fbpx Оюутолгойн гэрээний авторууд нь Ц.Элбэгдорж, С.Баяр хоёр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 16 секунд

Оюутолгойн гэрээний авторууд нь Ц.Элбэгдорж, С.Баяр хоёр

Оюутолгойн бүлэг ордыг ашиглахтай холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол эхэлж, улс орон даяараа энэ сэдвийг анхааран ажиглаж байна. 2025 оны 62 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү сонсголд нийт 300 гэрч оролцуулахаар шийдвэрлэсэн нь Оюутолгойн асуудал ямар хэмжээний улс төрийн, эдийн засгийн, нийгмийн ач холбогдолтой болохыг харуулж буй.

Түр хорооны сонсголууд 12 дугаар сарын 8-наас эхлэн үргэлжилж, ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийн үнэлгээ, төрийн эзэмшлийн хувь хэмжээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний санхүүжилтийн хүү, түүний олон улсын жишигт нийцсэн эсэх зэрэг цөм асуудлыг задлан шинжилж байна.

Энэ бүх ажиллагаа өнөөдөр өрнөж буй ч Монголын стратегийн хамгийн том ордын хувь заяаг тодорхойлсон анхны улс төрийн шийдвэрийг 16 жилийн өмнө, 2009 онд хэн, хэрхэн гаргасан бэ гэдэг асуулт дахин сөхөгдөх нь зүй ёсны хэрэг юм. 2009 оны аравдугаар сарын 6-нд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахад Монголын төрийн хоёр институцийн тэргүүнүүд болох тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж,

Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-д олонхи суудалтай МАХН-ын дарга Санжийн Баяр нар гэрээ байгуулах улс төрийн шийдвэрийн гол хариуцагч, нөлөөлөгчид байв.

Хөрөнгө оруулалтын гэрээ бол нэг сайд, нэг агентлагийн түвшний асуудал биш. Улсын стратегийн ордод гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, түүний өр, өгөөжийн системийг цааш 50-100 жил тогтоодог шийдвэр гаргах үед Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүний байр суурь, зөвшөөрөл зайлшгүй хэрэгтэй. Тиймээс тухайн үед гарсан “гавьяа”, эсвэл өнөөдөр ярьж буй “гай” гэгдэж буй аливаа үр дагавар нь институцийн хувьд ч, улс төрийн хувьд ч юуны өмнө эдгээр хоёр удирдагчидтай холбогдох нь маргахын аргагүй үнэн. Өнөөдөр Оюутолгойн асуудлаар нийгэм бүхэлдээ амьсгалж байна.

Хүүгийн дарамт, өгөөжийн тэгш бус хуваарилалт, нөөцийн үнэлгээ, гэрээний олон улсын жишигтэй нийцэх эсэх зэрэг сэдэв эргэн сөхөгдөж байна. Гэвч эдгээр маргаан, хэлэлцүүлгийн үндсэн сууринд 2009 оны гэрээ, түүнийг байгуулсан улс төрийн удирдлагуудын хариуцлага орхигдох ёсгүй.

Учир нь өнөөдрийн бүх тооцоо, зөрүү, ашиг алдагдлын эх үүсвэр нь яг тэр шийдвэрүүд дээр тогтсон. Өнөөдөр сонсголд гэрчээр дуудсан 300 хүн гэрээ хэлцлийн нарийн ажиллагааг тайлбарлаж болох ч улс орны өмнөөс улс төрийн шийдвэр гаргах эрх мэдэл, улс төрийн хариуцлага цөөн хэдэн хүнд төвлөрдөг. Тэр үед тэр эрх мэдэл Ц.Элбэгдорж, С.Баяр хоёрт байсан.

Оюутолгойн асуудлаарх өнөөдрийн улс төрийн хэлэлцүүлэг, парламентын сонсголын гол утга нь зөвхөн өнгөрсөн алдааг эрэх бус, цаашид Монгол Улсын эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэсэн том зорилготой.

Гэхдээ түүхэн баримт, улс төрийн хариуцлагын суурь үнэн нэг л байна: Оюутолгойн гэрээг Монголын төрийн нэрийн өмнөөс байгуулсан гол улс төрийн хоёр удирдагч бол Ц.Элбэгдорж, С.Баяр хоёр юм. Тэдний гарын үсэг, тэдний тэр үеийн улс төрийн шийдвэр өнөөдөр бидний маргаж буй сайн, муу бүх үр дагаврын үндэс болсон гэдгийг дахин дахин санах ёстой.

Б.Намуун

Э.Галбадрал: Газрын хэвлийн баялагаа ашиглуулж байгаа улс нь өрөнд ороод байна гэдэг буруу, энэ гэрээг яаралтай сайжруулах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​