fbpx “Мад тавиулсан“ АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулаад эхлэв үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
3 минут 52 секунд

“Мад тавиулсан“ АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулаад эхлэв үү?

АН-ын бүлгийн гишүүд пүрэв гарагт Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзсан. Ингэхдээ тэд дэд сайд нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад гардуулав. Гэвч Ерөнхий сайд тэдний энэхүү нүүдлийг тооцоолж байсан мэт “мад” тавиад гаргалаа.

АН-ын дарга О.Цогтгэрэл уулзалтын үеэр “Сүүлийн үед УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдаанаар албан тушаалын халаа, сэлгээ, томилгоог л хийж байна. Зардал нэмсэн томилгоог хийж байна.

Түүний нэг нь дэд сайдын томилгоо. Ардчилсан намын бүлгийн хувьд дэд сайдын томилгооноос гадна төсвийн тасалдал, бизнес эрхлэгч аж ахуй нэгжийн дампуурал гээд энэ асуудлыг мөн давхар хөндөж төрөө цомхон болго, төсвөө тана, энэ ажил дээр бодлогын том баримт бичгээ оруулж ир, ард иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа дэд сайдын томилгоогоо цуцал” гэдэг шаардлага тавьсан. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар “Засгийн газар хуулийн дагуу ажиллаж байгаа. Засгийн газрын тухай хуульд дэд сайд байна гэдэг зохицуулалттай, энийг УИХ өөрчлөх боломжтой. Та бүхэнтэй хамтарч ажиллая. Хуулийн төслийг өргөн барьж Засгийн газрын бүтцээс дэд сайдтай ажиллана гэдэг заалтыг хасах ёстой. Тэгвэл бид хамтран ажиллая” гэв.

Өөрөөр хэлбэл АН-ынханд хуулийн төсөл санаачлан батлуулах үүрэг өгөөд гаргав. Шаардлага хүргүүлсэн АН-ын бүлгийн гишүүд ч “Бид бүлгээрээ дахин ярилцана. Данхар засгийн газар байж болохгүй, 20 яам, 40 сайдыг болих ёстой. Тэр тусмаа дэд сайдыг болих ёстой гэдэг шаардлага тавьж байгаа" гэдгээ илэрхийлсэн юм.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18.4-т “...сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэж заасан. Энэ хуулийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, 16 дэд сайдын нэрийг танилцуулж, Засгийн газраас 128 хяналтын менежерийг цомхотгож 16 дэд сайдыг томилох тогтоолыг баталсан билээ. Харин өчигдрөөс Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг санаачилж, бүлгийн дарга О.Цогтгэрэлийн албан бланк дээр гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Ерөнхий сайдын өрөөнд орж мад тавиулсан АН-ынхны дараагийн улс төрийн нүүдэл энэ бололтой.

Хэрэв УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй буюу 32 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан тохиолдолд уг асуудал УИХ-ын босго давна. УИХ хэлэлцэхдээ Дэгийн тухай хуульд зааснаар Улсын Их Хурлын 126 гишүүний 64-өөс дээш гишүүн уг саналыг дэмжвэл Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох хуулийн заалттай билээ. Тэгэхээр АН эхний нүүдлээ хийсэн ч хууль санаачлах үүрэгтэй болж, Ерөнхий сайдад “мад” тавиулсан. Гэсэн ч тэд дараагийн нүүдлээ хийж, Ерөнхий сайдыг огцруулах бичиг явуулж магадгүй байна. Үүний хариуд Ерөнхий сайд Г.Занданшатар ямар нүүдэл хийх нь улс төрийн хүрээнд анхаарал татаж эхэллээ.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.Тэнгис: Утаатай тэмцэх санхүүжилт тодорхой байх хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​