fbpx Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
12 минут 2 секунд

Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улсыг 2026 онд төгсгөл болгоё!

Шинэ оны баярын энэ өдөр эмзэг сэдвээ дахиад нэг хөндчих үү? Монголчуудын ажиллах соёлд хошуу нэмэх гэдгээр баяр амралтын өдөрт тань сэтгэн бодох боломж өгөх гээд. Манай улсын хувьд газар доор нь дүүрэн алт, эрдэнэс, зэс, нүүрс, занарын ба метаны хий, нефть (Менделеевийн химийн үелэх элементийн жагсаалтын ихэнхи нь, тэр дундаа газрын ховор элемент бүгд багшран байна!), далай шиг их газар дээр нь 70 сая мал (хүсвэл 80 ба 90 саяд өлхөөн хүрчихнэ), IQ-гаараа дэлхийд 7-рт, дөрөвхөн сая хүрэхгүй ард түмэн.

сонин mn

Нэг. “Зарах юм”-аар бялхаж байна

Ийм гоё өгөгдөлтэй байж манай улс ер нь яачихсан юм бэ? Хөгжиж дэвжиж өгөхгүй, бүр санаатайгаар хөгжлийг нь ард иргэд нь саатуулж байгаа ч юм шиг. Улс төрчид, олигархиудтайгаа барьцаж атаархаад гүрийгээд суучихсан. Тэдний мөнгийг хувааж авч гудрах тухай манан дунд төөрөөстэй. Дахин хуваарилалтаар гэнэт мөнгөжих сайхан зүүд. Зүүдээ өс хонзон, атаархалаараа хүч оруулчихна. Тэр нь эв хамтын журмаар дотоодоосоо бүү хэл даян дэлхийгээс шударга дээрэм (XIII зуунд тэгдэг байсан, ингэдэг байсан!) хийх ойлголт руу түлхэнэ.

Ажил хийх дургүй, ажил хийе ч гэлээ ажлын байранд үй түмээрээ тэнцэхгүй болтлоо эрхээрээ хатчихсан гэдгийг дахин улиглая. Гуч гаруй жилд ганц л ажилд гаршсан. Тэр нь ганзагын наймаа. Гадаадаас баахан юм (юу ч хамаагүй) олж ирээд хэдэн биендээ зарах. Монгол хүн монгол хүндээ зарах. Нийслэл хот тэр чигээрээ “зарах юм”-аар дүүрсэн. Дүүрч ч байна. Араас нь вагон вагоноор, контейнэр, карго юу л байна, овоорсоор байна. Нийслэл маань зах, дэлгүүр, лангуу, чингэлэгээр дүүрчихлээ. Цаашаа нээе тавья гэсэн ч зай алга. Муу хэлдэг, үргэлж зүхдэг Хятадынхаа буянаар монголчууд маань хоёр идэхгүй хоосон хонохгүй яваа нь үнэн. Эрээний буянаар Монгол маань одоо ганзагын наймаачдын эзэнт улс болчихоод байж байгааг нийтээрээ харж байна. Ганзагын наймааны дон, шүтлэг хэрээсээ хэтэрчихээд байж байгааг нийтээрээ хүлээн зөвшөөрөхгүй гээд яах юм.

Хоёр. TEMU-д ялагдана даа

XXI зуун гэж нэг гайтай зуун байна. Эрин үе ч гэсэн болно. Хөгжил нь монголчуудад гүйцэгдэхгүй хол явчихсан, бараагүй хаячихсан. Шинэ шинэ ололт амжилт өдөр бүр нүд эрээлжлүүлээд. Хөдөлмөрийн зах зээлийн шударга дүрэм нь IT, хиймэл оюунтайгаа хосолчихсон. Гялалзуулаад байдаг, гадаадад улс оронд. Манайд?

Хиймэл оюунаа больё. Зүгээр л энэ TEMU гээд наймааны сүлжээ ганзагын наймаачдын эзэнт улсыг маань өдөр өдрөөр, цаг цагаар, аажуухан мэрж сүйрүүлэх ба үүнтэй эвлэрэх сэтгэлийн тэнхээтэй монгол наймаачин алга байна. Зүрхээ зүсүүлэн зүсүүлэн, өмнөд хөршөө хараан хараан ганзагаа хийсээр, идэр есийн хүйтэнд ганц ч бараа нь борлохгүй атал тас гүрийгээд хөлдөж үхэх гээд зах дээрээ зогссоор. Өмнөөс нь зүрх алдах юм. Харахад залуу, идэр насныхан олонхи нь байх юм. TEMU ба TEMU шиг сүлжээнд бүрмөсөн ялагдаж нурж унахаасаа өмнө наад мэргэжил ажлаа солиод, шинэ мэдлэг мэргэжил эзэмшээд XXI зууны хөгжлийн хурдтай хөл нийлүүлээч гэж би мөн ч их ятгах юм. Нэмэр алга.

