fbpx Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
11 минут 23 секунд

Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 их наяд төгрөг төвлөрсөн бол 2026 оны эцэст уг хуримтлалыг 9.6 их наяд төгрөгт хүргэх төлөвлөгөөтэй байгаа тухай Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгджээ. Энэ жил Үндэсний баялгийн санд 2.9 их наяд төгрөг төвлөрүүлнэ гэсэн үг. Жил бүр ийнхүү дунджаар 3 их наяд төгрөгөөр арвижуулаад байх юм бол 2030 он гэхэд тус санд 20 орчим их наяд төгрөг хуримтлагдах нь.

Төрөлжсөн сангуудад энэ жил 2.9 их наядыг төвлөрүүлнэ

сонин mn

Засгийн газар стратегийн болон үүсмэл ордуудад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдтэй төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээг өнгөрсөн 2025 оны аравдугаар сараас эхлүүлсэн, ширээний ард сууцгаасан. Энэ бол стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх Үндсэн хуулийн 6-гийн 2-т заасан зарчмыг хэрэгжүүлэх бодитой алхам юм. Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа 2019 онд Үндсэн хуульд ийм заалт санаачилж батлуулсан автор нь.

Стратегийн болон үүсмэл ордуудад төрийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээний гол зорилго бол хувь эзэмших үү, татвараар орлуулах уу гэдэгтээ биш. Харин аль ч хувилбараар шийдсэн ард түмэнд илүү тогтвортой, урт хугацааны бодитой өгөөж очих ёстой.

Төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц, илэрцийг нь тогтоосон ордуудад төр хуулийн хүрээнд хувь эзэмшиж, баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх нь зүй ёсны асуудал гэдгийг лхагва гарагт болсон Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хурал дээр Ерөнхий сайд Г.Занданшатар онцолжээ. Тэгэхээр Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт, түүний дагуу байгуулсан Үндэсний баялгийн санг мартаж орхих биш харин ч хөрөнгийг нь арвижуулахын, хүн бүрд шударгаар хүртээхийн төлөө баттай зогсож байгаагаа илэрхийлжээ.

Цэгцлэх хөдөлгөөн уул уурхайн салбараас эхлэв

сонин mn

Ерөнхий сайд Г.Занданшатар: Баялгийн хулгайтай хийх тэмцэл бол манай Засгийн газрын гол зорилго. Уул уурхай төдийгүй бүх салбарт цэгцлэх хөдөлгөөн өрнүүлж байна! МҮОНТ-ийн шууд ярилцлага. 2026.01.17

Ерөнхий сайдын шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой байдал тогтоосноос хойш нүүрсний экспорт түүхэн дээд амжилтууд тогтоож, орлого үлэмж хэмжээгээр нэмэгдэж эхэлсэн. Хулгай цэгцэрч байгаа хэрэг л дээ.

Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг даруй өргөн мэдүүлж, парламентаар хэлэлцүүлэхийг шахаж шаардан, улмаар 2024 оны дөрөвдүгээр сард батлуулж, гарын үсгээ зурсан юм.

Тиймээс Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг хэрэгжүүлэх, Үндэсний баялгийн сангийн хуулийг амилуулах, монгол хүн бүрд баялгийн өгөөжийг бодитоор хүртээх тал дээр онцгой анхаарал хандуулж байгаа нь үгүйсгэх аргагүй үнэн. Хүний хөгжлөө дэмжихийн тулд баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ, ингэж байж уруудсан эдийн засгаа өндийлгөж, Үндэсний баялгийн сангаа арвижуулна гэдгээ ч удаа дараа хэлсэн. Түүнийг ийн мэдэгдэж байх үед буюу 2025 оны зургаадугаар сард төсвийн орлого тасарч, үргүй зардлыг 2.2 их наядаар танах “Хэмнэлтийн тодотгол” хийхээс өөр аргагүй болоод байв. Хоёр жилийн өмнө 360 ам.долларт хүрч байсан нүүрсний үнэ 65 ам.доллар болж буурч, эдийн засгийн өсөлт 2.4 болтлоо уруудсан нь үнэ өндөр байхад олсныхоо хэрээр цацаж, өв биш өр үлдээсний гор байлаа.

Засгийн газар 2025 оны долоодугаар сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулснаар нүүрсний олборлолт, борлуулалтыг 1.6 дахин өсгөж чаджээ.

“Баялгийн хулгайн эсрэг тэмцэл, эдийн засгийн сэргэлт бол зоосны хоёр тал юм. Сүлдтэй тал нь тэмцэл бол тоотой тал нь эдийн засаг юм” хэмээн Ерөнхий сайд Г.Занданшатар хэлж байв. Мөн тэрбээр “Баялгийн хулгайтай хийж буй тэмцэл хүнтэй, системтэй тэмцэхийг шаардаж байна. Тиймээс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх 16 хуулийн төслийг өргөн барьж өөрчлөлт оруулна. Ялгүй үлддэг, ял завшдаг хуулийн хийдлийг өөрчилнө” гэж мэдэгдсэн. Одоогоор нийт 300 гаруй холбогдогчтой, 58 авлига, албан тушаалын хэрэг шалгагдаж байгаа. Нийт 98 тэрбум төгрөгийн хууль бус хөрөнгийг хурааж, 580 тэрбумын хөрөнгийг битүүмжилсэн байна.

