
Энэ өвөл Улаанбаатар хотын утааг багасгах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрсийг импортоор авч айл өрхүүдийн дулааны хэрэгцээг хангаснаар нийслэл хотын утаа мэдэгдэхүйц багассан. Нийслэлийн агаарын чанарын үзүүлэлтэд эерэг нөлөө үзүүлж байгаа хагас коксжсон хөх нүүрсийг БНХАУ-ын Эрээн өртөөнөөс хүлээн авч тээвэрлэх ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН хариуцаж байгаа бөгөөд өнгөрсөн оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийтдээ 95 галт тэрэг буюу 4620 вагон 219 мянган тонн хөх нүүрсийг тээвэрлэж иргэдийн хэргцээнд нийлүүлээд байна. Энэ өвөл нийтдээ БНХАУ-аас 306 мянган тонн хөх нүүрс импортоор авч тээвэрлэхээс 87 мянган тонныг тээвэрлэх үлдээд байна.