fbpx Путины ертөнц нурж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
10 минут 19 секунд

Путины ертөнц нурж эхэллээ

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс багагүй мэднэ.

Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн. Харьков, Херсоноос оросын цэрэг шившигтэй хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан. Миний зөв.

“Путины ертөнц”-энэ бол “Русский мир” гэдэг нь биш. Путины зовж байж босгосон ОХУ-ыг тойруулж хамгаалуулсан геополитикийн (цэрэг-улс төрийн) ертөнц! Иранд дэглэм нурвал Орост холбоотон нь Хойд Солонгос, вассал нь Белорусс, өөрийнх нь эзэн-ивгээгч нь Хятад болж дөрвүүлхнээ үлдэнэ. Энэ замдаа шааригдаж явна.

Германы “Der Spiegel” сэтгүүлд аналист Михаил Зыгарийн бичсэний орос эхээс орчуулснаа дор бүрэн эхээр нь буулгая. “Путины ертөнц” нурж буй тухай юм. Гэхдээ би биш, Михаил Зыгарь бичсэн. Хөрвүүлэг:

Бас л нөгөө Мадуро! АНУ-аас Венесуэлд цохилт өгснөөр Путины ертөнц нурж эхэлсэн ба Кремлийн хувьд, тэр дундаа Путины хувьд тун хөндүүр тусчээ. Мадуро алга болсноор гинжин урвалаар цаашаа оросын эдийн засагт цохилт өгч тун магадгүй байна. Венесуэл дэх нөлөөгөө Орос гэнэт алдлаа. Мадурогийн дэглэмийн эсрэг явуулсан америкийн операц Кремлийн хувьд яг л хүйтэн шүршүүр гэсэн үг. Нэг чухал холбоотноо алдлаа. Тэр холбоотондоо олон жил мөнгө, зэвсэг өгч, улс төрийн дэмжлэг үзүүлж байсан нь ганц хоёрхон өдөрт бүгд оргүй алга боллоо. Цохилт Оросын гадаад бодлого, эдийн засагт хүнд туссанаас гадна эрх баригчдынх нь хувьд бат бэх, тогтвортой оршиход нь шууд цохилт болж буулаа.

сонин mn

Холбоотон алга болж, Путины ертөнц ийнхүү нурж эхэллээ. Оросын эрх баригчид Мадурог алдсаны дараа Москвадаа шооконд оржээ. Ингэнэ чинээ санаагүй байсных үйл явдлын цар хүрээ, хурд үнэхээр шооконд орууллаа. Мадурог Барууны эсрэг клубын чухал гишүүн, Путины гадаад бодлогын конструкцын чухал бэлгэ тэмдэг хэмээн Кремльд үздэг байлаа.

Ердөө саяхан даа, венесуэлын лидер Москвад Путинтэй зэрэгцэн 5 дугаар сарын 9-ний цэргийн парадын индэрт заларч байсан бол одоо зүгээр л түүх болон замхарчээ. Кремлийн хувьд энэ парад нь салгашгүй бат бэх холбоотны илэрхийлэл болж, төмөр бетоноор гагдагдсан холбоотон гэгдэж байсан бол тэр нь гэв гэнэт алга болжээ.

Нефтийн удар оросын төсөвт цохилт болж буулаа. Нефтиэс болж оросын эрх баригчид тархи мэдрэлээ асар ихээр зовоож байна. Дайны өнгөн дээр нефтийн орлогоо санкцанд хавхийтэл хаалгалаа. Гэхдээ оросын эдийн засгийн гол тулгуур хэвээрээ байна. Тиймээс нефтийн зах зээлд ямар нэгэн өөрчлөлт гарна, тэр нь Москвад шууд аюул занал болж бууна. Сүүлийн 7 хоногт Орос нь Энэтхэгт нефть худалдахдаа нэг баррелийг нь 22 долларт тооцсон. Үнэ цэнэгүй зарагдлаа гэсэн үг. Венесуэлд болсон тэр явдал психологийн хувьд оросуудад хэрхэн нөлөөлж байгаа нь энэ үнээс харагдана. Хөл дор тулгуур нь ганхаж байгаа аятай. Москвад нефтиэс гадна мөнгөний бөөн бэрхшээл босч ирлээ. Дональд Трамп өөрөө хэллээ. Орос, Хятад хоёр венесуэлын нефтийг худалдан авч болноо, гэхдээ зөвхөн америкийн компаниар дамжуулна, төлбөрөө доллараар хийнэ гэж. Ингэж хэлсэн нь Кремлийн хувьд долларын хамаарлаас гарна гэсэнд нь том цохилт боллоо. Орос нь сүүдрийн флот байгуулаад, зарим тооцоогоо юаниар хийгээд, Барууны хяналтын гадуур худалдаа хийж болоод байгаа. Харин одоо орлогын альтернатив эх сурвалж нь хумигдаж наймааных нь маршрут хаагдлаа.

Кремлийн алдартай суртал нэвтрүүлэгч Маргарита Симоньян “Бид үнэхээр атаархаж байна” хэмээн Венесуэлын хэрэг явдлын дараа бичсэн байна билээ. Энэ юу гэсэн үг болох нь ойлгомжтой. Венесуэлын хэрэг явдал Оросын хувьд шууд ч сүйрэл болчихгүй л дээ.

