fbpx Терроризмын нийслэл “Улаан Москва”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
7 минут 36 секунд

Терроризмын нийслэл “Улаан Москва”

(Эхний хэсэг)

1917 оны Октябрь сарын цуст хувьсгалын удирдагч Лениний тушаалаар 1918 онд Москва хот Коммунист Орос улсын нийслэл болсон билээ. Анхны террор аллага 1918 ондоо болж Германы Элчин сайд Мэйрбахын цусаар тахил өргөж эхэлсэн. Энэ үеэс үзэсгэлэнт гоё Москва хот цуст хувьсгалын бэлэгдэл болж “Олон улсын болон дотоодын терроризм-ын төв болох замаа засч “Улаан Москва” хочтой болсон гунигт түүхтэй. Мэйрбахыг алахыг Ленин, Держинский нар сайн мэдэж байсан төдийгүй дээрээс нь үүрэг өгсөн гэж одоо үздэг. Учир нь Октябрийн хувьсгал өдөөхийн тулд большевикууд Германы Жанжин штабаас олон арван сая алтан марк хахуульд авч цуст хувьсгалаа санхүүжүүлснийг Мэйрбах мэддэг байсан учраас "гэрчийг устгах" операц явуулсан нь тэр байжээ.

В.Ленин тэртээ 1905 онд болсон Оросын Ажилчны Социал-Демократ Намын III Их хурал дээр тавьсан илтгэлдээ “Хувьсгалын эсрэг бослого гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн терроризмыг ашиглах хэрэгтэй” гээд Якобины маягийн масс терроризмыг коммунист хувьсгалч бүр ойлгох ёстой хэмээн уриалан шаардаж байжээ.

Энэ нь Большевик-коммунистуудын байгуулсан Зөвлөлт Холбоот Улс, түүний залгамжлагч Оросын Холбоот Улсын хувьд амин чухал гэрээслэл төдийгүй “Төрийн хар хайрцаг”-ны бодлого нь юм. Түүндээ ч Сталин-Хрущев, Брежнев-Ельцин-Путин (Горбачёвын 6 жилийг эс тооцвол) гээд үе залгамжлан 100 гаруй жилийн туршид үнэнч байгаа нь энэ улсын өнгөрсөн ба одоо цагийн түүх, үйл явдлууд нотолсоор байгааг бид өдөр бүр харж, сонсож байна. “Терроризм бол хувьсгалын үед зайлшгүй шаардлагатай зүйл юм” гэдэг аймшигт үгийг Лениний шавь “Улаан Террор”-ын удирдагч “Төмөр Феликс” хочтой мөнөөх Держинский гэдэг алуурчин хэлсэн. Энэ хүн Лениний мөрөөдлийг гардан хэрэгжүүлсэн ба 1918 онд Орос оронд ахан дүүсээ алж хядсан аймшигт Иргэний дайн дэгдэж дотоодын масс террор олон сая хүний аминд хүрчээ. Энэ тухай аавыгаа “Улаан террорист”-уудад барьж өгч алуулдаг “улаан пионер” Морозов хүүгийн “домог”, хүү нь аавыгаа, ах нь дүүгээ алж байсан тухай Шолоховын “Доны өгүүлэлүүд”-эд бичсэн байдаг даа. Залгаад 1920-оны сүүлээс эхэлсэн “Холокост” хэмээх их өлсгөлөнгийн он жилүүд, 1930-аад оны хамтралжуулалт гэх харгислал, 1937 онд эхэлсэн “Хувьсгалын эсэргүүд”-ийг устгах цуст аллага, “Гулаг”-ийн аймшигт хар жилүүд үргэлжилж дэлхийн II дайнтай золгожээ. Энэ дайныг нэг гол өдөөгч нь Зөвлөлт Холбоот Улс байсан нь одоо нэгэнт ил болсон.

