fbpx ICE-ийг эсэргүүцсэн жагсаалууд дахин шатдаун үүсгэж магадгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 30 секунд

ICE-ийг эсэргүүцсэн жагсаалууд дахин шатдаун үүсгэж магадгүй байна

ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 27 /DW/. Миннесота муж улсын Миннеаполис хотод Цагаачлал, гаалийн албанаас (ICE) явуулсан ажиллагааны үеэр 37 настай Алекс Претти гэдэг эрэгтэй буудуулан амиа алдсаныг эсэргүүцсэн жагсаал АНУ-д улам өргөжжээ. Миннеаполис хотод Преттигийн дурсгалд зориулсан гашуудлын ажиллагаа ням гарагт болсон байна.

ICE-ийн ажилтнууд өөрийгөө хамгаалах зорилгоор буудсан гэж эрх баригчид мэдэгдсэн боловч цахим орчинд нийтлэгдсэн дүрс бичлэгүүд эргэлзээ төрүүлжээ.

Үүний зэрэгцээ Конгресс дахь Ардчилсан намынхан ICE-ийн төсвийн санхүүжилтийг зогсоох замаар Цагаан ордонд үзүүлэх шахалтаа чангатгахаар төлөвлөж байна. Харин Бүгд найрамдах намынхан "нөхцөл байдлыг улам хурцатгаж байна" гэж Ардчилсан намынхныг буруутгажээ. Ардчилсан намынхан Дотоод аюулгүй байдлын яамны төсвийн багцад багтсан ICE-ийн санхүүжилтийн тухай хуулийн төслийг зогсоох санал өгөхөөр төлөвлөж байна. Хэрэв Конгресс дах хоёр намын гишүүд тохиролцоонд хүрч чадахгүй бол баасан гарагт АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогсож магадгүй байна. Учир нь түр төсвийн хүчинтэй хугацаа дуусна.

Сенатын танхим дахь Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер мэдэгдэхдээ, түүний намынхан нь төсвийн зардалтай холбоотой хуулийн төсөлд үндэслэлтэй өөрчлөлтүүдийг оруулахыг оролдсон хэдий ч Трампаас зайгаа барихаас Бүгд найрамдах намынхан татгалзсан учраас нам нь эсэргүүцсэн санал өгнө гэжээ.

“Миннесотод юу болоод байна вэ? Энэ бол аймшигтай явдал” гэж тэрбээр Х нийгмийн сүлжээнд бичжээ. Төсвийн тухай хуулийг батлахын тулд Сенатад 53 суудалтай Бүгд найрамдах намынхан дор хаяж 60 санал авах шаардлагатай, энэ нь ардчилсан намынхны дэмжлэгээс шууд хамааралтай болгож байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Претти амиа алдсан явдлын хариуцлагыг Ардчилсан намынхан хүлээх ёстой гэж мэдэгдээд муж улс, хотын эрх баригчдад хандан холбооны засгийн газартай хамтран ажиллахыг шаардсан байна.

Тухайлбал, тэрбээр Миннесота муж улсын захирагч Тим Уолцод хандан шоронд байгаа бүх хууль бус цагаачийг албадан гаргахад хамтран ажиллаж, холбооны агентлагуудад шилжүүлэн өгөхийг уриалжээ.

Трамп "The Wall Street Journal" сонинд ярилцлага өгөхдөө, түүний засгийн газар Претти буудуулан амиа алдсан нөхцөл байдлыг шалгаж байгааг мэдэгджээ. Уг явдлын талаарх бүх мэдээллийг судалж, шалгаж дууссаны дараа эцсийн шийдвэрийг гаргана гэж тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн Миннесаполис дахь холбооны агентуудын заримыг гаргаж магадгүй гэдгээ дурджээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама болон түүний гэргий Мишель, Ерөнхийлөгч асан Билл Клинтон нар Миннесаполис болон бусад хотод болж буй тайван жагсаалыг дэмжихийг уриалсан байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​