлдэхээр болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 55 секунд

МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга учир АН-ын дарга О.Цогтгэрэл Бүлгийн даргаараа үлдэхээр болжээ

МАН-ын Их хурлаас 2025 оны арваннэгдүгээр сарын 15-нд Тэргүүн Шадар сайд Н.Учралыг намынхаа даргаар сонгосон. Тэр өдөр бямба гариг байв. Харин 17-ны даваа гаригт АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүл­гийн дарга О.Цогтгэрэл “…Аль нэг намын дарга УИХ-ын дарга байж таа­рахгүй. Энэ хүрээнд хуулийн төслийг өргөн барих нь зүйтэй гэсэн асуудлыг хэлэлцлээ” хэмээн мэдэгдэл хийсэн. Гэвч, үүнээс ердөө гурав хоногийн дараа 20-ны өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж “…Намын дарга Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлье” хэмээн тогтож, үдээс хойш нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас түүнийг УИХ-ын даргаар сонгосон. Үүний дараа О.Цогтгэрэл “…МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын дарга учир би Бүлгийн даргаараа үлдэх нь зөв юм байна” гэчихсэн нь АН-ынхны гол лидерүүдийн бухимдлыг төрүүлж, шүүмжлэлийг хүлээгээд байна. Тэд намын даргынхаа “шийдвэр”-ийг дурамжхан бөгөөд таагүй хүлээж авах томоохон тодорхой шалтгаантай. Учир нь, УИХ-ын хэд хэдэн гишүүн “…УИХ дахь АН-ын бүлгийн дарга болно” гэж намраас хойш яваад байсан юм.

Цаашлаад АН-ын жирийн гишүүд дунд ч “…Бид ер нь байсгээд л сүртэй мэдэгдэл хийдэг ч түүндээ хүрдэггүй намын даргатай Ерөнхийлөгчийн 2027 оны, УИХ-ын 2028 оны сонгуулийн ард гарч чадах уу” гэлцээд эхэлжээ.

Мөн “…МАН-ынхан Н.Учралыгаа нөөж байгаад 2028 онд Ерөнхий сайдаар гаргаж ирэх гэж байна. Гэтэл манай намын дарга наад хэдтэй нь зэрэгцэж явж байгаад тэр хүртэл хуучирч, солигдох болзлоо хангачих гээд байна. Гэтэл он гараад Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ. МАН-ынхан эв нэгдэлтэй байгаа гэдэг мессеж өгөөд уналаа” гэж байгаа тухай тус намынхан ярьж байна. Ер нь бол, шинэ жил гэж ирэх өдрүүдэд бужигнаад шинэ он гарна. Он гарангуут Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал орчихсон байх болно. Үүнийг ч улс төрийн намууд мэдрээд аль хэдийнэ ажиллаад эхэлжээ. Мэдээж, МАН-ынхан дээр хэлсэнчлэн “…Бид эв нэгдэлтэй байна” хэмээгээд намынхаа Нарийн бичгийн дарга нар, Удирдах зөвлөл, Бага хурлын бүрэлдэхүүнийг ирэх сонгуулиудад зориулан байгууллаа.

Тус намын хувьд, сүүлийн үед нам дотроо том хөдөлгөөн хийхдээ дараагийн залгамжаа “үе давуулж шиддэг” гэлцээд байх болсон. Гэхдээ л, өнгөрсөн хавар Л.Оюун-Эрдэнийг унагаад, залгаад МАН-ын даргын төлөөх зодоон гээд нэлээд шарх авсан.

Хамгийн гол нь, энэ бүхний эцэст Н.Учралд 2016-2024 оны түүчээлсэн гурван ялалт дээр нэмээд дөрөв дэх ялалтыг явах хатуу үүрэг хүлээлгээд байна. АН ч бас тэр талаар хуралдаж шийдвэрээ гаргав. Тус нам энэ жилийн Монгол бахархлын өдрөөр АН-ын дээд шагнал “Их эзэн Чингис хаан” одонг Ерөнхий сайд асан, АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт хүртээв. Ингэхдээ тус намынхан “…Н.Алтанхуяг нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2012 оны УИХ-ын сонгууль, 2012 оны Нийслэлийн сонгууль, 2012 оны аймаг, орон нутгийн сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн Ардчиллын ялалтыг дархалсан таван ялалтын эзэн юм” гэснийг санаандгүй дүгнэсэн явдал бус бөгөөд Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуультай холбож ойлгохоор байна.

Ер нь бол, МАН-ын дарга Н.Учрал ч, АН-ын дарга О.Цогтгэрэл ч тэр хоёулаа л намынхаа шинэ залуу удирдлагууд юм. Нэг талаасаа энэ. Нөгөө талаасаа МАН ч, АН ч ирэх Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд шинэ удирдлагатай орохоор болж байна.

Энэ сонгууль хүртэлх богинохон хугацаанд Монголын улс төрийн тайз дээр хэн нь хэрхэн тоглохоос ялалт хаашаа вэ гэдэг хамаарна. Улмаар, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээс УИХ-ын 2028 оны сонгууль ч шууд шалтгаална.

Б.Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

“Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна
“Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​