fbpx Б.Мөнхтамир: Бүлэглэл шахаж шаардсанаас би ажлаа өгөх гээгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
8 минут 2 секунд

Б.Мөнхтамир: Бүлэглэл шахаж шаардсанаас би ажлаа өгөх гээгүй

МИАТ ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамир цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.12.01/дараах асуултад хариулт өглөө.

-МИАТ компанийн захирлаас таныг чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргаад байна. Алдагдалд оруулсан үндэслэлээр?

-Санхүүгийн хувьд түвэгтэй асуудлууд байна, үгүйсгэхгүй. Гэхдээ ямар шалтгаан байна вэ гэвэл өнгөрсөн хугацаанд ОХУ-аас авсан шатахууны үнэ 800 ам.доллар байсан бол өнөө жил 1300 ам.доллар болсон. Мэдээж энэнтэй холбоотойгоор зардлууд өсч таарна. Орон тоог нэмсэн асуудал яригдаж байна. 2021 оноос хойш МИАТ компани 5 онгоцтой үйл ажиллагаа эрхэлж байсан бол өнөөдөр 10 онгоц болж нэмэгдсэн. Орон тоо батлагдсан тооноос хэтэрсэн асуудал байхгүй. Энэн дээр хариуцлага тооцох асуудал яригдсан.

Хариуцлага тооцох байдал нь ТУЗ-ийн бүрэн эрхийн асуудал. ТУЗ тайлбар авч магадгүй байх.

Үүнээс үл хамаараад сүүлийн сар гаруйн хугацаанд өөрийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөөлөгдөх хүсэлт гаргасан. Үүнтэй холбоотойгоор эргэж мушгиад байх шиг байна. МИАТ компанийн захирлыг шахаад баахан бүлэглэл ажлыг нь авах гээд байна гэсэн юм яриад байна, тийм зүйл байхгүй. Олон нийтийн сүлжээн дээр олон юм яригдлаа. Энэ хүмүүсийг зүгээр ажлаа хийгээд явж байхад нь буруутгаад байж болохгүй. С.Бямбацогт сайдыг 2022-2024 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхад нь бид хоёр МИАТ компани дээр хамтарч өөрчлөлт хийж байсан. Үүнд, хаа байсан З.Мэндсайхан гишүүнийг оролцуулаад яриад байна. Бидний хувьд нэг нутаг. Гайгүй харилцаатай, гэхдээ бүлэглэл шахаж шаардсанаас би ажлаа өгөх болсон юм биш. Би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа.

МИАТ компанийн хувьд 2020-2021 оны хугацаанд томоохон өөрчлөлт гарлаа.

МИАТ компани жилдээ 2500 орчим нислэг хийдэг байсан бол 4500 орчим нислэг хийдэг болсон. Зорчигчийн тоо 700 мянга байсан бол 1.2 сая болсон, жилдээ. 500 тэрбум орчим төгрөгийн орлого олдог байсан бол нэг их наяд төгрөгийн орлого олдог болсон.

МИАТ компани цаашдаа агаарын тээврийн зах зээлийн нийт 50 хувийг эзэлж байгаа компани. Агаарын тээврийн зах зээл цаашдаа өргөжих нь маш чухал байгаа. Ингэхийн тулд зайлшгүй транзит тээврийг хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа. Covid-19 цар тахлаас өмнө буюу 2019 оноос өмнө жилдээ 3800 орчим зорчигчийг транзитаар тээвэрлэж байсан бол цаашдаа 50 мянга орчим зорчигчийг тээвэрлэх юм. Энэ нь агаарын тээвэрийн зах зээлийг тэлэх боломж. Монгол Улс 3.5 сая хүн амтай, үүний 63 хувь буюу 2.2 сая зорчигчийг 2024 онд тээвэрлэсэн. Үндсэндээ агаарын тээврийн зах зээл ханасан, таазандаа тулчихаад байгаа. Энийг цаашдаа яаж хөгжүүлэх вэ бодлогын түвшинд транзит зорчигчийн урсгалыг нэмэгдүүлэх.

-МИАТ компани 5 тэрбум гаруй төгөгийн алдагдалд орсон, он гарахад 10 тэрбумд хүрнэ гэж байгаа. Үүнтэй та санал нийлж байгаа юм уу. Өөрийн хүсэлтээр МИАТ компанийн захирлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа гэдэг нь ямар учиртай юм?

