fbpx “Рио Тинто”-д арбитр дээр буулт хийж Оюу толгойн авлигын сэдвийг үүрд хаах уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
9 минут 38 секунд

“Рио Тинто”-д арбитр дээр буулт хийж Оюу толгойн авлигын сэдвийг үүрд хаах уу

Б.Очир

Татварын ерөнхий газраас 2018 онд “Оюу толгой” ХХК-ийн 2013-2015 оны үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Тэгээд 155 сая ам.долларын зөрчил илрүүлж, акт тавьсан. “Оюу толгой” ХХК дээрх дүнгээс 4.8 сая ам.долларыг нь хүлээн зөвшөөрч төлсөн. Харин “...Үлдсэн 150 сая ам.долларыг хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ мэдэгдсэн. Хоёр тал 2018 оноос хойш хоёр жил орчим хугацаанд татварын дээрх зөрчлийг шийдвэрлэхээр хэд хэдэн удаа уулзаж яриа хэлэлцээ хийсэн. Гэвч ойлголцолд хүрч чадаагүй юм. Тиймээс “Оюу толгой” ХХК-иас 2020 онд Лондон дахь Олон улсын арбитрын шүүхэд хандсан. Тэгэхдээ тус компаниас “...Татварын асуудлаар харилцан ойлголцож, шийдвэрлэх арга замыг олохын тулд Монгол Улсын Засгийн газар, татварын албаны төлөөлөгчидтэй хичээнгүйлэн хамтарч ажилласаар ирсэн. Олон улсын арбитрт хандах нь энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн гарц болно гэж үзлээ” гэж олон нийтэд хандаж мэдэгдэл хийж байв. Тэр дагуу тус арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан татварын асуудлаар маргаан үүссэн. Энэ хооронд хоёр тал шүүхээс өмнө тохиролцохыг хичээж удуу дараа уулзалтуудыг хийсэн. Гэхдээ тус компани Татварын ерөнхий газраас ногдуулсан торгууль, нөхөн татварын алданги болох нэг их наяд 26 тэрбум төгрөгийг 2021 онд Монгол Улсад шилжүүлсэн. Харин уг мөнгийг цар тахлын үед иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгох Засгийн газрын шийдвэр гараал тараачихсан.


Түүнчлэн 2021 оны дөрөвдүгээр сарын 9-нд Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож “...Миний бие өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төслийг хүргүүллээ. Учир нь маргаашаас хатуу хөл хорио тогтоох буюу 4 дүгээр сарын 25, 26-ны өдрийг хүртэл энэ нөхцөл байдал хүндрэх шинжтэй байна. Яагаад гэвэл 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улс Лондоны арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах хугацаатай давхцаж байна. Ийм учраас дээрх зарлигийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ. “Оюу толгой” компанийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татан дуудсан маргаанд ердөө цөөн хэдэн хоногийн дараа буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан Монгол Улсын Засгийн газар хариу няцаалт хийх, байр сууриа илэрхийлэх хуваарь тов гарсан мэдээллийг Ерөнхийлөгчийн Ажлын албаны төлөөлөл долоо хоногийн өмнө авсантай холбоотой. Маргааны хүрээнд Монгол Улсын Засгийн газарт хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч, дэлхийн шилдэгт тооцогдох хуулийн зөвлөх байгууллага нь “Оюу толгойн төслийн гэрээ, хэлцлүүдийг тойрсон авлигын шинжтэй онц ноцтой үйл баримтууд дэлхийн зургаан улсын шүүхэд явагдаж буй ажиллагаагаар илэрч тогтоогдсон, гэрээ байгуулахад шударга бус арга хэрэглэсэн асуудлыг арбитрын шүүхэд сөргүүлэн тавих замаар Монгол орон өөрсдийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээн эдлэх боломжтой тухай”, “энэ агуулгаар сөрөг нэхэмжлэлийг гаргах шаардлагатай” болохыг удаа дараа зөвлөмжөөр ирүүлсээр байжээ. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” компани олон улсын арбитрын шүүхэд эхлүүлсэн энэхүү маргаанд манай орон шударга ёсны хүсэмжлэл, шаардлагаа дэвшүүлэн тавьж, хуулийн зөвлөхийнхөө тусгайлан зөвлөсөөр ирсэн тэрхүү сөрөг нэхэмжлэлийг гаргах явдал нь:
-Оюу толгойн төсөлд хамааралтай гэрээ, хэлцлүүдийг шинэчлэн байгуулах,
-Маргаантай асуудлаар манай улс язгуур ашиг сонирхлоо хамгаалж, нийт монголчууд байгалийн баялгийн үр шимийг тэгш шударгаар хүртэж байх нөхцөлийг хангах
-Цаашлаад хөрөнгө оруулагч талтай харилцан ашигтай, нээлттэй хамтран ажиллах
Эрхэм дээд үйл хэргийг амжилттай бүтээх түүхэн бололцоог олгохуйц амин чухал ач холбогдолтой болоод буй онцгой цаг үе тохиосон байна.
Монгол Улсын болон гадаад улсын шүүхүүд, түүнчлэн Монгол Улсын прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газруудын явуулж чадсан олон улс дамнасан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд, Оюу толгой болон манай орны байгалийн үнэт баялгийг наймаалцаж, хэмжээлшгүй хөрөнгөжсөн, хууль бус сүлжээ ил болсноор, тухайлбал Оюу толгойн төслийн хөрөнгө оруулагч талд үндэслэл бүхий шахалт шаардлага бодитоор бий болж эхэлж буйн зөвхөн эхний үр шимийг сүүлийн өдрүүдэд монголчууд бид нийтээрээ ажиглалаа.


