fbpx Украины ард түмнийг өрөвдөхийн зэрэгцээ улстөрчдийг нь жигших юм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 25 секунд

Украины ард түмнийг өрөвдөхийн зэрэгцээ улстөрчдийг нь жигших юм

Өнгөрсөн мянган жилийн түүхээрээ бол Москва орчмын славянчууд болон Киев орчмын славянчууд аргагүй л ах дүү ард түмэн. Монголын эзэнт гүрний үед ч тэгж л ойлгогдож байсан. Ийм түүхэн хамаатлаараа тэд холбогдсоор, алдаж, оносоор элдвийг л туулсан ард түмэн. Москвагаар удирдуулсан славянчууд томрох, хүчирхэгжихийн хэрээр Киев орчмынхон ч мөн томорч, бэхжиж байв.

Оросын эзэнт гүрний хаялага ч тун их байсан нь үнэн. Баруун Европод хүчирхэг эзэнт гүрнүүд буй болж элдэв шалтгаанаар Оростой шөргөөцөлдөх нь ихсэх хэрээр Киевийн оросууд бамбайн үүргийг гүйцэтгэж байсан цаг үе ч бас буй.

Энэ үүрэг, тусыг Оросын хаадууд үнэлж, тооцож Киевийн нэр, нөлөөг өргөж, газар нутгийг нь өргөтгөж, өөртөө аль болохоор ойртуулах бодлогыг 17-р зууны дундуураас эхлэн хэрэгжүүлсээр байжээ. Үр дүн, нөлөө нь ч томоор гарчээ. Оросын хаадуудын нөлөө, оролцоотойгоор 1660-аад оны үеийн Украины нутаг дэвсгэр баруун хойшоо бараг л тав дахин тэлжээ. Ийм үр дүн 1654-1917 оны хооронд гарсан нь түүхэн үнэн юм. Оросын засгийн эрхэнд большевикууд орсон үед ч Украины нутаг дэвсгэр баруун, баруун урагшаа, мөн зүүнчээ ихээхэн өргөжжээ. Энэ нь 1922 онд Ленины санаачилгаар хийгдэж Одесса хот Украинд харъялагдах болжээ. 1939-1940 онд Сталины шийдвэрээр Украины нутаг дэвсгэр баруунчаа мөн ихээхэн тэлсэн байна. Дараа нь 1954 онд урагшаа (Хрущевын үед) өргөжиж Крым Украинд харъяалагдах болов. Ингэснээр 1654 оны үеийн газар нутаг нь 10 дахин томорсон түүхтэй. Ийм үйл явц 300 жилийн дотор хэрэгжсэн байна.

1654-1954 оны хооронд нутаг дэвсгэр нь 10 гаруй дахин томорсон төдийгүй СССР-ын бүрэлдэхүүнд багтаж байсныхаа ачаар л Украины хөгжил үсрэнгүй явагджээ. Хүн ам нь ч ихэд өсчээ. Соёл, шинжлэх ухаан, хүн амын амьдралын түвшин, эрүүл мэнд бүгд л өндөр түвшинд хүрсэн байна.

Харамсалтай нь сүүлийн 30 жилийн дотор Украины улстөрчид, элит давхраа нь, дүрсэлж хэлэх аваас, “нацизм, фашизм, милитаризмаар, нэмээд Оросын гэсэн бүхнийг үзэн ядах үзлээр өвчилжээ.” Орос хүн, орос хэл, Оросын соёл, үнэн алдартны шашин Украины хувьд заналт дайсан нь мэт болов. Украин өөрөө Барууныхны гар хөл, утсан хүүхэлдэй болж хувираад тэдний түлхээсээр өнөөдөр Оросын эсрэг байлдаж байна. Нарийн ярих аваас угсаа, гарвал нэгтэй, хэл, соёл ойролцоо, түүхийн нугачаа хугачаа бүхэнд хамтарч, нэгдэж бэрхшээл, сорилтыг туулж ирсэн хүмүүс, ард түмэн өнөөдөр цус урсган хоорондоо тулалдаж байгаа нь үнэхээрийн том эмгэнэл юм. Украин төвийг сахиад, дотоод эв нэгдлээ бэхжүүлээд, НАТО-гийнхны сөрөг нөлөөнөөс хол байж чадсансан бол Европдоо тэргүүлэх орны нэг байж болохоор байв. Гэтэл одоо ямар арчаагүй байдалд орчихоод байгаа билээ... Цэрэг, зэвсгийн чадавхаараа дэлхийд тэргүүлэх улс оронтой байлдах нь битгий хэл, шөргөөцөлдөх нь ч аюултай, амиа хорлохтой адилтгах алхам юм. Европын Холбоо болон НАТО-гаас бүх талын тусламж, дэмжлэг аваад ч ялалтанд хүрнэ гэж үгүй.

Европ тивд байгаа (Герман, Бельги, Нидерланд, Итали, Турк) НАТО-гийн тактикийн цөмийн зэвсгийн хувьд гэхэд л Оросын Холбооных нь 20 дахин илүү (1912:100) шүү дээ! НАТО-гийн гишүүн аль ч орон Оросын эсрэг дайнд шууд оролцох боломжгүй.

