fbpx Ц.Мөнхжин: Монгол Улс өөдлөхгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
14 минут 31 секунд

Ц.Мөнхжин: Монгол Улс өөдлөхгүй байна

МУУГЗ, Төрийн шагналт зураач Ц.Мөнхжинтэй ярилцлаа.

Ард нийтийн санал асуулга зохион байгуулах үйл хэргийг яагаад санаачлах болов гэдгээс яриагаа эхлэе

Үүнийг би анх санаачлаагүй. Манай Д.Батсүх, Х.Бат-Ялалт гээд хүмүүс бий. Бид бүхэн зохион байгуулж эхлүүлж байгаа болохоос биш ард нийт үүнийг хүсч байна шүү дээ. Тогтолцоо нэг л биш болоод байна. УИХ дээр Оюутолгойн сонсгол хийгдлээ. Нүүрсний сонсгол хийгдлээ. Хичнээн ч хулгай гарав. Хулгай нь өөрөө тогтолцоо юм шиг болчихсон байна шүү дээ.

Хүмүүсийн амьдрал яаж доройтож байна. Монгол орон маань баян тансаг, есөн эрдэнийн газрын баялагтай улс шүү дээ. Гэтэл Оюутолгой дээр ямар гэрээ хийсэн байна. 30 гаруй жилийн дараа ч ямар ч үр дүн байхгүй. Нийгэм солигдох үед ганзагын наймаа хийж байсан олон хүмүүс байдаг шүү дээ.

Наймаа хийхэд ч ийм алдаатай наймаа хийдэг хүн бий юу? Гэтэл ийм том, ийм их баялагтай орд дээрээ гэрээ хийхдээ асар их алдагдалтай хийчихсэн байна гэж юу гэсэн үг вэ. Ард түмэн бүгдээрээ харлаа шүү дээ. Зөвхөн алт гэхэд л 1800-гаад тонн гэнэ. Гэтэл одоо 200 орчим тонн л үлдсэн гэсэн үү. Ард түмэн үүнийг үнэхээр гайхаж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ч энэ гэрээгээ цуцал гээд байгаа шүү дээ. Яагаад энэ компанитай л наалдчихсан юм шиг байгаад байгаа юм. Өөр компанитай гэрээ хийж болдоггүй юм уу? Яагаад зөвхөн “Рио Тинто”-той л гэрээ хийх гээд байдаг юм бэ гэдгийг би гайхаад байна.

Монголчуудын амьдрал ямар байгааг бүгд мэдэж байгаа шүү дээ. Өр зээлгүй хүн алга. Бүгд маш ядуу болсон байна. Юмны үнэ байнга нэмэгдэж байна. Үйлдвэр огт барихгүй байна. Ажилгүй байна. Үйлдвэр барих юм бол хүмүүс ажилтай болно шүү дээ.

3,5-хан сая хүн амтай байж сайхан залуучууд нь харь оронд ажил хийх гээд яваад байна. Энэ талаар би анх 2006 онд “Өдрийн сонин”-д “Миний эх орон аажмаар үгүй болж байна” гэдэг нийтлэл бичиж байсан. Яг энэ асуудлуудыг бичиж байсан. Тухайн үед хүмүүс сайн хүлээж аваагүй. Та хэт хурц хэлээд байна гэдэг байсан. Гэтэл тэр үеэс хойш 20-иод жилийн дараа одоо амьдрал дээр харж байна шүү дээ.

Монгол Улс өөдлөхгүй байна. Бид зөв зүйлийг шүүмжлээд байгаа биш, бодит байдлыг ярьж байна. Ингээд манай Ц.Батсүх, Х.Бат-Ялалт, Л.Цог гээд хүмүүс нийлээд хуулийн дагуу ийм гаргалгаа байгаа юм аа гээд л ард нийтийн санал асуулга явуулах гэж байгаа хэрэг. Энэ бол Монгол Улсын иргэн бүхэнд хамаатай.

Бүгдээрээ хамтарч, нийлж энэ сайхан эх орноо “Хатан зориг, бүхий л чадлаараа Хайртай Монгол орноо мандуулъя” гэж зүрхэн дээрээ гараа тавьж дуулаад байдаг хэр нь мандуулах байтугай өрөнд оруулаад байдаг нь ямар логик байна вэ? Энэ бол гутамшиг шүү дээ. Би ингэж л бодож байна даа.

Ард нийтийн санал асуулгын үр дүнг та яаж төсөөлж, хүлээж байна вэ?

Санал асуулгын үр дүнг би мэдэхгүй шүү дээ. Тэр бол манай ард түмний хүсэл зориг, амьдралынхаа төлөө эвлэлдэн нэгдэе гэсэн санаа шүү дээ. Нэг үеэ бодоход нэгдэж чадаж байна. 2007 оны үед түрүүн хэлсэн нийтлэлийг бичихдээ би энэ зовлонг хараад, алсыг хараад ийм зүйл болох гээд байна гэхэд тэр үед байсан хүмүүс сайхан сэтгэлээрээ сонгуульд амжилт гаргадаг хоёр намд итгэж байлаа. Гэтэл итгэлийг нь даасангүй. Ингээд хүмүүс сэрлээ шүү дээ.

