fbpx Худал бүхнээсээ салцгаах юмсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
14 минут 22 секунд

Худал бүхнээсээ салцгаах юмсан

Хүмүүсийн итгэж, үнэмшиж, үнэн мэдлэг, зөв мэдээлэл гэж тооцож байдаг бүх зүйлийн (дүрсэлж хэлэх аваас) 90 хувь нь үнэн, харин үлдэх 10 хувь нь худал юм. Бүх худлаасаа салах хөдөлгөөн, уралдаан, санаачилга ганц удаа ч болов гарч байсангүй. Худлууд худлаараа үлдсээр л өнөөдрийг хүрэв. Хагас худал гэж үнэлж болохоор зүйл ч бас олон буй. Дахин шалгах, давтан нотолвоос зохих зүйл ч бас олон. Бүр математикийн шинжлэх ухаан, сурах бичигт нь ч худал байж л байгаа. Бүх шатны сургуулиудад тэдгээр нь худал янзаараа л заагддаг. Манай гавъяат багш нар, ардын багш цолтонгууд ч мөнхүү худлааг давтсаар л байгаа. Жишээ нь тоог нольд хуваах (п:0 ¥) юм бол хязгааргүй их тоо, харин нолийг тоонд хуваавал (0:п 0) маш бага тоо гарна гэх нь худал юм. 0 (тэг) бол тоо биш, зөвхөн оронг заасан тэмдэг. Аравтын, зуутын, мянганы гэх мэт оронг тэг тэмдэг заадаг. Хэрэв тэг нь тоо юм бол 0:0=1 байх ёстой. Сурах бичигт 0:0=0 гэж л буй. Аль, ямар ч тоог өөрт нь хуваахад хариу нь нэг гэж л гарах ёстой. Наад зах нь л энэ зөрчлийг багш нар олж хардаггүй нь сонин.

Энэ тухай би “БАЙГАЛИЙН ХУВЬСЛЫН ФИЛОСОФИ” номдоо дэлгэрэнгүй өгүүлсэн юм (273-280 дахь талд үзнэ үү). ХХэн нэгэн том математикчийн үгийг дагаад, нэр төрд нь сохроор итгээд энэ худал анх газар авсан байх. Эсвэл тоочдын гэнэхэн тохиролцоо байсан байж ч болох юм...

Модун шанью хөлөг сайн морио, төрсөн эцгээ харваж алсан, эхнэрээ зэргэлдээ орны хааны шаардлагаар түүнд хүргүүлсэн гэх хятад түүхчийн үг ч мөн худал. Энэнд нотолгоо, эх сурвалж байхгүй. Энэ талаар миний “МОНГОЛЫН ТҮҮХИЙН ФИЛОСОФИ (НЭН ЭРТНЭЭС XXI ЗУУНЫ ЭХЭН)” номноос үзэж болно. Сыма Цяны энэ худал үг 2000 гаруй жил үнэн мэт уншигдсаар байна. Нүүдэлчдийг зэрлэг араатан мэт болгож харуулах гэсэн л оролдлого, “Нүүдэлчид бол зэрлэгүүд” гэх тэр цагийн үзэл, үнэлгээний нэгэн тусгал төдий юм. Зарим хаадын ээж нарны гэрлээс жирэмсэлжээ гэх нь бас л худал. Зарим угсаатан чононоос, зарим нь хун шувуунаас, зарим нь хоо марал мэтээс үүссэн гэх нь мөн л худал... Хүн анх Африкт үүсэж тархсан нь ч худал. Бурхан, чөтгөр, шулам, лус савдаг, луу, хангарьд ч бас л худал дүрүүд, хийсвэр ойлголтууд. Урд хойд төрөл, диваажин, там, эрлэг номын хаан мэт нь ч худал. Энэчлэн шашны худлыг тоочив ч барахгүй... Одоо дэлхийн улс орнуудад ашиглагдаж байгаа цаг тооны бичгүүд бол бүгд л хүмүүсийн тохиролцож бүтээсэн календариуд юм. Тэдний дунд зарим нь нар, сар, дэлхий гурвын байрлал, шүтэлцээ, хөдөлгөөн зэрэгт яв цав түшиглэсэн нь ч буй. Иймэрхүү бодитой тал нь тун бүрхэг, бүр худал, алдаатай нь ч буй.