Дэлхийн хэмжээний дайныг цөмийн зэвсэг хазаарлачихаад байгаа билээ. Цөмийн цэнэгт хошууны тоогоор ч Оросын Холбоо дэлхийд тэргүүлдэг. Цөмийн цэнэгт хошуу Оросод 5977, АНУ-д 5428, Хятадад 350, Францад 290, Англид 225, Пакистанд 165, Энэтхэгт 160, Израильд 90, Хойд Солонгост 20 байгаа билээ. Тэдгээрийг байнд нь хүргэх, бүр тив алслан, дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст хүргэх чадавхаараа (зөөгч болон хурдаар) Оросын Холбоо мөн л тэргүүлдэг. Ийм байхад “Оросод стратегийн цохилт өгөх” санаархал биелэх боломжгүй нь тодорхой юм. Чухам иймийн учир АНУ энэ мөргөлдөөнөөс өөрийгөө түргэн гаргаад, бүр аль болохоор бага хугацаанд дайныг зогсоох гэж оролдох боллоо шүү дээ.

Дэлхийн дайнд дахиад ялагч гэж гарахгүй. Ялагчаар тодрох боломж Дэлхийн хоёрдугаар дайнаар л эцэслэгдсэн. Аливаа үйл хэрэг, үзэгдэлд төгсгөл гэж байдаг нь хууль юм. Оросын Холбоо нь 24 бүгд найрамдах улсад нь харъяалагддаг 89 субъектээс бүрддэг. Гэхдээ орос угсаатан нь тэдэн дотроо эзэн угсаатан ер биш.

200 шахам угсаатан нь бүгд тэгш эрхтэй, адил үүрэгтэй, хамтран ажиллаж, харилцан туслалцаж, “нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө” гэх зарчмыг баримталж аж төрцгөөдөг. Тэдэнд хагарах, бутрах, салан тусгаарлах шалтгаан байхгүй. Улстөрийн намууд нь ч олон ургальч байдлыг хүлээн зөвшөөрч зэрэгцэн оршдог. Оросын холбоо задарч, бутарч болох л доо. Гэхдээ лав л одоо биш, энэ зуундаа биш. Задарлаа, бутарлаа гэхэд нийгмийн дэвшлээ дагаад тайван замаар, зөв гэгдэхээр аргаар, эв нэгдлээ хангаад, сахиад, бие биеэ түшээд, ирэх зуунд л зарим нэг нь өрх тусгаарлаж магадгүй юм. Аль эсвэл бүр нягтарцгааж, бүгд хамтдаа байхыг л эрхэмд үздэг сэтгэлзүй, ухамсар, үзэл сурталтай болж ч мэднэ. Цаг хугацаа л харуулна даа! Даяаршил болон ардчилалд огцом, гүнзгий автаж болно, Европын холбоонд элсэж ч болно. Гэхдээ ах дүү Оросын ард түмнээс нүүр буруулж, тэднийхээ ач тусыг үл тоож, бүр дайсагнаж хандах нь яавч зөвтгөх аргагүй ааш авир. Авсан, олсон бүхнээ хамж аваад, саяхны анд нөхдөөсөө урваж, Оросын гэсэн бүхнийг үзэж ядаж, бүр Оросод дайсагнасан бүхэнтэй нийлж нэгдэх нь, дэлхийн 2-р дайны гэмт хэрэгтнүүдтэй нэг эгнээнд жагсах нь, фашист, нацист, милитарист үзэл сурталд автаж төөрөлдөх нь үнэхээрийн гайхмаар бусармаг үйлдэл, жигшүүртэй хэрэг юм. Орос, Украины өнгөрсөн түүхийг мэддэг хэн ч болов ингэж үзэх, ингэж дүгнэх байх. Ийм үзэл, ийм дүгнэлтэнд сөргүүлж юу хэлж болох байна аа? Европын холбоо, НАТО хоёр нэгдээд түрэмгий шинжтэй болчихвол өөрт нь ч хортой, өрөөл бусдад ч хортой.

Хүч, боломжиндоо эрдээд тэд юу ч хийж мэднэ. Тэгэх түүхэн шалтгаан ч хангалттай байгаа. Өнөөдөр гэхэд л ингэж хардах үндэстэй болчихлоо. Улстөрчид нь ч ихэд давлиун болчихжээ.

Цаана нь ашигч АНУ, бусдаар гар, хөл хийж дадсан англичууд архагшсан заншлаараа хор, хорлолын үрийг тарьсаар л байна шүү дээ. Тус тусынхаа аюулгүй байдлыг эрхбиш эрхэмлэх болов уу гэж л найдах юм. Гэхдээ л болчимгүйдэл нь хэтэрчихээд байна. Тэд амьдрал, оршлын бодит байдлаас ч их тасарч, өнгөрсөн түүхээс сургамж авах ухаанаар ч маруухан болцгоочихож, дээр нь нэмээд тэд авлига, луйварт ч гүнзгий автацгаажээ. Европын холбооны өнөөгийн удирдлага далдуураа тун ихэд мафижсан нь ч илчлэгдэж эхэллээ. Оросын эсрэг дайнд зарцуулж байгаа гэж ард түмнээ хуураад, ар хударгаар нь олон тэрбум доллар, еврог хувааж авцгаасан бололтой.

Судлаач, профессор Д.Чулуунжав

Засгийн газар хагас жилд хоёр дахиа огцрох уу
Засгийн газар хагас жилд хоёр дахиа огцрох уу
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​