fbpx УИХ-ын дарга Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
5 минут 46 секунд

УИХ-ын дарга Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ

Говь, тал хээр, хангай хосолсон гурван бүсийн нутаг Баянхонгор аймгаас УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүдийн хангайн бүсийн томилолт эхэллээ. Хангайн бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд төрөлжсөн аялал жуулчлалыг эрчимжүүлэх, тэр дундаа түүх-соёлын, байгалийн аялал жуулчлалыг онцолжээ.

Аймгийн эдийн засгийн бүтцийг авч үзвэл уул уурхай, аялал жуулчлал, аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй зонхилж байгаа төдийгүй хил дамнасан бүс нутагт худалдаа, үйлчилгээ, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч байгаа аж.

Хонгорын говьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд анхаарч буй Баянхонгорчууд ирэх 2029 он гэхэд улсаас татаас авдаггүй аймаг болохоор зорилт тавьснаа УИХ-ын дарга, гишүүд болон сайд нарт танилцууллаа. УИХ-ын дарга Н.Учрал орон нутагт эрх мэдлийг шилжүүлж, эдийн засгийн хувьд бие даасан байдлыг нь бэхжүүлэхэд бодлогоор анхаарахаа илэрхийлсэн. Үүний тулд төсвийн бодлогоор зах зээл дэх төрийн оролцоог бууруулахад анхаарч, энэ оны төсвийн тухай хуульд онцгойлон тусгасан талаар тодотгов. Өөрөөр хэлбэл төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба нэрлэсэн ДНБ-ий харьцаа 37 хувь байсныг 30 хувь хүртэл бууруулснаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүс нутаг дахь бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх орон зайг гаргажээ. УИХ-ын дарга хэлэхдээ, аймаг, сумандаа тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлж байгаа хувийн хэвшлийнхнийг хуулиас давсан дүрэм, журмаар залхаадаг хүнд суртлын бүх хэлбэрийг таслан зогсоохын тулд “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлсэн талаараа онцоллоо.

Хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг үйл ажиллагааны төрлөөс нь үл хамааран дэмжих хэрэгтэйг сануулаад, Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх, эдийн засгийн эрх, улс төрийн эрхийг бүрэн эдлэх боломжийг бүрдүүлнэ гэв.

Энэ хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиас эхлээд Зөвшөөрлийн тухай хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль зэргээр дамжуулан бугшсан дүрэм, журмыг цэгцэлж, шат дамжлагыг арилгаж, баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих алхмууд эхэлсэн талаар онцоллоо. Ямаан сүргийнхээ тоогоор улсдаа тэргүүлж, тэмээний тоо толгойгоор гуравт ордог Баянхонгорчууд хөдөө аж ахуйн салбарыг бодлогоор дэмжиж, дотоодын үйлдвэрлэлийг төрөлжүүлэхэд онцгой анхаарч байна. Баянхонгор аймгийн нийт 20 сумын 105 багт 90 орчим мянган хүн оршин сууж байгаагаас аймгийн төвдөө 38.4 хувь нь амьдардаг. Тус аймгийн хэмжээнд орон сууцжуулах бодлого хэрэгжүүлсний дүнд өнгөрсөн таван жилийн хугацаанд нийт 1180 иргэнд 101 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон нь Дархан, Эрдэнэт хотын дараа орох үзүүлэлт аж. Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд нэмэгдэж, хүн амын төвлөрөл ихэсч байгаагаас улбаалан агаарын бохирдол аймгийн нэн тулгамдсан асуудал болсныг Засаг дарга Э.Энхбат тодотгов. Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн төвийн нийт дулааны ачаалал 55 орчим мВт хүрч, дулааны хоёрдугаар станцын эх үүсвэр зайлшгүй шаардлагатай байгааг хэллээ. Иймд УИХ-ын даргын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг орон нутагт нэмэгдүүлэх хөтөлбөрийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэв. Энэ хүрээнд Байдрагийн гол дээр усан цахилгаан станц барих ажлын зураг төслийг эцэслэсэн ч төслийн хэрэгжилтэд анхаарал хандуулах шаардлагатайг уламжиллаа.

УИХ-ын дарга ногоон дэд бүтцийг хөгжүүлж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг орон нутагт нэмэгдүүлэхийн тулд процессыг үе шатыг хялбаршуулж, бүтээн байгуулалтуудын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрчимжүүлэхэд анхаарна гэж онцлов.

Түүнчлэн уул уурхайн үйлдвэрлэл зонхилдог аймаг, сумдад төсвийн төвлөрүүлсэн орлогын дийлэнх хувийг үлдээдэг байх ёстойг хэллээ. Баянхонгор аймгийн тухайд төрийн албаны залгамж чанарыг чухалчлан, нэгдмэл бодлогоор бүс нутагтаа жишиг болохуйц дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж буйг сайшаалаа. Тэрээр төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзах үеэр салбарын эрх зүйн шинэчлэл, хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүх шатанд хангуулах талаар байр сууриа илэрхийлж, орон нутгийн бие даасан хөгжлийг дэмжсэн бодлого, шийдвэрийн хүрээнд санал солилцов. Уулзалтад УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар нараас гадна Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин, Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар албаны хүмүүсийн хамт оролцлоо.

Ч.БЯМБАА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Голомт банк “Ногоон арилжааны банкны зөвлөл”-д нэгдлээ
Голомт банк “Ногоон арилжааны банкны зөвлөл”-д нэгдлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​