fbpx “Рио Тинто”, “Гленкор” хоёр нэгдвэл Оюу толгой төсөлд яаж нөлөөлөх вэ?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
8 минут 11 секунд

“Рио Тинто”, “Гленкор” хоёр нэгдвэл Оюу толгой төсөлд яаж нөлөөлөх вэ?!

Оюу толгойн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” компани “Гленкор” компанийн хувьцааг худалдан авах хэлэлцээр хийж буйгаа өнгөрсөн долоо хоногт албан ёсны вэбсайтаараа мэдэгджээ. Монголчууд “Рио Тинто”-гийн талаар ерөнхийд нь гадарлана. Тус компани өдгөө дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани гэж эрэмбэлэгддэг. Ойролцоогоор 40 оронд үйл ажиллагаа явуулдаг.

Тус компани төмрийн хүдэр, зэс, нүүрс, уран, хөнгөн цагаан, алмаз, алт олборлодог бөгөөд титаны давхар исэл үйлдвэрлэдэг уул уурхай, металлын компаниудын нэг юм.

Харин “Гленкор” бол Англи-Швейцарийн эрчим хүч, суурь металл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг дэлхийн хамгийн том бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдаалагч, уул уурхайн бас нэг томоохон компани юм. “Рио Тинто” мэдэгдэлдээ “…Компаниуд бие даасан хөрөнгө болон бүх үйл ажиллагаагаа нэг болгоно. Ингэхдээ “Рио Тинто” нь “Гленкор”-ыг худалдаж авч, хоорондын төлбөрөө хувьцаагаар хийнэ” гэжээ. Эх сурвалжууд “…“Рио Тинто”, “Гленкор” компаниуд гэрээний талаар эртнээс үе шаттай хэлэлцээ хийсэн. Гэвч хэлэлцээр одоо хүртэл үргэлжилж байгаа эсэх нь тодорхойгүй байна” гэжээ. Үнэхээр ч хоёр компани 2014-1”2015 онд, дараа нь 2022-2023 онд яг ийм хэлэлцээрт орж байсан ч бүтэлтэй болоогүй юм. Учир нь “Гленкор” нүүрсний худалдаа дээр гол анхаарлаа тавьдаг бол “Рио Тинто” энэ зах зээлээс гараад цөөнгүй жилийг үдсэн. Мөн, хоёр компанийн соёл нь тэс өөр зүй тогтолтой. Гэхдээ, хоёулаа дэлхийн хамгийн шилдэг зэсийн уурхайнуудын заримыг эзэмшдэг. Тэр нь энэ хэлэлцээрийн гол утга учир нь болж байна. Гэхдээ дээрх хоёр компанийн зүгээс албан ёсоор нарийн тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа аж. Үүнээс гадна, олон улсын, ялангуяа барууны хэвлэлүүд уг үйл явдлыг “…“Рио Тинто” компани “Гленкор” компанийн хувьцааг худалдан авна” гэж байна.

Тухайлбал, “Ройтерс” агентлаг “…Уул уурхайн “Рио Тинто” компани “Гленкор” компанийг худалдаж авахаар хэлэлцээр хийж байна. Энэхүү боломжит хэлэлцээр нь дэлхийн салбарын шинэ тэргүүлэгчийг бий болгож, зэсийн зах зээлийг улам бүр нэгтгэх боломжтой” гэсэн. Харин Оросын хэвлэлүүд “…Хоёр компани нэгдэнэ” хэмээн мэдээлж байна.

“Рио Тинто”, “Гленкор” компаниудын хэлэлцээр ямар шийдэлд хүрэх нь 2026 оны хоёрдугаар сарын 5-нд тодорхой болно. Их Британийн хуулийн дагуу “Рио Тинто” компани тухайн өдрийн Лондонгийн цагаар 17:00 цаг гэхэд “Гленкор” компанид “цаашдын хамтын ажиллагаа”-ны саналаа тавих, эсвэл хэлэлцээрийг зогсоохын аль нэгийг мэдэгдэх ёстой юм байна. Энэ нь дэлхийн уул уурхай, эдийн засгийн шинжээчдийн анхаарлыг зүй ёсоор татаж буй юм. Учир нь, өнгөрсөн долоо хоногт компанийн Лондонгийн арилжааны бирж дээрх үед зах зээлийн үнэлгээ нь 142 тэрбум ам.доллар орчим байсан. Тэгэхэд “Гленкор” компанийнх 65 тэрбум ам.доллар орчим үнэтэй байв. Хэрвээ тус хоёр компани нэгдэх буюу хувьцааны худалдаа хийвэл дэлхийд тэргүүлэх уул уурхайн BHP-ийн дээр гарна. BHP бол төмрийн хүдэр, зэс, нүүрс олборлох, борлуулах чиглэлээр мэргэшсэн Австралийн олон улсын уул уурхай, металлын компани юм. Тус компани 126 тэрбум орчим ам.долларын зах зээлийн үнэлгээтэй. Ер нь бол “… “Рио Тинто”, “Гленкор” компаниуд нийлэх юм бол дэлхийн хамгийн том уул уурхайн компанийг байгуулах боломжтой. Энэ нь салбарын хүчний тэнцвэрийг мэдэгдэхүйц өөрчлөх болно. Тиймээс, цаашид BHP болон бусад тоглогчдыг нэгтгэх алхам болохыг үгүйсгэхгүй” хэмээн шинжээчид дүгнэж байна. “Блүүмберг”-ийн шинжээч Грант Споррег “…Хоёр компанийн нэгдэл нь зэсийн тэргүүлэгч уурхайг бий болгоно. Гэхдээ, тодорхой саад бэрхшээлүүдтэй тулна. “Гленкор” бол дэлхийн хамгийн том дулааны нүүрс тээвэрлэгч бөгөөд коксжих нүүрсний тэргүүлэгч үйлдвэрлэгч юм.

