fbpx Баабар: Вэнэсүэлчүүд цэцэг барин угтлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
10 минут 43 секунд

Баабар: Вэнэсүэлчүүд цэцэг барин угтлаа

1989 онд АНУ-аас цэргийн ажиллагаа зохион Панам улсын захирагч Норьегаг нутагт нь баривчлан Америгт аваачин шүүхээр оруулж 20 жилийн ял өгөн шоронд хийсэн. Энэ бол Ерөнхийлөгч Бушийн үе. Түүнийг хар тамхины картель байгуулан АНУ-д хууль бусаар нэвтрүүлэн худалдсан, өмч дээрэмдсэн зэрэг хэрэгт буруутгасан юм. Шоронгийн хугацаа дуусангуут Норьега Францын шоронд шилжив, учир нь түүнийг эхнэрийн хамтаар франц банкаар дамжуулан их хэмжээний мөнгө угаасан, мөн тийш нь хар тамхины нууц наймаа үйлдсэнийг шүүх тогтоожээ. Дараа нь эх орон нь болох Панамын шүүх Норьегаг улс төрийн аллага үйлдсэн хэрэгт буруутгаж 20 жилийн ял өгөв. Тэрээр хэд хэдэн улсын шорон дамжсаар 2017 онд 89 насандаа нас барсан.

АНУ-ын гадаад бодлогыг томьёолсон Монро номлол гэсэн зарчим байдаг. Энэ бол АНУ-ын тав дахь Ерөнхийлөгч Жэймс Монрогоор анхлан нэрлэгдсэн санаачлага. Шинэ тив нээгдэнгүүт тухайн үед далайд ноёлж байсан испани, англи, голланд, португаль, францчууд бүтэн Америк тивийг эзлэн авчээ.

Европчууд улс гүрэн байгуулангуутаа өөрийн жижиг тив дээр хоёр мянган жилийн турш хоорондоо байлдсан. Шинэ тив нээгдэнгүүт энэ байдалд залхан, эрх чөлөө олж тайван амьдрахаар шийдсэн хүмүүс тийш зугтан очсоноор анхны Америкийн цагаачид бий болсон. Иймээс одоогоос 250 жилийн өмнө хойд америкчууд өөрийн тусгаар тогтнолыг зарлаж, колончлогч англичуудыг хөөж гаргасан. Монро номлолын гол утга нь шинэ тивийг эзэлсэн европчуудыг хөөн гаргаад, Өмнөд болон Хойд Америкт оршин суугаа хүмүүсийг империалист ноёрхол дарлалаас чөлөөлөн өөр өөрсдийн тусгаар тогтнолыг нь олгуулах явдал ажгуу. Газар нутгаа тэлэхээр хоорондоо үргэлж байлддаг европчуудын байнгын уламжлалт сурсан дэглэмүүдийн тэмцэл нь саяхан тусгаар тогтносон АНУ-ын үндэснийй эрх ашигт аюул учруулна гэж үзсэнийх. АНУ-ын дараа 1804 онд Гаити тусгаар тогтнолоо зарлав.

Энэ арал эхлээд Испаний колони байснаа францчууд хагасыг нь булааж авсан юм. Дан хар арьстнуудын Америк тив дахь анхны тусгаар улс. Араас нь 1821 онд АНУ-ын хөрш Мексик тусгаар тогтнолоо олж авав. Испаний кололни байсан Мексикийг тусгаар болсны дараа францчууд эзэлж авсан. Гэвч АНУ-ын шахалтаар тэд цэргээ татжээ.