сонин mn

Үргэлжлээд 1945-1953 он хүртэл “Дотоодын дайн” гэдэг нь эхэлсэн. Дайнд оролцсон олон сая цэрэг эрс халагдаж, орох оронгүй гудамжинд хаягдаж үүндээ өсөрхөж хорсон идэх хоолныхоо төлөө энгийн иргэд- ахан дүүсээ алж хядаж байв. Дайны хүндийг туулж, амьдрал нь туйлдаа хүртэл ядуурсан ард түмнээ ийм аймшигт уначихаад байхад нь тэдний амьдрал ахуйг нь өөд татахын оронд Сталин дэлхийн III дайнд бэлтгээд эхэлсэн. Нэг үгээр мөнгө төсвөө тэдний хоол хүнс, амьдрал ахуйд нь биш зэр зэвсэгт зарцуулсан. 1950-иад оны дунд үед, дайн зөвлөлтийн нутгаас холдоод бараг 10 жил болсон байхад армийн офицерууд нь газар нүх-блиндажид амьдарсаар байсан тухай жанжин Жуковтаа хандан маршал Рыбалко гомдол мэдүүлж байгаа нэг үзэгдэл “Жуков” кинон дээр гардаг даа. Энэ бол үнэн юм байна билээ.

1953 онд Сталин үхэж Берия олон сая хүнийг “Гулаг”-шоронгоос чөлөөлж дахиад л “Дотоодын дайн” үймээн самуун эхэлсэн. Дээрэмчдээ дарж 1950-иад оны сүүлээр л арайхийн нэг юм амсхийсэндээ Орос-Зөвлөлтийн ард түмэн, хөөрхий.

Одоо л нэг сайхан амьдрах цаг ирэв үү гэтэл “террорист” Лениний шавь нар даян дэлхийг эзлэх империалист-террорист бодлогоо хэрэгжүүлэх гээд Сталины эхлүүлсэн дэлхийн III дайнд бэлтгэлийг үргэлжлүүлсэн. Олсон их мөнгөө цэрэг зэвсэглэлд зарцуулчихсан. 1960-1970-аад онд Зөвлөлт Холбоот Улс дэлхийн хамгийн милитарист орон болчихсон, энэ дэлхийг айдас хүйдэст барьж байлаа. Асар баян дэлхийн их гүрний ард иргэд гэхэд бусад соёлжиж хөгжсөн барууны гүрнүүдийн иргэдтэй харьцуулбал ард түмэн нь нөгөө л хоцрогдсон, ядуу зүдүү амьдралдаа баригдсаар. Энэ амьдралыг Оросын нэрт зохиолч, кино найруулагч, жүжигчин В. Шукшин зохиол болон киногоороо, бас нэрт зохиолч В.Распутин “Марияд өгөх мөнгө” зэрэг олон өгүүлэлдээ нүдэнд харагдтал харуулсан байдаг даа.

1970-аад онд өмнөх үеэ бодвол амьдрал ахуй нь арай дээрдсэн ч нөгөө империалист-террорист өвчин нь хөдлөөд 1979 онд үхэл дуудсан Афганы дайныг эхлүүлэв. Үр дүнд нь Зөвлөлт Холбоот Улс нуран унав. 1991-2000 оны эхэн хүртэл дахиад л “Дотоодын дайн”. Өмч хөрөнгөө булаацалдаж ямар аймаар юм болсныг бид мэднэ дээ. Залгаад Чечений I ба II дайн. Арай гайгүй боллоо гэтэл 2008 онд Гүрж, 2014 онд Крым, Луганск, Донбасс... 2022 онд бүрэн эрхэт Украин улсад итгэл эвдэн халдан довтолж баахан цус урсгаж байна.

сонин mn

Заримдаа, аль насандаа хийсэн үйлийн үрээр энэ ард түмэн ингэж зовж явдаг юм бол гэж надад бодогддог юм. Энэ харамсалтай гунигт түүх бол 121 жил тасралтгүй үргэлжилж байгаа Их багш Ленинийх нь “Улаан теорризмын онол” үзэл санаа амьдралд жинхэнэ утгаараа хэрэгжсэний бодит “тайлан”. Үнэн түүх нь ийм л байна. Эхний энэ хэсэгт би дотоодын терроризмын тухай зах зухаас нь л бичлээ. Бүгдийг бичвэл ёстой нөгөө “дуусашгүй...” гээч нь болох биз. Үргэжлэлд нь “Улаан Москва” хэрхэн “Олон улсын терроризмын төв” болсон тухай бичихээр бэлтгэж байна.

Тодын Отгонбаяр (Зураач Лондон)

сонин mn

2026.01.12

Ираны ард түмэн тэмцэж байна
Ираны ард түмэн тэмцэж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​