Гурав. Гэв гэнэт нэг өдөр Эрээн хаалгаа баривал

Ингээд ятгаад бичээд ирэхийн цагт намайг хараах ч дүүрч. Өмнөөс тайлбар тавиад надтай, өгч буй зөвлөлгөөтэй маань үзэж таарна. Болохгүй бүтэхгүй, тэр хулгайч, тэр хулхи, тэр луйварчин гээд өөрөөсөө бусад руу үсчээд өс хонзон яриад, өвлийн хүйтнээр зах дээр ганц ч орлогогүй гүрийтлээ зогсож байгаагаа зөвтгөөд. Ерөөсөө Эрээнийхээ барааг манаж сахиад бүх амьдралаа үрсэн нь тэр нөхөрт зөв болж таарна. Мэдээж манай улс гэж зовлонгийн далай байна л даа. Монголчууд маань өөр өөрсдийн салбарын зовлонтойгоо зууралдсаар насыг барах дөхнө. Нас барсан нь ч олон байх шүү. Одоо ажаад байхад, олон хүнтэй ярьж хөөрч үзэхэд Эрээний буянаар зовж босгосон ганзагын наймаачдын эзэнт улсаа энэ чигээр нь авч үлдэх, завдал өгвөл баячуудынхаа хөрөнгө мөнгийг хурааж хувааж авч цэнгэлийн манлайд хүрч жаргах. Ерөөсөө ийм зорилго дээр нэгдсэн бөөн масс Монголын нийгмийн олонхи арай ч биш байгаасай!

Та бүхний хүслийг чинь XXI зууны хөгжлийн хурд арчаад хаялаа гэж анхааруулаад нэмэр алга. Тэр Эрээн чинь шал өөр болсон, хурдтай өөрчлөгдөж байна. Зөвхөн монголчуудад зориулсан зээлээ үлдээгээд бусдыг нь цахимжуулаад хаях нь байна. Нэг үгээр яг өмнө талд чинь “Томсгосон Сингапур” босч ирж байна. Гэв гэнэт нэг өдөр Эрээн хаалгаа барина. Та нарын борлохгүй барааг чинь Эрээнээс хангаж байхаа болилоо гэвэл бид мад. Нөөц хувилбар байхгүй.

сонин mn

Дөрөв. Хөдөлмөрийн өгөөж!

“Хөдөлмөрийн өгөөж, дэлхийн дундаж” гэж нэг шалгуур олон улсад байна. Дэлхийн дундаж нь 53.8% байх ёстой юм гэнэ билээ. Монголынх 37.2%. Дороосоо 11-р байрт. Тун чамлалттай. Манайхаас дор гээд Катар 30.2 %, Саудын Араб 32.1% гэсэн жагсаалт байгаа боловч тэр хоёр нь Монголоос дор орчихжээ гэсэн үг биш. Байгалийн асар их баялгаа идэж уугаад ажил хийхгүй жаргаж байгааг нь хэлээд байгаа ухаантай. Манайх бол шөл өмнөө. Хасах үзүүлэлтээрээ.

Миний бичдэг гол сэдэв бол сайн ажлын байранд монгол хүн тэнцэх тухай юм. Хөдөлмөрт тэнцэх, өлхөн тэнцэх ур чадварыг эзэмших тухай. Ажилд ордог. Хөдөлмөрийн сахилга бат, ажилд хариуцлагатай хандах, тууштай хөдөлмөрлөх, хичээл зүтгэл гаргахыг дээрээс чинь шаардах нь зүй.

Энэ чинь ардчилал, хүний эрхээр зөвтгөгдөөд байдаг зүйл огтоос биш! Би ингэж л бичдэг. Ажил эрхлэлтийг дэмжих гэж манай улс төрчид хааяа нэг ярьдаг. Ажаад байвал ажил эрхлэлт гэх ойлголт (ганц үг биш, иж бүрэн ухагдахуун) байдаггүйгээс хөөс болоод замхардаг. Манайд шударга хүртээмж, шударга шалгуур, шударга хуримтлал гэсэн ойлголт бараг байхгүйтэй адил. Хөдөлмөрийн шударга зах зээлтэй баймааж нь тэгш хүртээмж, хуваарилалт, хуримтлалын тухай ярих учиртай. Иймд зөв хөдөлмөрлүүлж, зөв мөнгөжүүлэхийн тулд нийгэм-сэтгэл зүйн хүчин зүйлс гэх давж гарахгүй том саадыг давах хэрэгтэй. Ганц үгээр монгол хүнийг сахилгажуулах хэрэгтэй.

