fbpx Хулгай цэгцэрч, хулгайчид чичирч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
7 минут 42 секунд

Хулгай цэгцэрч, хулгайчид чичирч байна

Ерөнхий сайд Г.Занданшатар хулгай, худал хоёртой эвлэрэхгүй хэмээн олон нийтэд хандан мэдэгдсэн. Мэдэгдээд зогсохгүй өнгөрсөн 10-р сарын 29-нд авлига, албан тушаалын гэмт хэрэг, баялгийн болон нүүрсний хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулж, бүх шатанд хулгайг үл тэвчих үзэл хандлагыг төлөвшүүлж, олон жил яригдсан баялгийн хулгай, үндэслэлгүй хөрөнгөжих, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргүүд дээр бодитой үр дүн гаргаж ажиллахыг тусгай ажлын хэсэгт үүрэг болгосон байдаг. АТГ, прокурор, цагдаа, тагнуулынхнаас бүрдсэн тусгай ажлын хэсгийнхэн хулгайтай тэмцэж буй багахан хугацаанд том үр дүн гаргаж байгааг онцлон дурдах учиртай. Бүх түвшинд хулгай нүүрлэсэн өнөөгийн Монголын хувьд төрд ч, хувьд ч хулгайг тэвчих, авлигыг жигших үзлийг төлөвшүүлэх нь нэн чухал болоод байна. Хулгайг хуйхлах үүрэгтэй тусгай ажлын хэсэг байгуулснаас хойш олон тэрбумаар хэмжигдэх ямар хулгай ил болов гэдгийг цаг хугацааны дарааллаар өгүүлье.

2025.11.05-ны өдөр. Ил тод байдлыг хангах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн 15 жилд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг олон нийтэд ил болголоо.

2025-11-06-ны өдөр. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалтыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандав. Сүүлийн хоёр жилд хуурамч нэхэмжлэл үүсгэх замаар сангийн хөрөнгийг тоносон, илүү санхүүжилт авахыг завдсан 229 мянга гаруй зөрчил хяналтаар илэрсэн юм.

2025-11-06-ны өдөр. Их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр зохион байгуулалттайгаар тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдийг тагнуулын байгууллагаас саатуулав. Нэг удаадаа 2-3 сая ам.долларыг хилээр авч гардаг байсан гэх бөгөөд өнгөрсөн хугацаанд 700 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валютыг авч гарсныг урьдчилсан байдлаар тогтоосон байна.

2025-11-14-ний өдөр. Замын Үүд боомтоор урд хөрш рүү их хэмжээний алт хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлж, таслан зогсоов. Зохион байгуулалттай бүлэг этгээд БНХАУ руу их хэмжээний алт хууль бусаар хил давуулахыг завджээ. Энэ хэрэгт холбогдуулан монгол болон гадаадын иргэдийг саатуулан шалгаж эхэлсэн.

2025-11-20-ны өдөр. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга асан Ш.Ганхуяг "Олон овоот"-ын ашигт малтмалын найман тусгай зөвшөөрлийг “Алтжин” группийн Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэнгийн хамаарал бүхий компаниудад хууль бусаар шилжүүлж, их хэмжээний хахууль авсан хэргийг АТГ-ын мөрдөгчид илрүүлэн, мөрдөн шалгаж эхлэв. 2025 оны 5-р сарын 06-ны өдөр “Олон овоот гоулд” ХХК болон “Зөв зүг” ХХК-д лицензийг хууль бусаар шилжүүлсэн. Үүнийхээ хариуд 2.7 тэрбум төгрөгийг бусдаар дамжуулан хахууль болгож авсан, мөнгө угаасан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

2025-11-28-ны өдөр. Бор тээгийн ордтой нэр холбогддог “Админерал” ХХК-ийн дэд захирал Ц.Ламжавыг “Оргон зайлсан”, “Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлээр цагдан хорив. Бор тээгийн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 2026 онд 1 тэрбум ам.долларын нэмэлт орлого олохоор Засгийн газраас шийдвэрлэлээ.