Гэтэл Техас тусгаар тогтнолоо заралснаа удалгүй АНУ-д өөрсдийн хүсэлтээр нэгдлээ. Мөн Юкатаны хойгт Юкатаны бүгд найрамдах улс бий болон Мексикээс тусгаарлаж байгаагаа заралсан нь бөөн будилаан болж эцэст нь Калифорни, Шинэ Мексик мөн АНУ-д нэгдсэн. Өмнөд Америкийн хойд хэсэгт Симон Боливарын удирдлага дор бослого гаран испаничуудыг хөөж гарган Их Колумби улс байгуулсан ч, удалгүй Вэнэсүэл, Эквадор, Панам зэрэг газрууд салан өөр өөрийн улс болон задарчээ. XIX зуун төгсөхөд нийт Америк тив тэр чигээрээ тусгаар тогтносон улсуудаас бүрдлээ. Испанийн хамгийн сүүлчийн колони Кубаг Америк-Испанийн дайнаар чөлөөлсөн. Испанийг ялсан дээрээ тэдний колони Филиппинийг бас чөлөөлсөн. Өөрснөө ч Аласкийг Оросоос, Луизанаг Францаас худалдан авав. Боолчлол устгасны дараа уугуул нутагтаа буцах хүсэлтэй нигерүүдэд зориулан Баруун Африкт газар худалдан авч тэдэнд Либэриа хэмээх тусгаар улс байгуулж өгөв. Ийнхүү Монро номлолын анхны зарчим шинэ тивд бүрэн хэрэгжсэн юм. Үүнд АНУ тэдгээр орнуудад их бага хэмжээгээр тусалсан, үгүйдээ маш ихээр нөлөөлсөн.

Эндээс АНУ өөрийн аюулгүй байдлаа бүрэн хангагдсан гэх үзэлтэй болсон нь дагаад үргэлжийн дайн байлдаан тасардаггүй Европ, Азиас хөндийрч, тэндэхийн бужигнаан улс төрийн зөрчилд үл оролцох амиа бодсон үзэл тогтжээ.

Дэлхийн I дайн дэгдэж бүх газар цусандаа хутгалдаж байхад Америк тив холоос харж байв. Гурван жил хөндлөнгөөс ажиглаж байсны эцэст 1917 онд Ерөнхийлөгч Вилсон шийдвэрээр дайнд оролцож богино хугацаанд энэ цуст алаан хядлагыг дуусгаж өгсөн. Хэрэв Япон тэнэгтэж АНУ-д гэнэдүүлэн халдаагүй бол зэвсэглэлийн хэмжээгээр Румыны дараа 16-р байр эзэлж байсан АНУ Дэлхийн II дайнд үл оролцон хөндлөнгийн ажиглагч-туслагчаар үлдэх ч байсан юм бил үү? Газар нутгаа дайн байлдаан дээрэм тонуулаар тэлэх, бусдыг колончлох зэрэг нь Монро номлолын зарчимд харш, АНУ-ын гадаад бодлогын тулгуур ойлголт юм. Харин Дэлхийн дайн дуусангуут хүйтэн дайн эхэлсэн тэр мөчөөс АНУ-ын гадаад бодлогод эрс өөрчлөлт гарлаа. Дэлхийн дэг журам тогтооход хамгийн хүчирхэг орон АНУ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснээр өөрийн аюулгүй байдлаа хангана гэж үзэх болсон. Коммунист Солонгос Өмнөд рүүгээ цэргийн хүчээр довтлоход НҮБ-ын шийдвэрээр 16 орны арми дайнд оролцоход АНУ-ын зэвсэгт хүчин толгойлсон.

Мөн коммунист Вьетнам өмнөд рүүгээ халдахад тэд мөн зэвсэгт хүчнээ тийш оруулсан. Солонгосын ба Вьетнамын дайн маш их шүүмэлэл дагуулдаг, үнэхээр Америкийн төр олон алдаа гаргасан, гэвч тэд энэ дайнд ороогүй бол Зүүн Ази тэр чигээрээ коммунист дэглэмд нэгдэх аюултай байсан.