Тав. IQ-гаараа дэлхийд 7-рт

Би өмнө нь олонтаа бичиж байсан даа. Олон улсын оюуны ба тархины уралдаан тэмцээнд манай хөвгүүд охид хэдэн зуугуулаа жилдээ явдаг гэж. Дан шагналт байр. Огшмоор.

сонин mn

Сэтгэл догдлуулсан ганц жишээ. Дрон кодчиллын дэлхийн аварга 14 настай Р.Ууганбаяр хүүг монголчууд санаж байгаа. 2025 оны Дэлхийн аварга шүү дээ. “Гадаад өрсөлдөгч нараа хараад сүрдсэн ч Алтан медаль авч чадсан” хэмээн тэр хүү ТВ-ээр ярьж байсан даа.

Хааяа нэг цацагддаг мэдээ: Монголын баг Олон улсын математикийн олимпиадаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл, физикийн олимпиадаас 2 хүрэл, 2 шагналт байр, мэдээлэл зүйн олимпиадаас 1 мөнгө, химийн олимпиадаас 2 мөнгө, 1 хүрэл, 1 шагналт байр, биологийн олимпиадаас 1 мөнгө, 2 хүрэл, нийт 5 олимпиадаас 15 медаль, 3 шагналт байр хүртжээ гэх мэт. Огшоод л явчихна тэр. Энэ олон алт мөнгүүд. Дөрвөн сая хүрэхгүй хүн амтай жижиг ядуу улс. Үйлдвэрлэж экспортолж дэлхийд цоройн гарч ирэх хөг нь өнгөрсөн жижиг айл. Одоо оюун ухаанаараа л үзээд, эдийн засаг-санхүүгийн шархаа нөхөөд байх нь тэр. Монгол хүүхдүүд шинжлэх ухааны хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч орнуудын хүүхдүүдтэй эн тэнцүү өрсөлдөх нь ямар аугаа их гайхамшиг вэ? Тэр чигтээ валют, мөнгө. Энэ лут хүүхдүүдийг дэлгүүр, лангуу, зах, чингэлэгийн худалдаачин, таксичин болгочихгүйн төлөө Төр нь (нийт ард түмнээрээ) хүч хаях цаг болсон! Ийм оюунлаг залуусаар Монголын нийгмийг бүхэлд нь бариулах цаг нь болсон!

Энэ 2026 онд ганзагын наймааны эрин үеийг дуусгаж ийм оюунлаг залуусыг үй олноор нь дэмжин гаргаж ирсүгэй, эдийн засаг гэдэг чинь үндсэндээ эд нар шүү дээ!

Казахстаны тэрбумтан Маргулан Сейсембай:–Хүн ядуу байх тусмаа дэвэн дэлхийн том асуудлуудад санаа зовж суудаг, хашаандаа модон жорлонтой, солих гуталгүй ядуу байж НАТО, Обама, Байден гээд л том том юм бодоод суух. Ямар элэнцгийн чинь НАТО, Обама, Байден. Ядаж наад гадаа яйжийсан хашаагаа гараад будчих. Харин баян хүнд тэр дэлхийн энэ тэнд болж байгаа глобал асуудал, хурал цуглаан гэхээсээ яг урдаа байгаа ажлаа хийх нь л чухал, яг одоо гараад хашааны хаалгаа янзлах гэдэг ч юм уу. Нэг үгээр баян хүн өөрөө удирдаж хянаж чадах зүйлсээ хийдэг бол ядуу хүн үргэлж өөрөөс нь хамааралгүй зүйлсээ удирдаж заах гэж оролддог. Баян ядуугийн сэтгэхүйн ялгаа нь ердөө л энэ гэжээ. 2026 онд гээх ёстой буруу зуршлыг маань казах нөхөр заагаад өгчихжээ.

Д.Баярхүү

ТАНИЛЦ | Өнөөдрөөс МОНГОЛ УЛСАД шинээр хэрэгжиж эхлэх хуулиуд
ТАНИЛЦ | Өнөөдрөөс МОНГОЛ УЛСАД шинээр хэрэгжиж эхлэх хуулиуд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​