Тэд одоогоор “…Үүнээсээ салахыг хүсэхгүй гэж мэдэгдсэн” гэх мэдээлэл байна. Мөн тус компани “Рио Тинто”-гийн олборлодоггүй никель, цайр олборлодог. Ардчилсан Конго улсад зэс, кобальтын уурхайтай. Гэтэл тэр нь “Рио Тинто”-гийн үйл ажиллагаа явуулахаас удаан хугацааны туршид зайлсхийж ирсэн үйл ажиллагаа байдаг.

Бас, “Гленкор” нь асар их хэмжээний металл, нүүрс, газрын тос худалдаж авах, борлуулах, тээвэрлэдэг дэлхийн хамгийн том түүхий эдийн худалдааг эрхэлдэг. Тэдний нэгдэл нь зохицуулагчдын монополийн эсрэг хяналтад орж болзошгүй” гэсэн байна. Түүнчлэн, Оросын хэвлэлүүдийн мэдээдж буй “өнцөг”-ийг дээр дурдсан нь санаандгүй зүйл биш юм. УИХ-аас 2025 оны арванхоёрдугаар сард Оюу толгойн асуудлаар сонсгол зохион байгуулах үеэр зарим эх сурвалж “…Оюу толгой Оросын мэдэлд очих гэж байгаа” гэдэг мэдээлэл тараасан. Тэр нь, Оросын бизнесмэн Олег Дерипаскагийн үүсгэн байгуулсан, одоо хувь эзэмшдэг “Русал” компани “Рио Тинто” хоёрын гэрээний маргааныг хэлжээ. Гэтэл, “Русал” компани нэгэн цагт “Гленкор” компанийн түнш байсан. Гэхдээ сүүлд хувьцаагаа зарсан. Өөрөөр хэлбэл, “Гленкор” компани нь Олег Дерипаска, эсвэл “Русал” компанитай шууд холбоогүй юм байна. Харин түүнээс илүүтэй, “…“Рио Тинто”, “Гленкор” компаниуд нэгдэх нь Оюу толгой төсөлд ямар нөлөөлөл үзүүлэх вэ” гэдэг бидний хувьд чухал болно.

“Рио Тинто” өчигдрөөс, өнөөдрийг хүртэлх 16-17 жилийн турш Монголыг үл ойшоож ирсэн нь ичээд нуугаад байх зүйл биш болсон. Хэрвээ, тэд нэгдвэл дэлхийд эрэмбээрээ хоёрт байсан “Рио Тинто” хамгийн том нь болно. Тэгж томроод Монголыг урьдахаасаа илүүтэй үл тоох уу. Ер нь, “Шинэ Рио Тинто” Монголд яаж хандах вэ.

Тэр нь маш сонин байна. Учир нь, өнөөдөр Лондонгийн арбитрын шүүхэд “Оюу толгой” ХХК “…Монголын Засгийн газар хууль бусаар татварын акт тавьсан” гээд өгчихсөн. Засгийн газар болохоор “… “Рио Тинто” нь 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа, түүнээс хойш Монголын улстөрчид, албан тушаалтнуудад авлига өгсөн” гэж сөрөг нэхэмжлэл гаргаад оролцогчоор татуулчихсан. Уг нь, энэ шийдэгдэх хугацаа нь улам ойртсон. Дээрээс нь, Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт “…Оюу толгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ” гэж мэдэгдсэн. Эдгээр нь “Рио Тинто”, “Гленкор” компаниуд нийлэх эсэх хэлэлцээртэй давхацчихлаа даа.

Б.ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Монголын төмөр зам“ ТӨХК-ийн нэг жил шүүмжлэлээс амжилт руу
“Монголын төмөр зам“ ТӨХК-ийн нэг жил шүүмжлэлээс амжилт руу
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​