Америкийн хараанд байдаг Латин Америк тайван байгаагүй. Олон оронд дарангуйллын дэглэм, төрийн эргэлт, цэргийн захиргаа байнга гарч байлаа. Парагвай, Гаити зэрэг орнуудад эцэг хүү үе дамжсан дэглэмүүд ч олон жил тогтсон. Гэвч тэр болгонд АНУ-ын зүгээс үг хэлээр шүүмжилж байсан болохоос хөндлөнгөөс оролцон хүч хэрэглэж байгаагүй. Гэтэл 1962 онд Кубад гарсан төрийн эргэлтийг ЗХУ дэмжсэн төдийгүй энэ арал дээр цөмийн пуужин суурилуулсан. Энэ бол Америкийн үндэсний эрх ашигт шууд аюул учруулсан, үүнээс болж Дэлхийн III дайн эхлэхтэй шахсан. Энэ бол Монро номлолд шууд халдсан хэрэг. Том ч сургамж үлдээсэн. Никарагуад бас л Зөвлөлтийн дэмжлэг авсан дэглэм төрийн эрх авангуут тэдний эсрэг босогчдыг дэмжих Иран-контрас ажиллагааг нууцаар хийж байгаад илчлэгдэн бөөн шуугиан тарьж байлаа. Чилид сонгуулиар ялсан Алендегийн социалист-коммунист намын эвслийг Зөвлөлт төдийгүй, Куба асар их дэмжиж улс орныг сүйрэлд хүргэж байлаа. Пиночетийн цэргийн дэглэмийг АНУ хамгийн ихээр дэмжсэн. Рэйган Ерөнхийлөгч 150 мянган хүн амтай жижигхэн Гренадад цэрэг оруулж байсан нь Куба тэнд зөвлөлтийн мөнгөөр стратегийн нисэх зурвас байгуулж байсангтай холбоотой. ЗХУ тарснаас хойш нэг хэсэгтээ Латин Америкийн социализм гэсэн хөдөлгөөн Өмнөд Америкийн нэлээд оронд өрнөв. Үүнд Бразил, Аргентин зэрэг том орнууд ч хамрагдсан. Гэхдээ хамгийн содон нь 1999 онд Вэнэсүэлд сонгуулиар ялалт байгуулсан Уго Чааваасын дэглэм байлаа. Тэрээр Боливарын хувьсгал, Латин Америк маягийн социализм тунхаглав. Энэ тайван орон гэнэт ийнхүү солиороход Орос, Хятад, Иран, Куба асар их дэмжив.

Чааваасыг үхсний дараа залгамжилсан Мадуро “социалист хувьсгалаа” дээрх орнуудын мөнгө, цэрэг техникийн тусламжаар улам мандуулах нь тэр. Хятадууд Мадурод нийт 60 тэрбум долларын зээл тусламж олгосон нь гадаадад өгсөн нийт зээлийнх нь 40%. Оросууд Вэнэсүэлийг орчин үеийн зэвсгээр хангад анхаарах болсон.

Стратегийн бөмбөгдөгч онгоцууд ч нийлүүлсэн. Вэнэсүэлд олон жил нэг хүний дэглэм тогтжээ. Яг л Хятад, Орос, Иран, Беларусс шиг. Арван таван толгойтой мангас биш, ердөө ганц толгойтой. Тэрийг нь хяргачихвал дэглэм алга болно. Ард түмэн нь бараг нийтээрээ энэ дэглэмийг эсэргүүцэж байв. Трамп эхлээд хар тамхины наймаатай тэмцэхээ илэрхийлээд үүнийг олон улсын терризтай адилтгав. Вэнэсүэл хэдийгээр хар тамхи өөрөө үйлдвэрлэдэггүй ч ойр хавийн хар тамхины картелиудын барааг АНУ-руу зөөвөрлөдөг гол цонх нь болжээ. Энэ нь олон улсын терроризмтай тэмцэх хүрээнд Вэнэсүэлд халдах хууль эрхийг нээж өгсөн юм. Мадурог ердөө ганц цагийн цэргийн ажиллагаагаар баривчлан Нью Йоркийн шүүхэд шилжүүлэв. Нэг үгэндээ АНУ-ын гадаад бодлогын гол зарчим болсон Монро номлол ингэж хэрэгжив. АНУ Вэнэсүэл дахь харгис дэглэмийг унагаснаар ард түмнийг нь жаргуулах гэсэн, эсвэл америкчууд тэр орны асар их нефтиэнд шунаж байгаа гэх мэтийн маш олон янз тайлбар одоо цуварч таарна. Үнэн байлаа ч тэр нь Америкийн гол зорилго ч биш, сонирхол ч биш. Ердөө л Монро номлолт гадаад бодлогын зарчим нь.

Баабар

2026.01.05.

Камала Харрис: Мадурог баривчилсан нь Венесуэлийн газрын тосны нөөцөд хяналтаа тогтоох зорилготой
Камала Харрис: Мадурог баривчилсан нь Венесуэлийн газрын тосны нөөцөд хяналтаа тогтоох зорилготой
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​