fbpx Нийгмийн бухимдал тэсрэх, дэлбэрэх аюултай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
11 минут 0 секунд

Нийгмийн бухимдал тэсрэх, дэлбэрэх аюултай

Хорвоо ертөнцийн эхлэлийг ч, бас төгсгөлийг ч мэдэх боломж үгүй талдаа. Гэхдээ бидэнтэй холбогдох тэр багаахан зурвас үеийн (5 тэрбум жил гэе) талаар хүмүүс бидэнд мэдлэг, мэдээлэл байгаа. Нар, нарны систем, дэлхий, сар, дэлхий дээр маань явагдсан хувьсал, үр дүн нь болсон өнөөдрийн бодит байдал, хүний нийгэм, биет болон биет бус соёл, өнгөрсний түүх, ирээдүйн төлөв, хандлага – энэ бүхний тухай мэдлэг ч буй, мэдээллүүд ч буй. Амьд байгалийн хувьслын түүх гэж буй, хүмүүсийн оюун санааны амьдралын хувьсал, хөгжлийн түүх гэж бас буй. Дэлхий дахины түүх гэж байгаа. Мөн улс орон нэг бүрийн түүх, бас зарим хүний намтар, түүх ч гэж буй. Энэ олон түүхэнд хүн төрөлхтний таньж мэдсэн тун олон үнэн мэдлэг, зөв мэдээлэл агуулагдаж байгаа. Гэхдээ тэр бүхэнд мөн л маш олон худал зүйлүүд ч бас буй.

Тэр бүх түүхүүдийг яг л зөвөөр шүүн тунгааж, шинжлэх ухаанч байр, сууринаас эцэслэн редакторлах боломж одоохондоо бас байхгүй. Тиймээс үнэн нь үнэнээрээ, худал нь худлаараа адилхан л уншигдаж, судлагдаж байгаа юм. Энэ зуунд, баруун Европод нэгэн сонин үзэгдэл буй боллоо.

Энэ бол “түүхэн үнэн ер сонин биш. Хүчлэн сурталчилж, хүмүүст бүрэн итгүүлж чадсан л бол тэр зүйл худал байсан ч үнэн мөн. Тиймээс бид өнгөрсөн түүхийг ганцхүү өөрсөддөө ашигтай байдлаар бичиж залууст зааж, итгүүлэх хэрэгтэй. Тэр итгэл дээр нь үндэслэж бид залуусыг, хар массыг дуртай зүгрүүгээ удирдаж, хөтөлж болно. Нар манай гаригийг тойрон эргэлдэж байдаг гээд л итгүүлчих юм бол тэдний хувьд энэ л жинхэнэ үнэн болдог” хэмээсэн үзэл, байр суурь юм. Ийм үзэл санаа, байр суурь хэрэгжээд дэлхийн I ба II дайны түүх аль хэдийнээ өөрөөр бичигдээд бүх шатны сургуулиудад сурах бичиг болон ашиглагдаж байна. Энэ үзэгдэл өргөжиж газар авсаар удлаа. Монголд маань хүртэл халдварлаж ийн сэтгэдэг хүмүүс буй болчихжээ. Энэ бол улстөр, үзэл суртлын хувьд нэн хортой үзэл санаа, байр суурь юм. Бодит байдлыг орхиод бодитой бишүүдрүү хүмүүсийн үзэл санааг хөтлөх нь, дүрсэлж хэлэх аваас, элдэв зүсмийн солиорлыг л төрүүлэх үр дагавартай. Иймэрхүү үр дагавар барууны ертөнцөд аль хэдийнээ гарчихаад байна. Хүмүүс түүхээс л сургамж авч зам мөрөө засдаг, зүг чигээ тогтоодог. Гэтэл түүхийг нь огт өөрөөр, үнэнээс их өөрөөр, аль нэгэн субъектын бусармаг зорилго, санаархалд нийцүүлэх бичих, засварлах нь хэний ч болов зөв зам мөрийг алдагдуулж, буруу, осолтой зүг чигрүү л хөтөлнө шүү дээ.

