fbpx Б.Батбаатар: Тусгай хамгаалалттай газарт барьсан хашаагаа буулгахгүй бол ашиглах эрхийг цуцална
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
4 минут 7 секунд

Б.Батбаатар: Тусгай хамгаалалттай газарт барьсан хашаагаа буулгахгүй бол ашиглах эрхийг цуцална

Т.БАТСАЙХАН

Зэрлэг амьтны хамгаалал, стандартын бус хашаанаас үүдэлтэй эрсдэл болон хашааны стандартын хэрэгжилтийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар мэдээлэл өглөө.

Тэрээр “Ойн сантай ойр, зэрлэг амьтдын бэлчээр, нүүдлийн замтай давхцсан ашиглалтын талбайг зөвшөөрөлгүй ашиглах, нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хаасан хууль бус үйл ажиллагаа цөөнгүй илэрч байна. Үүнтэй холбогдуулан байгаль хамгаалагч, албан хаагчид долоо хоног бүрийн мягмар, лхагва, пүрэв гарагт тогтмол шалгалт хийж, стандарт бус хашаа, барилга байгууламжийг буулгах ажлыг зохион байгуулж байна.Зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандартыг хэрэгжүүлэх тухай 2025 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр гарсан албан даалгаврын хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын 27 байршилд нийт 43 иргэн, аж ахуйн нэгжийн 10 мянга 753 метр буюу 10.7 км урт стандарт бус хашааг буулгаж, стандартад нийцүүлсэн. Гэсэн ч зарим иргэн, аж ахуйн нэгж хашааны стандартыг мөрдөөгүй хэвээр байна. Үүний улмаас 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 23-р хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд байрлах Эс Жи Жи Эс компанийн барьсан стандарт бус хашаанд халиун буга гэмтсэн тухай дуудлага мэдээлэл ирсэн. Халиун бугын нэг бодгалийн экологийн болон эдийн засгийн суурь үнэлгээ нь 12 сая 700 мянган төгрөг. Тусгай хамгаалалттай газар нутагт уг үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлдэг тул 25 сая 400 мянган төгрөгийн торгуулийг оногдуулсан. Үүнээс гадна захиргааны хэм хэмжээ, акт, дэглэм зөрчсөн үндэслэлээр 30 сая төгрөгийн торгуулийг нэмж ногдуулсан. Ингэснээр Эс Жи Жи Эс компанид холбогдох бүх торгуулийг хуулийн дагуу оногдуулсан. Мөн тухайн компанийн газар ашиглалтын талбайг хэсэгчлэн цуцалж, хэмжээг нь 18 мянга 149 м.кв болгон багасгах асуудлыг шийдвэрлэхээр хамгаалалтын захиргаанаас 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр А/85 тоот албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд газрын эрхийг өнөөдөр цуцалж байна гэлээ. Мөн тэрээр “Богдхан уулын дархан цаазат газрыг Улаанбаатар хотын харьяанд шилжүүлэх боломжгүй гэдгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хувьд тодорхой илэрхийлж байна. Одоогоор Богдхан уулын дархан цаазат газарт нийт 114 мянган иргэн ажиллаж байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн эрх ашгийн асуудал ч мөн яригдана. Иймээс бид Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн төслийг боловсруулж байгаа бөгөөд энэ хаврын УИХ-ын чуулганаар өргөн барина. Хуулийн зохицуулалт тодорхой болсноор олон жил хуримтлагдсан асуудлууд нэг мөр шийдэгдэх юм.

Стандарт бус хашааг буулгуулах шаардлага зөвхөн Богдхан уулд хамаарахгүй, бүх тусгай хамгаалалттай газар нутагт адилхан үйлчилнэ. Албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тухайн газрын ашиглах зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авна. Бид 30 хоногийн хугацаа олгож, энэ хугацаанд хашаагаа буулгаагүй газруудын эрхийг цуцлах шийдвэр гаргана. Харин зарим газрууд хашаагаа буулгаж эхэлсэн тухай мэдээлэл ирээд байгаа юм” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 23 (7765)

Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэжээ
Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​