fbpx УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн “асуудал”-ыг хууль хяналт, олон улсын байгууллагууд анхаараад эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
3 минут 25 секунд

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн “асуудал”-ыг хууль хяналт, олон улсын байгууллагууд анхаараад эхэлжээ

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийг “...УИХ-ын эмэгтэй гишүүдэд дарамт үзүүлсэн” гэх мэдээлэл цахим орчинд түгээд хэд хонов. Тэнд “...Б.Пүрэвдорж гишүүн ажлын байранд ёс зүйгүй увайгүй үйлдэл гаргалаа. Ямар ёс зүйтэй хүмүүс төрд ороод ирчихсэн юм бэ”, “Тэгдэг шүү, би ч хэд хэдэн удаа өртсөн” гэх зэргээр УИХ-ын эмэгтэй гишүүдийн харилцсан захидал дэлгэгдсэн.

Мэдээж, цахим орчин учраас уг асуудлыг маазруулж марзагнах байдлаар “мөлжиж” байгаад мартагнах тал руугаа орсон. Гэвч үгүй аж. Уг мэдээлэлтэй холбоотой асуудал хууль хяналтынхны анхаарлыг татаад эхэлжээ.

Эх сурвалжуудын мэдээллээр, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийг УИХ-ын гишүүн асан Б.Б, УИХ-ын гишүүн Х.Б нарт 2-3 удаагийн үйлдлээр дарамт үзүүлсэн байж болзошгүй асуудал үүссэн байна. Хамгийн гол нь, УИХ-ын дэд даргын дарамт үзүүлсэн гэх асуудал нь Төрийн ордонд болсноороо ноцтой гэж үзэж буй юм байна. Мөн энэ нь өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр нэлээд хүчтэй яригджээ. Тодруулбал, “...УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Төрийн ордонд эмэгтэй гишүүдэд дээрэнгүй хандаж, дарамт үзүүлсэн нь байж болшгүй явдал” гэцгээжээ. Үүний зэрэгцээ, Б.Пүрэвдоржоос гадна төрийн өндөр албан тушаалтэй хэд хэдэн хүний хийсэн үйлдлийн талаар хөндөгдсөн байна.

Уг асуудлаар удахгүй “шүгэл үлээх” тухай яригджээ. Түүнчлэн, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржтой холбоотой дээрх үйлдлийн талаарх мэдээллийг Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдын яамд, Монгол дахь Олон улсын байгууллагууд ч “сонирхоод” эхэлсэн байна.

Учир нь, аливаа ардчилсан улс оронд иргэд, олон нийтийг бүхий л талаар төлөөлөх эрх парламентад байдаг. Тиймээс парламентын гишүүнд хамгийн түрүүнд ёс зүйн өндөр хариуцлага оногддог. Хэрэв парламентын гишүүн ёс бус үг, үйлдэл гаргах аваас хуулийн болоод ёс суртахууны хатуу хариуцлага тооцогддог байна. Тухайлбал, 2021 оны хавар “…Австралийн парламентын гишүүд туслахдаа дарамт үзүүлсэн” гэх дуулианд холбогдсон. Үйлдэлтэй холбоотой бичлэгч задарсан. Үүнд нь Австралийн иргэд ихэд дургүйцэж бухимдсан. Энэ талаар Ерөнхий сайд Скотт Моррисон нь “…Бичлэг цочирдом хийгээд гутамшигтай байсан” хэмээн мэдэгдсэн. Тэрээр “…Эмэгтэй гишүүдийн эрхийг хамгаалж, улс төрд татахын тулд чадах бүхнээ хийнэ” хэмээн амласан юм. Гэвч дараа нь тус улсын Парламентын ордны ажилтан Бриттани Хиггинс 2019 онд “…Дээд албан тушаалтан маань дарамт үзүүлсэн” хэмээн мэдэгдэж, Австрали Улс даяар эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, хүчирхийллийн эсрэг тайван жагсаал өрнөж байсан юм.

Б.ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Засгийн Газар Оюу толгой төслийн хэрэгжилтэд молигдуулсаар байх уу?
Засгийн Газар Оюу толгой төслийн хэрэгжилтэд молигдуулсаар байх уу?
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​