-Бодлогын түвшинд өөр ажил эрхлэх асуудал байна. Энэ компанийн гүйцэтгэх захирлаар 4 жил гаруйн хугацаанд ажиллалаа. 1993 оноос хойш МИАТ компани хувьцаат компани болсноос хойш хамгийн удаан хугацаанд ажилласан гүйцэтгэх захирал би болчихоод байна. Тийм учраас би өөр ажил руу явах.

Цаашдаа аж ахуйн ажил биш бодлогын түвшинд ажил эрхэлье гэж байгаа юм.

Жилийн эцсийн дүн гараагүй байна. Есдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл олон үйл ажиллагаа хийгдэж байна. Транзит зорчигч хийгдэж байна, МИАТ компанийн нойтон түрээсийн онгоц гадагшаа гарч үйлчилгээнд явах гэж байна. Энэн дээр хамгийн чухал зүйл нь 2011 оноос хойш хөдлөөгүй байсан МИАТ компанийн тарифыг 2022 онд 10-41 хүртэл хувиар хямдруулсан. Зардлууд дагаад нэмэгдсэн ч өсгөөгүй. Энийг ард түмэн ойлгох хэрэгтэй. Орон нутгийн нислэгийг 2023 оны долдугаар сарын 1-нээс сэргээсэн. Орон нутгийн нислэг бол хөгжүүлэх зорилготойгоор явах нь ойлгомжтой. Шинээр нислэгийн чиглэл нээнэ гэдэг авиа компанийн хувьд бойжуулахад 2-3 жил заавал шаарддаг. Өнөөдөр энэ гараад байгаа алдагдал ирээдүйн том тэлэлтийн эхлэл. Цаашдаа МИАТ компани алзахгүй. Би хэн нэгэнд дарамтлуулаад ажил өгч байгаа юм байхгүй.

Цаашдаа бодлогын түвшинд ажил эрхэлье улс төрийн ажлаа хийе гэдэг л бодолтой байна.

-МИАТ компанийн захирлаар ажиллах хугацаанд таны хувьд хийхээр зорьсон ажлуудаасаа чадаагүй зүйл бий юу?

-Миний үндсэн мэргэжил бол IT чиглэлийнх. Ажил авсан даруйдаа би нэлээд олон зорилт тавьж байсан. Нэг ажлыг хийж чадаагүй. Олон улсын хөрөнгийн бирж дээр МИАТ компанийг нээлттэй хувьцаат кзомпани болгоё. Ингэж байж МИАТ компанийн засаглал сайжрах юм байна гэдэг дээр 100 хувь санал нэг байгаа.

Яагаад хийж чадаагүй вэ гэхээр Монгол Улсын төрийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль гэж байдаг. Энэ хуулийн хүрээнд тухайн компанийн үндсэн үйл ажиллагаа санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын нэр хүнд бүхий төрийн аудитын байгууллагын тайланг олон улсын хөрөнгийн бирж шаарддаг. Энэ тайланг хийлгэх гэхээр хууль зөрчөөд шууд нэг компанийг сонгоод явж чадахгүй байсан. Хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлж байгаа Засгийн газар, УИХ -аас үндсэн чиглэл гаргаад МИАТ компанийг олон улсад нээлттэй хувьцаат компани болгоно гэдэг шийдвэр гарах юм бол нэр хүнд бүхий аудитын байгууллагатай гэрээ хийгээд өнгөрсөн жилүүдийн, ирэх жилийн санхүүгийн тайлангаа гаргасан цагт гадны олон улсын хөрөнгө оруулагч нар тэр тайланд тулгуурлаж итгэж хөрөнгө оруулах боломжтой болох юм.

Дараагийн гүйцэтгэх захирлаар хэн очихыг би мэдэхгүй байна. Олон нийтийн сүлжээнд сонгон шалгаруулалт хийх ёстой гэдэг мэдээлэл явж байна билээ. Миний хувьд сонгон шалгаруулалтаар ороогүй. Тухайн үед ярилцлага хийхэд нь төслүүдээ танилцуулаад МИАТ компанийн захирлаар томилогдож байсан. 2021 оны есдүүгээр сард МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Энэ ажлыг хийж гүйцээхийн тулд МИАТ компанийн захирлаар санхүүгийн мэргэжилтэй хүн томилогдвол зүгээр болов уу гэсэн бодол байгаа.

Г.ХОРОЛ

“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг чөлөөлж, түүний оронд С.Бямбацогт, З.Мэндсайхан нарын Ховдын фракцаас н.Тэлмэнг томилохоор болсон гэв үү?
“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг чөлөөлж, түүний оронд С.Бямбацогт, З.Мэндсайхан нарын Ховдын фракцаас н.Тэлмэнг томилохоор болсон гэв үү?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​