Бид итгээд байсан чинь бодит амьдрал дээр үйл хэрэг, ажил нь биш болоод байна. Удирдаж чадахгүй байна. Бидний амьдрал өнгөрсөн 30 гаруй жилийн турш дээшлэх байтугай улам дордоод байдаг. Тэгээд өөдөөс баахан зовлон тоочоод мөнгө байхгүй гээд, цалин тэтгэвэр нэм гээд хөгшчүүл, эмч багш нар зөндөө жагслаа.

Мөнгө байхгүй гэдэг. Мөнгө байхгүй гэж юу гэсэн үг вэ? ЭМДС-нд мөнгө байхгүй гээд эмнэлгүүдийн нөхцөл байдал бас хэцүү байна. Саяхан би Эх нялхасд хэвтэж байгаа хүнтэй уулзсан. Та нар ч тэр хүмүүстэй уулзаарай. Хоёр настай хүүхэд, хоёр гуравхан сартай хүүхдүүд хавдар тусчихсан байна. Юунаас болоод байна? УИХ-ын дарга гишүүд тэр хүмүүс дээр очиж уулзаж байна уу? Ямар мөнгөөр тэр хүмүүс эмчлүүлж байна. Сошиалаар хандив гуйж л төлбөр мөнгөө олж байна. Бодит байдал ийм байхад үүнээс яагаад тасраад, тусдаа байгаа юм бэ? Бидний, та нарын хүүхдүүдээс ялгаа байхгүй шүү дээ тэр хүүхдүүд.

Намайг бага байхад ийм жоохон хүүхдүүд хавдар туслаа гэж дуулдаж байгаагүй. Хоёрхон сартай хүүхэд хавдар тусаад, дусал тариа хийлгээд, мөнгө нь олдохгүй. Миний дотор харлаж байна. Даатгалд мөнгө байхгүй. Монголчууд сайхан сэтгэлтэй тулдаа хандив тусламжаар болоод байна.

Гэтэл ийм баян орон байж Монголын төр яагаад үүнийг хийж чадахгүй байгаа юм? Сайхан сэтгэлтэй монголчууд хандив өгөөд, нөгөө талд төр нь даатгалд мөнгө байхгүй гэж яриад. Энэ үнэхээр хачирхалтай хэрэг. Бодит байдал ийм байна шүү дээ. Ийм учраас олон нийт болохгүй байна, ер нь өөрчилье гэдэг санааг нэгтгэж байгаа болохоос биш нэг хүн санаачлаад хийж байгаа санал асуулга биш. Аяндаа гарч ирж байгаа, нэг ёсны Монгол түмний байгалийн үзэгдэл болж байна шүү дээ. Ингэж ойлгох нь зүйтэй болов уу.

Ард нийтийн санал асуулга гэхээр яах аргагүй Үндсэн хуулийг өөрчлөх, засаглалын асуудал хөндөгдөнө. Таны хувьд Ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглалын алиныг нь дэмждэг вэ?

Аливаа зүйлийг өнгөц ойлгож хэрэггүй. Суурь, үндсийг нь харах ёстой. Ямар ч улс орон парламентын засаглалтай ч бай, ерөнхийлөгчийн засаглалтай ч бай аль нь ч улс орноо амжилттай аваад явж болно шүү дээ. Юунаас шалтгаалдаг вэ гэхээр төрийн эрхэнд гарсан хүмүүсийн сэтгэл зүрх, чадвартай хүн байна уу, иргэдийнхээ төлөө хүн байна уу, үгүй юу гэдгээс л шалтгаалж байгаа. Ийм хүн гаргаж ирэхэд зөв сонгууль явуулах нь хамгийн чухал.

2020, 2024 оны сонгууль хар машинаар явсанд хүмүүс эргэлзэж, маапаантай сонгууль болсон гэж ярьдаг шүү дээ. Өмнө нь гараар тоолсон ч алдаатай гээд 7-р сарын 01-ний үйл явдал болж байсан биз дээ. Гараар тоолохдоо алдсан бол хар машинаар ч алдаатай тоолсон гэдэг хардлага, сэрдлэгэ байгаа. Бүх юм логиктой.

Дэлхий дээр Монголоос өөр хар машинаар сонгуулиа тоолдог улс орон байна уу? байхгүй биз дээ? АНУ-д үйлдвэрлэдэг мөртлөө Америкчууд өөрсдөө яагаад энэ машинаар сонгуулиа тоолохгүй байгаа юм. Монгол шиг санал өгдөг хүн нь цөөхөн улс оронд хар машинаар тоолоод, манайхаас олон хүн амтай улсууд гараар тоолоод байдаг. Өөр улс орнууд энэ хар машинаар сонгуулийн дүнгээ тоолдоггүй гэдэг чинь буруу тоолдог гэж хэлээд байгаа баримт гэж хэлж болох байх. Өнгөрсөн оны төгсгөлд МАН даргаа сонгохдоо гараар тоолсон биз дээ. Яагаад хар машинаар тоолсонгүй вэ? Ингээд харахаар энэ сонгуулийн хууль учир дутагдалтай, булхай луйвартай явагдаад байна гэдэг ард олны хардлага үнэн харагдаад байгаа учраас сонгуулиа зөв тоолбол ард олны саналаар давуу болсон УИХ-ын гишүүд бүрэн дүүрэн гарч, эх орныхоо төлөө зүтгэж чадна гэж итгэх хэрэгтэй. Сонгууль маапаантай буруу яваад байх юм бол энэ хүмүүс чадахгүй байна, ард олны санал авч гарч ирсэн улсууд биш байна гэдэг нь үүгээр нотлогдож байна гэж үзэж байгаа юм.