Нар ба дэлхийн байрлал, хөдөлгөөний хувьд хамгийн богино шөнө ба өдөр, хамгийн урт өдөр ба шөнө, өдөр ба шөнө тэнцдэг хоногууд гэх 4 чухал байрлал, тэдгээрээс шалтгаалдаг улирлууд, харин сар ба дэлхийн хувьд сарны дэлхийг нэг тойрох хугацаа, дэлхий тэнхлэгээ нэг бүтэн эргэх хугацаа мэт нь л календариудын үндэс болдог.

Цаг тооны бичгүүд эдгээрт л хатуу тулгуурлаж зохиогдох учиртай... Зарим улс оронд хаадууд нь тэнгэрийн хөвүүд, гарваль, удам нь ер бусын хэмээдэг. Энэ бол худал... Дэлхийн 2-р дайны ялалтыг авч ирсэн улс орон бол Америк, Англи гэж одоо үзэх, бичих болж. Энэ бол нэгэн том худал шинээр төржээ гэсэн үг... 13-р зуунд монголчууд дэлхийн хагасыг эзэлж эзэнт гүрнээ байгуулжээ хэмээн бичсээр ирэв. Тэр зуун дахь дэлхий дахин бол Европ, Ази, Африкийн хойд хэсэг л байсан. Америк, Австрали нээгдээгүй байв. Тэгэхлээр дэлхийн хагасыг л эзэлсэн гэх үг бас л худал юм... Америк тивийг 15-р зууны эцсээр европчууд нээсэн гэдэг. Үнэндээ Америк тивийг Азиас нүүдэллэн очсон улаан арьстангууд л анх нээн олж, тэндээ суурьшжээ. Австрали тивийг ч гэсэн Азиас нүүдэллэн, тархан очсон хүмүүс л анх олж нээж, тэндээ суурьшжээ. Тэгэхлээр Австрали тивийг мөн л Азиас гарвальтай хүмүүс нээжээ. Энэ тухай миний “ДЭЛХИЙН ТҮҮХИЙН ФИЛОСОФИ” номоос уншиж болно... Хүн хичнээн л их урт цагаар, бүр 10 болон түүнээс ч их цагаар унтаж байвал эрүүл мэндэд болон сайхан харагдахад тустай гэх цуурхал их яригдах болов. Энэ бол бас л худал мэдээ юм. 10 цагаас илүү олон цагаар унтах нь хортой болохыг Европод 3,4 сая хүн дээр судалж, нотолжээ. 10 болон түүнээс олон цагаар унтах нь хүн элдэв шалтгаанаар зуурдаар үхэх эрсдэлийг 30%-иар, тархинд цус харваж нас барах эрсдэлийг 56%-иар, зүрх-судасны өвчнөөр нас барах эрсдэлийг мөн 50%-иар нэмэгдүүлдгийг олж тогтоожээ. Хүн хоногт 6-8 цаг л унтаж байх нь аюулгүй юм байна...

Хүүхдэд төрсөн цагаас нь эхлэн шаардлагатай бүх вакциныг цаг алдалгүй хийж байх нь хүндээр өвчлөх, тахир дутуу болох, нас барах эрсдэлээс найдвартай хамгаалах арга мөнийг үгүйсгэх, эсэргүүцэх үзэгдэл ч их болов. Энэ нь бас л нэг худал юм...

