fbpx “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудын хувьчлалд жирийн иргэд оролцож чадах уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
6 минут 4 секунд

“Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудын хувьчлалд жирийн иргэд оролцож чадах уу?!

Б.Гарьд


Төрийн өмчит 18 компанийг хувьчлах буюу “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг Засгийн газар санаачилж,
УИХ-д өргөн мэдүүлсэн. Түүгээр “…Төрийн өмчит “Монголын цахилгаан холбоо” ХК, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК, “Үндэсний давхар даатгал” ХК, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК, “Шивээ овоо” ХК, “Багануур” ХК; “МИАТ” ТӨХК; “Төрийн банк” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ, “Дулааны III цахилгаан станц” ХК, “Дулааны IV цахилгаан станц” ХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, “Амгалан дулааны станц” ТӨХК зэрэг 18 хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган, биржээр олон нийтэд нээлттэй худалдах”, “...Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой “Дулаан шарын гол” ТӨХК, “Цемент шохой” ТӨХК, “Монгол шуудан” ХК,"Багануур дулааны станц” ТӨХК, "Налайхын дулаан станц” ТӨХК, “Хөвсгөл дулааны станц” ТӨХК, “Ховд дулааны станц” ТӨХК, “Улаангомын дулааны II станц” ТӨХК зэрэг 8 компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах”, “Эрдэнэс Монгол” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ, “Автоимпекс” ХК; “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор" ХХК, “Автозам засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК зэрэг долоон төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” хэмээн тусгажээ.
УИХ уг төслийг хэлэлцэхээр шийдсэн. Гишүүдээс улстөржих үйлдэл гарах авч төслийг батлах нь бараг тодорхой харагдаж байна. Гэтэл ингэж бөөндөх, тэр дунд Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа болсон зарим компанийг багтаасанд бизнес эрхлэгчид, эдийн засагчид, мөн улстөрчид ч эргэлзэж буйгаа илэрхийлж байна. Тухайлбал, АН-ын генсек асан, “Түмэн шувуут” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөө аж ахуйн ухааны доктор Л.Эрхэмбаяр “…Төрийн өмчийг, стратегийн том ордуудыг хувьчлах талаар миний бодол” гээд “…Манай улс жижиг эдийн засагтай, үндэсний хөрөнгөтөн дэндүү цөөхөнтэй, өөрийн онцлогтой улс. Зах зээлд шилжээд 30 гаруйхан жил болж байна. Хэрэв Эрдэнэтийн хууль бус хувьчлалыг буцаагаагүй бол яах байсан бэ. Энэ компанийг эзэмшигчид хэн байх нь хамаагүйгээр Монгол төрийг худалдаад авчихна. Эхлээд өөрийн кнопны хүмүүсээ мөнгөөр зодоод УИХ-ын олонхийг бүрдүүлчихнэ. УИХ-ыг өөрийн болгосон тохиолдолд Засгийн газар шүүх, хууль хүчний байгууллагыг авах асуудал шийдэгдчихнэ. Мөнгөтэй, эрх мэдэлтэй бүлэглэлийн эсрэг хэн ч юу ч хэлж чадахгүй, ардчилсан бус дэглэм рүү гулсан орно”, “…Тавантолгой, Эрдэнэт гэх мэтийг хувьчлахад ард түмэн одоогоор оролцож чадахгүй. Мөнгөтэй бүлэглэл эсвэл Хятад, Оросууд орж ирнэ. Иймд ядаж хоорондоо өрсөлдөхүйц, улс төрд бие биедээ хяналт тавихуйц, бяртай 30-40 үндэсний том компаниудтай болсны дараа хувьчлал явуулахгүй бол гарах үр дагавар хүссэнээс өөрөөр явах магадлал тун их байна”, “…ДНБ-ий бараг 80 хувийг төрийн компаниуд үйлдвэрлэж байна, энэ бол маш буруу гэсэн үзэл санаа их түгээмэл яваад байна. Аргагүй шүү дээ Тавантолгой, Оюу толгой, Эрдэнэ гурав чинь ДНБ-ий бараг 60 хувь нь байх. Уул уурхайг тооцохгүй бол ихэнхи нь хувийн хэвшилдээ байсаар л байгаа”, “…Нидерланд, Норвеги, БНХАУ зэрэг орнууд төрийн өмчит компанидаа хатуу хяналт тавьж улсаа хөгжүүлж, ард түмний амьдралыг тэтгэсээр байгаа сайн жишээ олон байна”, “…Бид стратегийн том компаниудаа хувьчлахаасаа өмнө хяналт, сахилга, хариуцлага, менежментийн ур чадвараа сайжруулах тал дээр анхаарал тавих нь одоохондоо хамаагүй дээр”, “…Хямд эрчим хүч үйлдвэрлэх бол улс орны хөгжийн амин чухал асуудал, үйлдвэрлэл, хувийн хэвшлийг дэмжих гол зангилаа. Эрчим хүч төрдөө байх нь зүйтэй”, “…Уул уурхай эрчим хүч хоёроос бусад салбарын хувьчлал байж бололгүй яахав. Гэхдээ төрийн оролцоо 51 хувиас их тохиолдолд оролцогч сонирхох эсэх, үнэ унах уу зэргийг бодолцох, төрийн зарим чиг үүргийг ТББ, хувийн хэвшилд зоригтой шилжүүлэх хэрэгтэй” хэмээж байна. Ер нь бол яг ийм санааг ганц Л.Эрхэмбаяр доктор биш улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын олон хүн хэлж байгаа юм. Тэд “…Наад зах нь “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудын хувьчлалд жирийн иргэд оролцож чадах уу гэдгийг бодох хэрэгтэй” гэж байгаа юм.

Эх сурвалж: polit.mn

Үндэсний эрх чөлөөг тунхаглаж, тусгаар тогтнолоо сэргээсэн хүндэтгэлт өдрийн учир
Үндэсний эрх чөлөөг тунхаглаж, тусгаар тогтнолоо сэргээсэн хүндэтгэлт өдрийн учир
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​