fbpx Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “монгол зэлтэрийн гацаа”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 8 секунд

Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “монгол зэлтэрийн гацаа”

Б.ГАРЬД

“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг. Үүний нэг жишээг сүүлийн жилүүдэд байнга яригдаж байгаа Үндэсний баялгийн сантай холбоотойгоор тайлбарлаж болох юм. Нэг талд олон нийт, Засгийн газар, нөгөө талд баялаг эзэмшигчид буюу хувийн хэвшил гараад хэдэн жил “үзэлцэж” байна. Засгийн газрын зүгээс олон нийтэд “…Тийм ордын төдөн хувийг тэр компаниас авч Үндэсний баялгийн санд шилжүүлнэ. Бүгдээрээ хувь хүртэнэ” гэдэг. Нөгөөх компани нь “…Төдийд тийм ийм эрх зүйн үндэслэлтэйгээр энэ орд газрыг эзэмшиж байгаа, өдийг хүртэл өчнөөн төчнөөн хөрөнгө оруулсан” хэмээн тайлбар хийдэг. Тэгж байгаад хоёр талаасаа хэлэлцээ хийхээр тохирч, ширээний ард сууна. Тэгсэн ч эцсийн шийдэлд хүрч чаддаггүй, өнөөдөр яг ингэж хэлэлцэж тохироод Үндэсний баялгийн санд орд нэмсэн жишээ баримт гарч ирээгүй байна. Энэ цаанаа учиртай аж. Учир нь, та бид нэг талаас нь л харж ойлгодог. Харин нөгөө талдаа тодорхой шалтгаан, тодруулбал, нуль зовлон саадтай тулдаг байна.

Тэр учир шалтгааныг Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр цахим сүлжээнд тун ойлгомжтойгоор зураглан тайлбарлажээ.

Тэрээр “…Монгол Зэлтэрийн гацаа” гэж гарчиглаад “…Үндэсний хөрөнгөтнүүд, Монголын аж ахуйн нэгжүүд, ажил хэрэгч хүмүүс өөрсдөө эрсдэл үүрч, гадна дотноос хөрөнгө босгож, өчнөөн жил хөдөлмөрлөж босгодог. Тэгж босгосон баялаг нь ашигтай ажиллаад ирэнгүүт нь “…Улсад хураана, төрд авна” гэж дайрдаг нь гэм биш зан, уламжлалт дүрэм шахуу боллоо доо. Эхлээд хэвлэлээр гүтгэж олны дунд хаяж өгч “Ардын дайсан” болгож нийгмийн сэтгэл зүйг бэлдэнэ. Удахгүй урдаас нь Засгийн газар шахаж дарамталж, хажуугаас цагдаа дуудаж, дэргэдээс нь шүүх прокурорт хэрэг үүсгээд, бөөрнөөс нь татвараас элдэв шалгалт оруулж, дээрээс хууль дүрэм журмаар шахаж буландсаар “Зэлтэрийн гацаа”-нд хийчихэж байгаа юм. Үндэснийхээ баялаг бүтээгчдээс ингэж булааж дээрэмдэх нь үнэндээ өөрсдийнхөө орон гэрийг хулгайлж дэлбэлж байгаагаас ялгаа юун. “…Элдэв гоё нэртэй санд төвлөрүүлнэ”, “…Ард түмэнд тараана олгоно” гэж анхандаа амлана. Гэсэн хэдий ч өмнөх хурааж булаасан нь аажимдаа албан тушаалтан авилгачдын халаасыг зузаалж, дараагийн сонгуульд ялах санхүүжилт төдий болж хоцордог. Ийм болохыг эрхээ биш ихэнх нь мэддэг болсон байлгүй дээ. Хэн нь ч дуугарахгүй, бурууд нүд дасаж мууд нийгмээрээ эвлэрч эхэлж байгаа нь л харин хамгийн харамсалтай” хэмээжээ. Эндээс үзвэл, ийм хэлэлцээ ихэвчлэн Засгийн газрын санаачилгаар эхэлдэг. Гэхдээ яагаад дуусдаггүйн учир энд л байх шиг байна. Учир нь, нөгөөх хувийн хэвшлийг хэлэлцээ нэрээр урдаа суулгаж байгаад цагдаа, прокурор, татвараар айлган дарамталдаг байна. Мэдээж, нийгмийн сэтгэл зүй нэгэнт тэдний эсрэг чиглээстэй болохоор хэлэлцээний ширээнд биш шүүгдэгчийн сандалд суучихсан шиг л болно. Товчхондоо, “…Хэлэлцээ” гэдэг нь дээрэм болон хувирч, тэр нь “Монгол Зэлтэрийн гацаа” үүсгэдэг аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 17 (7759)

МАН-ын жагсаалтад “гаднын хүн” багтахааргүй болжээ
МАН-ын жагсаалтад “гаднын хүн” багтахааргүй болжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​