Ард иргэддээ хандаж юу гэж хэлэх вэ?

Бүгд л мэдэж байгаа даа. Ард олон маань амьдралаа дээшлүүье, эх орондоо эзэн байя, айх айдасгүй амар тайван амьдарья гэж байна. Сүүлийн үед Монголын залуучууд бүх л салбарт дэлхийд гайхуулж байна. Би үүнд баярлаад байгаа. Энэ бол Монгол түмний хийморь сэргэж байгаа нь харагдаад байгаа юм. Бид чинь хийморьтой ард түмэн. Харин үүнд садаа болж байгаа зүйл бол булхай луйвартай сонгуулиар гарсан УИХ-ын гишүүд юм.

Эдгээр гишүүд сая хэлсэн амжилт гаргаад байгаа тамирчид шиг л ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэднээс үлгэр жишээ авах хэрэгтэй. Дуучин Ч.Мишээл хэлсэн үгэндээ бид хүчтэй ард үндэстэн шүү. Бодож байгаагаасаа ч илүү гэдгээ та бүхэн ойлгоорой гэсэн.

Энэ бол маш чухал зүйл хэлж байгаа юм. Бид бол ийм хүчтэй, агуу ард түмэн байхгүй юу. Их эзэн Чингис хаан агуу их өвөг дээдсийн удам. Гэтэл ийм ядуу зүдүү, өрөнд орчихсон байна гэдэг юу гэсэн үг вэ? Хамаг баялгаа өгөөд өрөнд ороод байна гэдэг чинь ухаанд багтахгүй байна. Ард олон үүнийг л ярьж байна. УИХ, төрийн эрх барьж байгаа байгууллагад нэг том алдаа байгаа нь ард түмнийхээ үгийг авдаггүй, сонсдоггүй. Ард түмнийхээ сонгуулиар сонгогдоод, төлөөлж гараад ажлаа хийж байгаа хүмүүс ард иргэдийнхээ хүсэл эрмэлзлэлийн дагуу хэлсэн үгийг нь сонсох ёстой. Жишээлбэл ураны асуудал дээр 111 мянга 999 хүний гарын үсэгтэй бичгийг Д.Амарбаясгалан УИХ-ын даргаар ажиллаж байхад өгсөн биз дээ. Тэр үед 111 мянга 999 хүний гарын үсэгтэй ийм баримт ирлээ гээд Д.Амарбаясгалан цуцалчих боломж бүрэн байсан шүү дээ. Гэтэл тэр үед УИХ-ын тамгийн газрын ажилтан нь Д.Амарбаясгалан дарга ажилтай байгаа, та нартай уулзахгүй гэж хэлэхэд нь би бас гайхаж байсан.

Ард түмэнтэйгээ уулзах чинь ажил биш юм уу? Тэр дарга ард түмэнтэйгээ уулзаж үгийг нь сонсоод, тэр бичгийг хүлээж авах чинь ажил шүү дээ. Өөр юу хийх гэж ажилтай гээд байгаа юм. Харж байгаа биз дээ. Ийм ялгаатай зүйл харагдаад байна. Дараа нь яасан билээ. Уулзахгүй зугтаад байсан нэг их удалгүй огцроод унаад өгсөн.

Хэрэв тэр хүн ард олныхоо үгийг аваад юм хийсэн бол ард олондоо нэг сайхан зүйл хийчихлээ гэсэн үг. Тэгэхээр ард түмэнтэйгээ уулзана, ард түмнийхээ үгийг сонсоно гэдэг бол ажил шүү дээ. Үүнээс зугтаад, өөрөөр хэлбэл биднээс тусгаарлагдчихлаа. Бид нэг байх ёстой шүү дээ. Үүнийг би гайхаад байдаг юм. Дарга болсон ч Монгол Улсын иргэн хэвээрээ шүү дээ. Үүн дээр эрх мэдэлтэй хүмүүс бодож дүгнэх болов уу. Өрөөндөө Чингис хааныхаа хөргийг залчихсан байдаг шүү дээ. Тэгэхээр сургаалийг нь биелүүлэх л асуудал.

Танд баярлалаа. Та бүхний үйлд амжилт хүсье.

Ярилцсан М.Чойжал

“Урьдчилан төлөвлөсөн бодлогын хүч эрүүл мэндийн жил 2027”
“Урьдчилан төлөвлөсөн бодлогын хүч эрүүл мэндийн жил 2027”
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​