fbpx Д.Баярхүү: АНУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Энхийн Зөвлөл” ба Монгол
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
9 минут 10 секунд

Д.Баярхүү: АНУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Энхийн Зөвлөл” ба Монгол

-Зөвлөлд манай улс нэгдчихлээ!

-Би иргэн хүний хувьд, судлаач хүний хувьд байр сууриа илэрхийлэв.

Гадаад бодлогын асуудлаар бас нэг шуугиан дэгдэв. Шуугиан ч биш, хэлэлцүүлэг. Өргөн хүрээнд сэхээтнүүд голдуу сошиалд мэтгэлцэж эхэлж байх шиг. Ардчилсан Монголын ардчилсан иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэг гээд би ч бас мөчөөгөө өгөхгүй санал бодлоо биччихье.

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд “Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогоо олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангана гэж заасан байгаа. Энхийг эрхэмлэсэн гадаад бодлогынхоо дагуу манай улс олон улсын харилцаанд тулгамдсан асуудлыг холбогдох талууд яриа хэлэлцээ, энхийн замаар шийдвэрлэхийг тууштай дэмждэг. Энэ хүрээнд энх тайвны төлөө бүс нутгийн улсууд, олон улсын хамтын нийгэмлэгийн гаргаж буй аливаа санал санаачилга, хүч чармайлтыг дэмжиж, холбогдох талыг яриа хэлэлцээнд татан оролцуулах, зөвлөлдөх, хэлэлцээ хийх замаар бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын сорилтуудын гарцыг олоход хувь нэмрээ оруулсаар ирсэн. Тэр байр сууриндаа одоо ч үнэнч, идэвхтэй хэвээр байгаа.

сонин mn

Энэ өнцгөөс Д.Трампын санаачилсан “Энхийн зөвлөл”-д (Board of Peace буюу олон улсын хэвлэлүүдэд егөөдөн бичиж байгаагаар “өөр нэг НҮБ”) хандах санаатай эл нийтлэлээ бичлээ. Олон улсын Засгийн газар хоорондын нэгэн шинэ байгууллага байгуулж байгаа, тэр байгууллага нь “2026 он. Давос” гэж огноолох болж байх шиг.

Нэгэнтээ олон улсын байгууллага болох аваас Дүрэмтэй байж таарна. Дүрмийг нь сонирхож үзлээ. Тэр Дүрэм нь Монгол Улсын гадаад бодлогын суурь зорилтуудтай зөрчилдөхгүй төдийгүй энх тайван, тогтвортой хөгжилд оруулах манай улсын бодит хувь нэмрийг урагшлуулж ахиулахад ач холбогдолтой гэж үзэхээр юм билээ.

Манай улсын гадаад бодлогод бас нэгэн шинэ боломж гаргаад өгөх юм биш үү хэмээн би хувьдаа үзээд, уг санаачилгад манай улс нэгдэж буй, нэгдэх нэгдэхдээ үүсгэн байгуулагч анхны 24 улсын нэг гишүүнээр орж байгааг ихэд бэлгэшээн байна. Нэгэнтээ нэгдчихсэн учраас одоо зарчмын хувьд зөв буруу гэж ярилтгүй болсон. Ерөнхий сайд маань гарын үсгээ зурчихлаа.

“Энхийн зөвлөл” буюу Board of Peace гэж яагаад гэнэт гараад ирэв, тийм чухал уу гэдэг асуулт тавигдана. Мэдээж. Олон улсын харилцаа хурдтай өөрчлөгдөж байна. Тоглоомын дүрэм дагаж өөрчлөгдөх шаардлагатай байна. Өрнөж буй үйл явцаас уламжлалт дүрэм хоцорч байна. НҮБ зарим талаар хүчгүйтэж байна. Дагалдаад олон улсын харилцаанд зөрчил тэмцэл, ашиг сонирхлуудын мөргөлдөөн, дэглэм халагдах солигдох, бүс нутгийн мөргөлдөөн, дайн байлдаан, олон талт хэлэлцээ, эвсэх, бүлгэрхэх, ганцаардах, зожигрох бүх үйл явц зэрэг зэрэг өрнөх болж байна. Нэг үгээр дэлхий дахин түгшүүртэй, хэлж таамаглаж, төлөвлөж амжихгүй их өрнөлтийн үедээ орж байна. Иймд нөхцөлд Монгол мэтийн бага жижиг улс гадаад аюулгүй байдал, хөгжил дэвшлээ хэрхэн авч явах вэ гэдэг зүй ёсны асуултын өмнө ирнэ. Манай улс олон улсын маргаан, зөрчлийг энхийн замаар буюу дипломат үйл ажиллагаа болон сайн санааны үндсэн дээр шийдвэрлэх, тогтвортой байдлыг хангах, мөргөлдөөний дараахи сэргээн босголтыг дэмжихийг тууштай баримталж ирсэн.