Төөрөлдсөн хүн, ардууд араатан адил ааш авир ч гаргаж мэднэ. Чухамхүү иймэрхүү л хөрс, суурин дээр нацизм, фашизм, милитаризм төрөн гардаг ажээ. Олон улс орны өнгөрсөн түүх энэний гэрч болон үлдсэн юм. Хүмүүс бид өөрийн цаг үеийг болон өрөөл бусдын цаг үеүдийг ч үнэлэх гэж оролддог.

Энэ бол буруу зүйл биш. Гэхдээ нэг л үзэл онолын үүднээс, нэг л цаг үеийн үүднээс бусад бүх цаг үеүдийг шүүн үзэх, үнэлэх нь үнэнд хүргэхгүй. Харин эсрэгээр олон үзэл онолыг мэдэж, тооцож байж, мөн олон олон цаг үеийг ойлгож, судалж байж тухайн нэгэн цаг үеийг үнэлж, дүгнэх нь зөв юм. Тэгвэл л бидний үнэлгээ үнэнд ойртож очно. Солиотой гэхээр хэт үндсэрхэх үзэл, санаа нь фашист үзэл санаатай хиллэдэг, нийлдэг, улмаар милитарист үзэл санааг хөөрөгддөг, цаашид даврахаараа дайн, түрэмгийлэл, геноцид зэрэг үйлдлүүдийг өдөөдөг нь нэгэнт тогтоогдчихсон, практик илрэл нь хэд хэдэн удаа давтагдаад гарчихсан зүйл юм. Өнөөдөр ч гэсэн иймэрхүү үзэгдлийн гэрч болоод бид сууцгааж байна. Хүмүүс мартамхай, богинохон настай, ихэнхид нь түүхээ үзэх, судлах зав цаг ч байхгүй. Дэлхийн хэмжээнд түүхчдийн тоо ч тун цөөн, эмч, инженер, физикчид, хуульчидтай харьцуулахын ч аргагүй цөөхөн. Гэтэл түүхийн сургамж шиг үнэтэй зүйл бараг л үгүй. Чухам ийм шалтгаан, нөхцөл нь түүхийг элдвээр гуйвуулах боломжийг олгодог. Энэ боломж өнөөдөр дэлхийн дайнуудын түүхэн үнэнийг огт өөрөөр үнэлэх, дүгнэх, даан ч дээ! гэхээр гажуудуулах нөхцөлийг Европын улстөрчдөд (давжаарчихсан гэхээр улстөрчдөд) олгожээ. Зарим нэг нь зүүдэнд ч оромгүй худлыг үнэн мэтээр яриад зогсож байх болов... “Дэлхийн II дайны ялалтыг АНУ, Англи хоёр авч ирсэн. Тэд л Европын олон орныг фашизмаас аварсан, чөлөөлсөн. Германы хорих лагериудаас ч хүмүүсийг англо-саксууд л сулласан. Японы милитаристуудыг ч атомын бөмбөгөөр сүрдүүлж байж АНУ л буулгаж чадсан. Хоёр системийн өрсөлдөөн, хүйтэн дайнд ч АНУ ялсан” гэсэн түүх Европод бичигдэж, сурталчлагдаж байна.

Даяаршил, ардчилал, олон ургальч байдал аль аль нь л хүмүүсийг үнэнрүү, түүхэн үнэнрүү, жинхэнэ үнэнрүү, маргаангүй үнэнрүү хөтлөх, үнэнд элэгтэй болгох, хүмүүнлэг болгох учиртай. Гэтэл өнөөдөр энэ гурвын нэр, далбаан дор хийгдэхгүй луйвар, хэлэгдэхгүй худал гэж үгүй боллоо.