Түүхэн буй болж, уламжлагдсаар байгаа, орчин үед ч шинээр буй болсоор байгаа худал бүхнээс салах нь чухал байна. Улс орон нэг бүр толь бичиг, нэвтэрхий толиудаа 10 жил дутамд дахин засварлаж, шинэ шинэ мэдлэг, мэдээллээр сэлбэж байх хэрэгтэй. Шинжлэх ухааны олон салбар хөгжихийн хэрээр үнэн гэгдэж байсан олон дүгнэлт, ойлголт шинэчлэгдэх нь хэвийн л үзэгдэл. Тэр бүхнийг сурах бичгүүдэд, нэвтэрхий толиудад аль болохоор л түргэн тусгаж, хуучирсан, няцаагдсан зүйлүүдийг хасаж байх ёстой. Ийм ажил бараг л хийгдэхээ больчихоод байна. Дунд сургууль, дээд сургуулиудын сурах бичгүүдийг яг л энэ цаг үеийн өндөрлөгөөс бичиж, засварлаж, редакторлаж чадах хүмүүсийн хүчээр л хийлгэж байх хэрэгтэй. Эрдмийн зэрэгтэй боловч хоцрогдсон хүмүүс энэ ажлыг өнөөгийн шаардлагын түвшинд хийж чадахгүй. 20 жил, 30 жилийн өмнөх мэдлэгээр сурах бичгүүдийг бичиж, нэмж, засварлаж болохгүй. Христос, Аллах, Буддагийн, бусад гэгээнтнүүдийн нэрийг барьж худлыг номлогчдын, мөн хуурамчаар шинжлэх ухаантан болж жүжиглэгчдийн, нэмээд бас бус худал мэдэмхийрэгчдийн буй болгосон үнэнээс үнэхээрийн хол номлол, сургаал, үзэл, онолыг оюунлаг философичид сүүлийн хоёр мянган жилийн туршид залруулсаар, үнэнд ойрхон мэдлэг, мэдээллийг бүтээсээр иржээ. Олон ч худал орхигдож, бүр мартагджээ. Энэ талаар миний

“НИЙГМИЙН ФИЛОСОФИ: ОНОЛ, ТУРШИЛТ, СУРГАМЖ, ШҮҮМЖ” номоос үзэхийг зөвлөж байна. Нэмж, засварласан 3-р хэвлэл нь 2014 онд уншигчдын гар дээр очсон болно. Зуун зууны моодны гэгдэх философичдын олон ч үзэл, урсгал хүнд цохилт авч дуугаа хураасан юм шүү. Орчин үед ч гэсэн Баруунаас уг сурвалжтай зарим нэгэн урсгал Европод ч, мөн Азид ч гарч ирсээр л байна. Сүүдэр болон цуурай нь Монголд ч байх, тархах болов...

Манай улстөрчид гэгдэх хүмүүсийн боловсрол нимгэн, мэдлэг бага болохоор юуг ч болов дагаад хөөрч, хошуурч болох магадлал өндөр. Тийм дээрээс ч хоорондоо юугаараа ялгаатай нь тодорхойгүй 37 нам буй болчихоод байна.

