fbpx АН албан ёсны ротацидаа бэлдэж, МАН жам ёсны “ротаци”-аа хийгээд эхлэв үү?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 39 секунд

АН албан ёсны ротацидаа бэлдэж, МАН жам ёсны “ротаци”-аа хийгээд эхлэв үү?!

Энэ хаврын улс төр элдэв “сэдэв”-ээр өрнөж магадгүйгээр дуншиж байна. Гэхдээ, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учраас улс төрийн намууд дотооддоо нэлээд хөдөлгөөнтэй байх бололтой. Лав л, улс төрийн томоохон хоёр нам ротацийн сонгууль явуулж хаваржих шинжтэй.

АН бол албан ёсны ротацийн сонгуультай. Тус намын Үндсэн дүрэм, дарга хоёр нь Улсын дээд шүүхээр баталгаажсан. Тэр дагуу дотооддоо ротацийн сонгууль явуулна. Тэдний хуанли ёсоор, гишүүнчлэлийнх нь аян ирэх сарын 1-нээс зарлагдана.

Гуравдугаар сараас бүтцүүд дээрээ ротацийн сонгууль явуулж, дөрөвдүгээр сар гэхэд ҮБХ нь шинээр бүрэлдэж, ажилдаа орно. Мөн, энэ хүрээнд Улс төрийн зөвлөлөө шинээр сонгож бүрдүүлнэ. Улс төрийн зөвлөл нь АН-ын хамаг гол шийдвэрийг гаргадаг учир хэт нэг фракцыг жин даруулж бүрдүүлбэл, дараа дараагийн үл ойлголцлын суурь болно. Тэр утгаараа, АН-ынхан “...Улс төрийн зөвлөлийг шинээр сонгохдоо намаа бодно” гэдэг дээр нэгджээ. ҮБХ нь ч яахав, фракцууд нь квотоо аваад, дотроо хуваарилалт хийгээд сонгоод сонгоод явчихна. Тэгээд сурчихсан. Харин “...АН-ын генсек хэн болох вэ” гэдэг нэлээд яриа хөөрөөний эцэст шийдэгдэхээр байна. Саяхнаас генсект санаатай хүмүүсийнх нь нэр ил болж эхэллээ. 2025 оны сүүлчээс “...АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт генсек болох нь” гэдэг яриа гарсан. Тэр нь, сүүлийн өдрүүдэд идэвхижиж байна. Мөн, ҮБХ-ны гишүүн Б.Мөнхболор генсект өрсөлдөхөөр ил тодорхой хэлээд эхэлжээ. Түүнээс гадна, АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддоржийн нэр ч дуулдаж байгаа юм. Гэхдээ, АН-ынхан бодлогын түвшинд, дээхнүүрээ С.Баярцогтыгоо дэмжих магадлалтай байна. Б.Мөнхболор ч “...Мөчөөгөө өгөхгүй” хэмээн намынхаа фракцууд, бүтцүүдтэй уулзаж яваа аж. Явж явж АН-ын генсекийн төлөө үе хоорондын өрсөлдөөн болж мэдэхээр байна.

МАН бол жам ёсны “ротаци” хийнэ. Яагаад гэхээр МАН-ын даргаар Н.Учрал сонгогдсон. Тэр багаа бүрдүүлэх учиртай. МАН-ын удирдах зөвлөл, Бага хурал зэрэг бүтэц нь нэлээд шинэчлэгдсэн. Харин одоо аймгуудын намын хорооны дарга нар өөрчлөгдөхөөр болоод байна.

Гэхдээ бүгдийг биш аж. Өөр “санаа бодол”-той улстөрчдийн нөлөөгөө тогтоосон зарим аймаг, дүүргийн МАН-ын хороодод хөдөлгөөн оруулах юм байна. Дүүргүүдээс гэхэд, МАН-ын удирдлагууд Налайх дүүргийн С.Амарсайханы, Багануур дүүргийг Ц.Сандаг-Очирын, Баянгол дүүргийг Ж.Ганбаатарын нөлөөнөөс салгах бололтой. Түүнээс гадна, нэр бүхий аймгууд ч уг жагсаалтад оржээ. Тэдний нэг нь Өвөрхангай аймаг бөгөөд тэнд “Эрдэнэс критикал минералс”-ийн захирал Д.Тогтохсүрэн нөлөөгөө тогтоочихсон гэдэг.

Тэрээр 1991 онд Арвайхээр сумын ЗДТГ-т мэргэжилтнээр ажилласнаас эхлээд Өвөрхангай аймгийнхаа Засаг дарга, ИТХ-ын дарга, аймгийн МАН-ын хорооны дарга хүртэл дэвшсэн. Дараа нь, 2016 онд УИХ-д сонгогдож, 2018 оноос хойш УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар тогтвортой ажиллаж байсан нэгэн юм.

МАН дахь 2017 оны их хагарлын дараа уг албан тушаалд очсон. Д.Тогтохсүрэн намынхаа өнөөг хүртэлх “эв нэгдэл”-д онцгой үүрэгтэй гэдэг юм билээ. Тиймээс ч, тэрээр 2024 оны сонгуульд өрсөлдөөд ялагдсан ч, сонгуулийн дараа МАН-ынхнаас хамгийн түрүүнд төрийн компанийн захирлаар томилогдсон биз. Гэхдээ, түүнийг хэд хоногийн өмнө АТГ-аас саатуулчихсан. Харин түүнийг “…МАН дахь уг жам ёсны ротацид өртөв үү” гэдэг яриа улс төрийн хүрээнд гарсан байна. Эндээс үзвэл, энэ хаврын улс төр улс төрийн намуудын дотоод асуудалтай холбоотой өрнөх ч гадагшаа цацаа цалгиа ихтэй байх бололтой.

Б.ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Оюу толгойн авлигыг “сөхсөн” сөрөг нэхэмжлэлээ татаж “Рио Тинто”-д буулт хийх үү?!
Оюу толгойн авлигыг “сөхсөн” сөрөг нэхэмжлэлээ татаж “Рио Тинто”-д буулт хийх үү?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​