2025-12-04-ний өдөр. АТГ-ын мөрдөгчид Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын байцаагч А.Бадамыг 100 сая төгрөгийн авлига авч байхад үйлдэл дээр нь баривчилжээ. АТГ-ынханд баривчлагдсан татварын байцаагч А.Бадамын анхны авлига биш байжээ. Мөрдөн шалгах явцад А.Бадам өмнө нь удаа дараа авлига авч, авлигын мөнгөөрөө төрсөн дүүгийнхээ нэр дээр өндөр үнэтэй хотхонуудаас 10 орон сууц худалдаж авч, мөн хоёр спорт цогцолбор барьсан нь тогтоогджээ.

2025-12-04-ний өдөр. Олон жилийн турш мөрийтэй тоглоом зохион байгуулж, хууль бусаар олсон орлогоо нуун далдлах зорилгоор хөрөнгө оруулалт хийж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг илрүүллээ. Энэ хэрэгт Монгол Улсын гурван иргэнийг сэжиглэн шалгаж байна. Дээрх этгээдүүд 20 гаруй жилийн турш мөрийтэй тоглоом зохион байгуулж, сүүлийн таван жилд 400 орчим тэрбум төгрөгийг хууль бусаар олж, зах зээлд эргэлдүүлснийг урьдчилсан байдлаар тогтоогоод байна.

2025-12-05-ны өдөр. Гаалийн ерөнхий газрын Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв, Замын-Үүдийн гаалийн газрын албан тушаалтнууд гаалийн бүрдүүлэлт хийхэд зуучлагч иргэдтэй зохион байгуулалтад орж, улсын хилээр импортолж байгаа барааны бүрдүүлэлтийн тоо хэмжээ, үнийн дүнг бууруулж, сар бүрийн эхэнд их хэмжээний бэлэн мөнгө тогтмол авдаг үйлдлийг илрүүллээ. Сүүлийн 2 жилийн хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийхэд зуучлагч А, М, О, Э нарын этгээд нийт 131 аж ахуйн нэгжийн импортын барааны үнийн дүнг бууруулж, улсад төлөх 13,5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн байна.

2025-12-06-ны өдөр. Гаалийн бүрдүүлэлт хийхэд зуучлагч иргэдийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигладаг 10, гаалийн албан тушаалтнуудын авлига авдаг байж болзошгүй бусдын нэр дээрх 11 дансанд төвлөрсөн 1 тэрбум 605 сая төгрөгийг хойшлуулашгүйгээр хязгаарлаж, улсын орлогод авахаар холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэллээ.

Эдгээр баримтаас харвал гааль, татвар, уул уурхайн салбарт авлига, албан тушаалын гэмт хэрэг, хулгай нүүрлэсэн байна. Араас нь аль салбарт, ямар хулгай илрэх бол. Ганцхан сарын хугацаанд өчнөөн тэрбумаар хэмжигдэх авлигын гэмт хэрэг ил болжээ.

Цаашид ч олон хулгай ил болно. Үүний хажуугаар өр үйлдвэрлэдэг данхар бүтэцтэй төрийн өмчит компаниуд дээр ээлж дараалан “бөмбөг” тэсэлж буй. Хамгийн сүүлд “ТЭЦ-4” дээр 1.8, МИАТ компанид 9.6 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илрүүлж, удирдлагуудад нь хариуцлага тооцох үүрэг өгсөн. Эдийн засгаа сэргээе гэвэл бүх төрлийн хулгайг цэгцлэх ёстой гэж Ерөнхий сайд Г.Занданшатар зүгээр ч нэг хэлээгүй юм байна. Эдийн засгийн өсөлт иргэд, айл өрхүүдийн босгоор давж амжилгүй замаасаа хулгайлагдчихаад байгааг эдгээр жишээ бэлхнээ харуулав. Юутай ч Ерөнхий сайдын байгуулсан тусгай ажлын хэсэг хулгайг хуйхалж, хулгайчид чичирч эхлээд байна.

Сонсгол: Монголчууд хэзээ Оюу толгойгоос үр ашиг хүртэх вэ?
Сонсгол: Монголчууд хэзээ Оюу толгойгоос үр ашиг хүртэх вэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​