Гэхдээ энэ бол Кремлийн хувьд тун аюултай тренд. Венесуэл бол зөвхөн нефть ба долларын тухай яриа биш юм. Энэ бол “Эзэнт гүрний төсөл”-өөс нь нэг нь ухарч гарч байгаа тухай юм. Холбоотон алга болж, эдийн засаг хагарч, хариуд нь юу үлдэх вэ гэвэл дайнч мэдэгдэл л үлдэнэ. Систем дотроосоо хурдтай нурж эхэлнэ, энэ тухай Москвад хүлээн зөвшөөрч эхлээд байгаа–“Der Spiegel”. Дайтагч хоёр улсын Батлан хамгаалахын хоёр сайдын хэлснээс. ОХУ-ын сайд Андрей Белоусов БХЯ-ны удирдлагын хаалттай зөвлөлгөөн дээр “Орешник” пуужингийн тухай “Цэргийн ч, улс төрийн ч, ямар ч эффект алга. Гэтэл ганц пуужин хөөргөх зардал нь Оросын хэд хэдэн мужийн агаарын довтолгооноос хамгаалах системийг хүчирхэгжүүлэхэд элбэг хүрэлцэхээр зардалтай тэнцэнэ” гэжээ. Украины сайд Михаил Федоров Дээд Рада дээр хэлжээ.

“Бидний зорилго сар бүр 50000 орос цэргийг фронт дээр устгах, ингэснээр Оросыг эдийн засаг, хүн хүчний хувьд дайн хийх ямар ч боломжгүй болгох явдал мөн” гэжээ.

НАТО-гийн ЕНБД дэлхийн эдийн засгийн форумд хэлж байна:–Орос дэндүү их цэргээ хайр найргүй алдаж байна. Тийм ээ, өнгөрсөн 12 дугаар сард оросууд өдөрт 1000 цэргээ алдаж байлаа. Хүнд шархадсан нь биш шүү. Алагдсан нь. 12 дугаар сард 30000-аас давсан. 1980-аад нь Афганистанд зөвлөлтийн цэрэг 10 жил байлдаад 20000-аа алдсан байхад одоо тэд, оросууд сард 30000-аа алдаж байна гэжээ. Би цэргийн хүний хувиар Вермахтын шилдэг офицер Эрих фон Манштейны “Lost Victories” гэж 1955 онд бичсэн номыг 1990-ээд онд оросоор уншиж байснаа тодруулж буулгая. Бахмут, Мариуполь, Покровск, Авдеевк болон бусад хот тосгодод хийсэн Путины гайхамшигт операцуудыг Манштейны өнцгөөс тайлбарлахыг хичээе. Номд өгүүлснээс надад тод бууж байгаа хэсэг.

сонин mn

Дайны үеийн зөвлөлтийн атакууд үхэл хохирол гарздалыг үл хэрэгссэн, зарим үед тактикийн ямар ч зорилгогүйгээр бүхэл бүтэн анги салбараа өөрсдөө хөнөөн байж эр зоригоо харуулах явдал байв хэмээн Манштейн бичсэн. Зөвлөлтийн жанжнууд ямар ч төлөвлөгөөгүйгээр, ямар ч бэлтгэлгүй, хор уршгийн тооцоогүйгээр хүмүүсээ тулалдаанд хаяж өгдөг байсныг Вермахтынхан нэг бус удаа ажиглаж мэдсэн. Шийтгэнэ гэж дээрээс нь айлгачихсан учраас дорнод фронт тэнэг удирдагчдаасаа болж тэр чигтээ маш их өргөн талбарт их хэмжээний цогцосоор дүүрч байлаа. Зөвлөлтийн цэргийн анги салбарууд координац байхгүйгээр хүн техникээ гарздан гарздан давалгаалан атакалдаг. Төлөвлөлт байхгүйн гайгаар зөвлөлтийн офицерууд маш энгийн операцыг хэт өндөр өртөгтэй хэрэгжүүлдэг байлаа хэмээн германы фельдмаршал бичсэн нь одоо Украинд яг давтагдан байна. Дэндүү харамсалтай!

Д.Трамп Ираны аятолла Хаменейг жишээ болгожээ. Сэтгүүлч: “Б” төлөвлөгөө буюу Орос руу зугтаах гэж Та уншсан уу? Эсвэл хаа нэг газар руу? Трамп: Тийм ээ. Тэр зугтах газраа хайж байгаа. Фараон, Мохаммад, Реза гэх мэт дарангуйлагч нар, бардам хүмүүст ийм зүйл тохиолддог.

Тэдний бардам зан дээд цэгтээ хүрэхээрээ унадаг гэжээ. Энд Путиныг нэр заалгүй хэлчихлээ гэж ойлгож болох уу? Энд би юу хөрвүүлж буулгав. Хараал урсгалгүйгээр эрүүлээр сэтгээд үзээрэй.

Мафиоз-олигархийн фашист маягийн Путины дэглэм ёроол руугаа явах эхлэлийг Мадуро санаандгүй тавьчихсан. Венесуэлын асар их нефть Трампынх болчихсон, одоо надаас доллараар дэлхийн дундаж үнээр худалдан авна уу гээд Путин, Си Жинпин нараар тохуурхаад сууж байгаа юм биш үү? Цаашаа???

Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)

У.Сүрэнжав: Багш хүний ерөөл хүчтэй юм билээ
У.Сүрэнжав: Багш хүний ерөөл хүчтэй юм билээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​