Стратегийн ордуудын өгөөжийг нэмэгдүүлэх алхмууд

Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчит уул уурхайн компанийн засаглал, үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах замаар хуримтлалын санд ногдох орлогыг нэмэгдүүлэх, эрдэс баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээхэд чиглэсэн цогц шинэчлэлийн реформыг Засгийн газар хэрэгжүүлж байгаа. Мөн Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авах шийдвэрийг гаргасан.

Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нуурын бүлэг ордын талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ордын нөөцөд үндэслэн техник эдийн засгийн үндэслэл, олборлолтын хүчин чадлаа тодорхойлсон хэдий ч хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн тул хайгуулын тусгай зөвшөөрлийг нь ийнхүү төр мэдэлдээ авсан.

Стратегийн ордод хамаарах Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг түшиглэн гангийн үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, ард түмний өмч болох байгалийн баялгийг хямд үнээр шууд гадагш экспортлон зарж, хувьдаа ашиглан нийтийн эрх ашгийг зөрчсөн тул тухайн аж ахуйн нэгжтэй байгуулсан концессийн гэрээг цуцалсан Засгийн газрын шийдвэрийг хүчинтэй гэж шүүх үзсэнээр уг орд төрийн мэдэлд эргэн ирсэн. Тавантолгойн ордын нэг хэсэг болох Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил өнгөрсөн оны 11 дүгээр сард эхэлсэн. УИХ-ын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах, орд газруудыг урт хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан олон улсын нээлттэй санал авах хүсэлтийг 2026 оны нэгдүгээр сарын 9-нд зарласан. Бортээгийн ордыг ашиглалтад оруулснаар жил бүр 15 сая тонн нүүрс олборлоно гэж тооцсон. Ингэснээр байгалийн баялгаас ард иргэдийн хүртэх үр өгөөж нэмэгдэж, Үндэсний баялгийн сан арвижна.

Засгийн газар ойрын таван жилийн хугацаанд нүүрсний ордуудаа эдийн засгийн эргэлтэд үе шаттай, шуурхай оруулах, экспортын боломжоо бүрэн ашиглах замаар эдийн засгийн өгөөж, орлого, ашгийг бууруулахгүй хадгалах бодлого баримталж байгаа юм.

Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутагт хийсэн хайгуулын үр дүнд Оюут нэртэй шинэ орд газрыг нээгээд буй. Хайгуулын урьдчилсан үр дүнгээр тус орд 357 сая тонн хүдрийн нөөцтэй, 30-35 жил ашиглах боломжтой гэж тогтоогджээ. Энэ нь улсын төсвийн хамгийн том түшиг, тулгуур болсоор ирсэн Эрдэнэт шиг том шинэ орд нээгдсэн гэсэн үг. Ерөнхий сайд Г.Занданшатар Оюут ордыг түшиглэн жилд 5-10 сая тонн зэсийн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барихаар болж, хөрөнгө оруулагч нарт урилга явуулсан. Засгийн газраас хөрөнгө оруулагч талтай Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг 2025 оны аравдугаар сарын 30-нд эхлүүлсэн. Хэлэлцээрээр Оюутолгойгоос хүртэж буй Монголын талын өгөөжийг 50 дээш хувьд хүргэх, хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг бууруулах, зээлийн хүүгийн асуудлыг 7 жилд нэг удаа хөнддөг байдлыг наашлуулах, хүүгээс хүү тооцдог байдлыг эргэн харах зэрэг тодорхой нөхцөлүүд тавьсан. Яриа хэлэлцээрийн үр дүнд талууд зээлийн хүүг бууруулахаар тохиролцож, протоколд гарын үсэг зурсан. Хэлэлцээ үргэлжилж буй.

Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 26-нд “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Засгийн газрыг төлөөлж буй гишүүдийг чөлөөлөхийг үүрэг болгосон.

“Рио Тинто” групптэй хийж буй хэлэлцээрээр Монгол Улсын эрх ашгийг хангах нэмэлт нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрүүлэхэд “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд болон “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүд онцгой чухал үүрэг хүлээнэ гэж үзсэнтэй холбоотойгоор эл шийдвэрийг гаргажээ. УИХ-аас “Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 20 дугаар тогтоол батлагдсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас хэлэлцээ хийж буй Монголын талын Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөхөөс гадна Оюутолгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангах тухай шаардлагыг “Рио Тинто” группт илгээгээд байгаа юм билээ.

Т.НАРАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өвчнөө ялсан хүн өөрийгөө ялж чадна
Өвчнөө ялсан хүн өөрийгөө ялж чадна
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​