Энэ байр суурь маань Д.Трампын санаачилсан энэхүү шинэ байгууллагын Дүрэмд тусгагдсан харагдана. Үүнд зөрчилд нэрвэгдсэн бүс нутагт хууль ёсны засаглалыг сэргээх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, урт хугацааны энх тайвныг бэхжүүлэх гээд байж байна.

Эл зорилго нь Монгол Улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын зорилготой бүрэн нийцэж байна. Манай улс бол олон улсын энхийг сахиулах, энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн туршлагатай бөгөөд шинэ байгууллагын тэр Дүрэм нь цэрэгжсэн эвсэл бус, харин сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах, улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх зарчим баримтлана гэж зааж өгснөөрөө Монголын төвийг сахисан, эвсэлд үл нэгдэх бодлоготой яв цав нийцэх мэт санагдлаа. Дүрэмд гишүүн улс аливаа ажиллагаанд заавал оролцох албагүй, зөвхөн өөрийн дотоодын хууль тогтоомжид нийцэх хүрээнд дэмжлэг үзүүлнэ гэж заасан нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, үндэсний эрх ашгийн зарчимд нийцэж байна. Монгол Улс олон улсын тавцанд хариуцлагатай, энхийг дэмжигч улсын дүр төрхийг бүрдүүлэхийг зорьдог.

Ийм цоо шинэ, уян хатан, үр дүнд чиглэсэн энх тайвны механизмыг дэмжих нь Монгол Улсын олон улсын байр суурийг бататган бэхжүүлж, бага жижиг улсын хувьд дуу хоолойгоо илүү тодорхой хүргэх дипломат боломж нээж өгнө гэж үзэж болно.

Энд миний хувьд онцлохоор зүйл юу вэ гэвэл заавал судлаач гэлтгүй, бүр Элчин сайд явсан ахмад дипломатчийн хувьд гэе л дээ, анхдагч, үүсгэн байгуулагчдын нэг болох Монгол гэдэг дээр би онцгой ач холбогдол өгч байна. Энэ санаачилгад эхний шатанд буюу үүсгэн байгуулагч гишүүний хувиар нэгдэх нь Монгол Улсын хувьд стратегийн илт давуу тал болж бидэнд тусна. Ерөөсөө Монгол Улсын хувьд давуу тал нь. Мэдээж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Засаг захиргааны энх тайван, тогтвортой байдлыг хангах гол бодлогын нэг санаачилга болох учраас хүссэн, эс хүссэн ч Монгол-Америкийн харилцааны түүхнээ тодоор бичигдэх түүхэн үйл явдал болно.

сонин mn

Энэ санаачилгыг, энэ байгууллагыг анхнаас нь Монгол Улс дэмжин оролцсоноороо АНУ-ын Засаг захиргаанд бодит, эерэг дохио өгнө. Энэ нь Монгол Улс АНУ-тай хөгжүүлж ирсэн Стратегийн гуравдагч хөршийн түншлэлдээ итгэлтэй, бас үнэнч ханддагийг илтгэнэ. Тэр түншлэлээ бодит үйл ажиллагаагаараа манай улс бататгаж, улс төрийн итгэлцэлээ нэмэгдүүллээ гэж нөгөө талд, АНУ-ын түнш, холбоотнуудад харагдана. Улс төр-стратегийн ач холбогдолыг нь би тэгж харж байна. Дүрэмд заасан нэг тэрбум ам.долларын босго (гишүүний татвар гэсэн ч бараг болно) гэж манайхны мэтгэлцээний гол сэдэв болохоор нэг асуудал байна.

Ядруу яваа нь үнэн. Бүтээдэггүй, ухаж гаргаж экспортолдог эдийн засагтай. Тэр дундаа өвлийн ид хүйтнээр хөлдүүс болохын наахнуур байгаагаа энэ тэрбум ам.доллартай уяад авахаа манайхан мэдэлгүй яахав. Тэгвэл сэтгэл зовогчдод хариултыг нь өгье.

Манай сан хөмрөгөөс нэг тэрбум ам.доллар татаад авчих гэж байгаа юм биш. Байгууллагын гишүүн улсад гишүүнчлэлийн 3 жилийн хугацааг сунгахтай холбоотой тусгай заалт нь тэр нэг тэрбум бөгөөд энэ нь Монгол Улсад заавал хамаарах, эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш юм. Манай улс тийм хэмжээнд санхүүгийн үүрэг хүлээх шаардлагагүй. Нэг гишүүн улсынх нь хувьд 3 жилийн хугацаанд сайн дурын үндсэн дээр, өөрийн боломж, сонирхолд нийцсэн хэлбэрээр үйл ажиллагаанд нь оролцох бүрэн боломжтой юм билээ. Өөрийнхөө ойлгосон хэмжээнд ийм л мэдээллийг уншигчиддаа хүргэе. Холбогдох тодорхой мэдээллийг Давосоос буцаж ирэх албан ёсны төлөөлөгчдөөс авна уу.

Д.Баярхүү

Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!
Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​