Төрийн эрхэнд гарсан ардчилсан гэгдэх намуудын үйл ажиллагаа хүртэл зарим оронд шинэ колончлолын бодлогыг нууцаар хэрэгжүүлэх болов. Жишээ нь Байден ерөнхийлөгчийн үеийн АНУ-ын гадаад бодлого ийм шинжтэй байсан нь илчлэгдсээр байна. Ардчилсан гэх нэрийг баг болгон ашигладаг улстөрчдийн тоо тив бүхэнд өссөөр, тэр хэрээр ардчиллын нэр хүнд унасаар... Хуурамч ардчиллаас залхах үзэгдэл өргөжсөөр... Монголын нийгэм ч гэсэн ийм төлөв байдалд орчихоод байна. Тэгээд гарц эрж, бухимдаж, мухардаж, хүсэмгүй ааш авир ч гаргацгаах болов. Эрх барьж буй намын удирдлага ийм болчихсон нөхцөл, байдлыг ойлгож, бухимдлыг тайлах, мухардлаас гарах тайван, зөөлөн арга, зам, бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ард иргэд огт боломжгүй зүйлүүдийг шаардаад байгаа биш шүү дээ. Цалин, орлого бага, амьдралын түвшин дорой байгаа нь төр засгийн удирдан зохион байгуулах чадамжтай л юуны өмнө холбоотой гэж үздэг, хэрэг дээрээ ч тийм.

Гурван сая гаруйхан хүний аж амьдралыг 35 жилийн туршид боломжийн түвшинд хүртэл нь өөд нь татчихаж чадахгүй байгаа нь ойлгохын ч аргагүй, уучлахын ч аргагүй, тэвчээд өнгөрөхийн ч аргагүй үзэгдэл, баримт юм.

Ийм болчихсоны шалтгаан нь юу юу байв аа? Авлига, хулгай, луйварт найгүй болтлоо автагдсан төр, засаг, улстөрийн нам л гол шалтгаан нь гэж харийн судлаачид ч хэлж байна, өөрийн судлаачид ч хэлж байна. Тэдний үнэлгээ, дүгнэлт адилхан байгаа болохоор энэ нь маргахын аргагүй үнэн юм. Энэ үнэнийг эрх баригчид өөрсдөө ч гэсэн ойлгож байгаа шүү дээ. Ардчилсан төр, засаг гэх нэрийг ашиглан Монголын маань үнэтэй цэнтэй бүхнийг цөөн хүмүүс элдэв аргаар хувааж аваад өмчилчих юм бол, тэгээд “хувийн өмч бол халдашгүй зүйл” гээд ард түмэнд буцааж өгөхгүй болчихвол жирийн иргэд л хохирох болно. Ийм байдал өнөөдөр ч ажиглагдаж байна. Монголын маань газар нутаг том, хөрсөн доорх баялаг нь их тулдаа л цаана нь бас үлдсээр байгаа юм. Газар нутаг өчүүхэн, баялаг нь багаахан байсансан бол юу болох байсан бол оо? Тун ч эвгүй л зүйл гарах байсан даа. Энэ тухай үргэлжлүүлэн бодохоор айдас хүрэх юм.

Монголын маань цөөхөн хүн амын тун ялимгүй хэсэг нь хулгай, луйвраар баяжлаа. Харин үлдэх хэсэг нь ядуурсан буюу ядуурлын ирмэг дээр зогсож байна. Ийм байтал нөгөө баяжсан цөөнх төр, засгийг авлигадаад, худалдаад авчихлаа.

Ингээд л Монгол улсад бүх баялаг нь ч цөөхөн гэр бүлийнх, төр засаг нь ч цөөхөн гэр бүлийнх болчихлоо. Цагдаа, шүүх, прокурор, хот болон аймгуудын захиргаад ч мөн нөгөө цөөн гэр бүлийнхэнд л үйлчилдэг, тэдний гар хөл, хамсаатан нь болжээ. Ийм байдал цаашид удаан үргэлжилбэл нийгмийн бухимдал тэсрэх, дэлбэрэх аюултай. Аль ч улс оронд ингэж ирсэн түүхтэй. Энэ аюулаас сэргийлэхийг миний бие эх орон нэгтнүүддээ уриалж байна.

Судлаач, профессор Д.Чулуунжав

“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд шалгарлаа
“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд шалгарлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​