Үүний учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газарт хандаж, олон улсын арбитрын шүүхэд “Оюу толгой” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох арбитрын маргаанд өөрийн улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах шаардлагын үүднээс нэн даруй сөрөг нэхэмжлэл гаргаж, холбогдох арга хэмжээ авах зарлигийг хүргүүлсэн болно.
Эрх баригч үнэмлэхүй олонх ард түмний элч төлөөлөгч болохоо умарталгүй, улс төрийн нам, бүлэглэлийн явцуу ашиг сонирхлоос эн тэргүүнд улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашигт үнэнч байж, зарлигийг хүлээн авч шийдвэрлэнэ хэмээн найдаж байна” гэж байсан юм. Үүний дараа 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд УИХ-аас “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” 103 дугаар тогтоолыг баталсан. Тогтоолын “...Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх” гэсэн агуулгын хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татваруудыг, татварын зохицуулалтуудыг эргэн харах, засаж залруулах томоохон ажил Засгийн газар, УИХ-ын өмнө гарч ирсэн. Тухайн үеийн УИХ-ын дарга, одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар дээрх тогтоолыг баталсны дараа “...103 дугаар тогтоолын хүрээнд Оюутолгой төсөлтэй холбоотойгоор олон жил яригдсан асуудлууд шийдвэрлэгдэхийн сацуу татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож хэрэгжүүлэх ажлууд хийгдэх ач холбогдолтой” гэж мэдэгдэж байсан юм.
Түүнчлэн өнгөрсөн хавар Засгийн газраас “...“Рио Тинто” компани нь 2008-2015 оны үйл явцад авлигын шинжтэй үйлдэл хийсэн. Түүгээрээ Монголын нэр бүхий улстөрчдөд нөлөөлсөн” гэх агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Түүнээс болоод татварын асуудлаар үүссэн маргааныг шийдэх хугацаа нь хойшлогдсон байдаг. Одоо тун удахгүй эцэслэн шийдэгдэхээр болоод байна.


Гэвч, сүүлийн өдрүүдэд “...Лондон дахь Олон улсын арбитрын шүүх дээр манай Засгийн газар унах нь бараг тодорхой болчихсон байна” гэх яриа учир мэдэх хийгээд улс төрийн хүрээний хүмүүсийн дунд маш ихээр яригдах боллоо. Мөн “...Манай тал “Рио Тинто”-д бууж өгч байгаа тухай л яригдаад эхэлсэн. Энэ нь сөрөг нэхэмжлэлээ татаж, цуцлах тухай асуудал юм. Ингэсэн байж болзошгүйг илэрхийлсэн олон ч үйл явдал болж өнгөрлөө. Ганц жишээ нь, энэ маргаанд манай талтай гэрээ хийж, хамтран ажиллаж байсан гадаадын зөвлөх үйлчилгээний компаниудаа илчилж, үндсэндээ үргээх үйл ажиллагаа хийсэн. Жишээ нь“Кинг анд Спалдинг”-ийн баримт бичгийг дэлгэж, шалгах тухай ярьж арбитр дээрх ажиллагааг нь сулруулж байж болзошгүй л болоод явчихлаа” гэж байна. Түүнээс гадна, “...“Рио“Рио Тинто”-д арбитр дээр буулт хийвэл Оюу толгойн авлигын сэдвийг үүрд хаана гэсэн үг” гэлцэж байна. Олон жил яригдсан “...Оюу толгойн авлига” хэмээх асуудал дахин сөхөгдөхгүй болно. Гол нь, Лондон дахь арбитрын шүүх яаж шийдэхээс “Оюу толгой” ХХК-иас 2021 онд шилжүүлэн өгсөн их наяд гаруй төгрөг Монгол Улсын хувьд өр болох уу, орлого болох уу гэдэг нь шийдвэрлэгдэнэ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 223 (7720)

Украин-Оросын хооронд энх тайван тогтоох тухай 28 зүйлт энхийн төлөвлөгөө
Украин-Оросын хооронд энх тайван тогтоох тухай 28 зүйлт энхийн төлөвлөгөө
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​