1990-1992 онд ч мөн тиймэрхүү байж билээ. Тэр үед Ардын Их Хурлын депутат байсан 400 гаруй хүн (зарим нь Улсын Бага Хурлын гишүүн) засаглал хуваах, шүтэлцүүлэх, тэнцвэржүүлэх, харилцан хяналт тавих талаарх онол, сургаал, мөн “иргэний нийгэм” гэх нэр томъёоны тухай ямар ч мэдлэг, мэдээлэлгүй байсан юм. Тэр ч бүү хэл шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш 2 жил, 4 жил, бүр 5 жил өнгөрсний дараа ч түүхийн ухааны доктор , улстөрийн шинжлэх ухааны доктор, хууль зүйн ухааны доктор хүмүүс хүртэл иргэний нийгмийн талаар үнэн мэдлэг, зөв мэдээлэлгүй байж билээ. Энэ талаар миний “МОНГОЛЫН УЛСТӨРИЙН ФИЛОСОФИ: ОНОЛ, АМЬДРАЛ, СУРГАМЖ, ШҮҮМЖ” (2012 он) номын 27-41 дэх нүүрт үзэж болно. Тэнд баримтууд байгаа. Олон худал, хуумгайн тухай тэнд өгүүлсэн юм. УИХ-ын гишүүн болон засгийн газрын гишүүний үүргийг нэг хүн хамтатган хаших нь (давхар дээл) буруу, сөрөг үр дагавар ихтэй болох талаар, мөн УИХ-ын гишүүдийн тооны зохист хэмжээний талаарх үнэн ба худлыг миний бие 30 гаруй жил бусад орны жишээ, баримт, туршлагад үндэслэн бичсээр, шүүмжилсээр ирлээ. Энэ асуудлаарх үнэн ба худлыг миний “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХИЙН ОНОЛ, ПРАКТИКИЙН ЗАРИМ АСУУДАЛ (1990-2017 он)” номоос үзэж болно. Иргэний нийгэм ба ардчилсан бие хүний асуудлаар ч үнэн ба худал хоёр Монголд зэрэгцэн оршсоор л байна. Энэ талаарх худлаас ч гэсэн салах хэрэгтэй. Энэ асуудлын онол, түүх, бусад орны туршлага, манай өнөөдрийн нөхцөл, байдлыг миний “ИРГЭНИЙ НИЙГЭМ БА АРДЧИЛСАН БИЕ ХҮН (2012 он)” номоос үзэхийг зөвлөе. “76 гишүүн цөөдөөд байна, худалдагдаад байна, энэ тэр олигархиудад олзлогдоод төлөөний хүн нь болчихоод байна” гэдэг үг бол үнэхээр утгагүй.

Хэн ч бүгдийг нь худалдаад авах боломжгүй болтол нь УИХ-ын гишүүдийн тоог нэмээд л байх болж байна уу? 76 авлигач биш хүнийг сонгочихвол л болчих биш үү? Тоог нь нэмэх нь гарц, шийдэл биш шүү дээ!

Ийм худал, ийм тэнэглэлд хөтлөгдөх нь өнөөдөр ямар үр дүнд хүргэчихээд байна вэ? Худал болохыг нь ч амьдрал баталчихлаа... Улстөрчийн зиндаанд хүрч амьдралаар бэлтгэгдээгүй хүмүүсийг “намын жагсаалтаар” гэх хуурамчлал, хуйвалдааныг ашиглан УИХ-д оруулж ирсний нууц шалтгаан, заль мэхийг өнөөдөр ч гэсэн хүмүүс нээж, олж, илчилж бүрэн чадаагүй, хууртагдсаар, худалд нь итгэсээр л байна шүү дээ. Намын удирдлагын заль, мэх, том том хандив өгөгчдийн заль, мэх нийлж, найрсаад УИХ-ыг (ямар нэгэн хэмжээнд) “улстөрийн янханы газар” болгочихлоо шүү дээ. Өөрөөр нэрлэх аргагүй, яг оноосон нэр томъёо одоохондоо үгүй болохоор л энэ үгийг хэрэглэчихлээ. Уншигчид уучлах бизээ. Дээрээс нь давхар дээлийн гай, хорлол нэмэгдээд “улстөрийн намаг, балчиг” үүсчихлээ. Иймэрдүү үзэгдэлтэй Трамп АНУ-д тэмцэж, ялах ялагдах нь тодорхойгүй нэг жил болчихоод байна. Энэ үзэгдэл АНУ-ын ардчилсан намаас угшил, гарвальтай гэгддэг ажээ. Их Британий улстөрийн соёл ч бас хамаатай нь үнэн юм.

Судлаач, профессор Д.Чулуунжав

“СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” ХХК-ИЙН ТЕХНОЛОГИЙН АЛДААНЫ УЛМААС ТЭСРЭЛТ БОЛ НЭГ ХҮН ХҮНД ГЭМТЖЭЭ
“СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” ХХК-ИЙН ТЕХНОЛОГИЙН АЛДААНЫ УЛМААС ТЭСРЭЛТ БОЛ НЭГ ХҮН ХҮНД ГЭМТЖЭЭ
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​