fbpx Иргэдийн гаргасан гомдлын мөрөөр хуулийн байгууллагынхан шалгалт явуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 5 секунд

Иргэдийн гаргасан гомдлын мөрөөр хуулийн байгууллагынхан шалгалт явуулна

Т.БАТСАЙХАН

Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтад 700 гаруй хүн оролцжээ. Уулзалтын үеэр санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн дийлэнх нь Цагаандэл уулын сав газарт боомт нээх шийдвэрийг эргэж харахыг Ерөнхий сайдад уламжиллаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Энэ асуудлыг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ болон Улсын Их Хурал хууль баталж шийдсэн асуудал. Би энэ асуудлыг та бүхний талд шийдвэрлэнэ гэж худал хэлэхгүй. Гэхдээ байгаль орчин болон нутгийн иргэдэд ээлтэй байдлаар хэрхэн зохицуулж болох талаар хамтарч ажиллая. Нутгийн иргэдийн төлөөллийг заавал багтаасан ажлын хэсэг байгуулж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг дахин хийлгэе” гэв.

Мөн нэр бүхий компани Монгол Улсын дархан хилийн зурвас газарт дураар авирлан газрын хэвлийг сэндийчиж, хил хамгаалах байгууллага тухайн асуудлыг үл тоомсорлож буй талаар иргэд гомдол мэдүүлэв.

Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийг урд хилийн бүсэд ажиллуулахаар болов. Хэрэв иргэдийн мэдээлэл баримтаар нотлогдсон тохиолдолд ажил хариуцсан албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдлээ.

Даланзадгадын ДЦС 20 гаруй жилийн өмнө ашиглалтад орсон. Барилгажилт, хүн амын төвлөрөл нэмэгдэхийн хэрээр ачаалал нь хэтэрч, үйл ажиллагаа нь доголдоход хүрээд байгаа юм. Тиймээс Даланзадгадын эрчим хүчний асуудлыг цэгцлэх үүднээс аймгуудаас анх удаа бонд гаргаж, 50 мВт-ын станц барихаар болсон. Монголбанк зөвшөөрөл гаргасныг Ерөнхий сайд дуулгаад, төсөл албан ёсоор эхэлснийг зарлав.

Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлаар өнгөрсөн онд 724 нислэгээр 22367 зорчигч үйлчлүүлжээ. Зуны улиралд 5-7 удаагийн нислэг тогтмол хүлээн авч байна. Тиймээс барилга байгууламжийг шинэчилж, олон улсын нислэг авах боломж бүрдүүлэхээр зорьж байна гэв.

Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг өгөв

Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цогтцэций сум дахь нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр Засгийн газраас өмнө нь өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилттэй танилцаж, цаашид засч сайжруулах чиглэлээр шинэ үүрэг даалгавар өглөө.Тэрээр “Эрдэнэс Тавантолгой” компани олон нийтэд нээлттэй, ил тод, орон нутагтаа бодит өгөөжтэй, ёс зүй, шударга ёсыг баримтлан ажиллах ёстойг онцолсон юм. Мөн Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах, нүүрс баяжуулах үйлдвэрийн ашиглалтыг сайжруулж, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх, компанийн санхүүгийн сахилга, хариуцлагыг чангатгахыг үүрэг болгов.Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний нөөцийн шинэчлэлийг хэрэгжүүлж, үйлдвэрийн осол, эрсдэлийг бууруулах, хариуцлага алдсан албан тушаалтнуудад тооцсон хариуцлага болон авсан арга хэмжээг олон нийтэд нээлттэй мэдээлэхийг даалгалаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар Өмнөговь аймагт болсон тэмээний баярт оролцож, тэнд үйл ажиллагаа явуулдаг анхны бөгөөд улсад ганцхан байдаг ингэний фермийн үйл ажиллагаатай танилцлаа. “Солид партнерс групп” компани 15 хүнийг ажлын байраар хангаж байна. Тараг, ундаа, хуурай сүү зэрэг нийт 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлдэг. Цаашид бүтээгдэхүүнээ экспортлох зорилт тавьжээ. Улсын хэмжээнд 60 мянган ингэ сааж, 4000 литр сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Гэхдээ үүний өмнө бүтээгдэхүүнийг дотооддоо таниулах, зах зээл бий болгох нь хамгийн чухал байна гэж тус компанийн захирал Б.Цэнд-Аюуш ярилаа. “Солид партнерс групп компани” хэтийн зорилгоо монгол тэмээний сүүн бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах, Монголын бренд бий болгох гэж тодорхойлжээ. Тиймээс малчид, бусад аж ахуйн нэгжид туршлага судлах боломж олгох үүднээс фермээ инкубатор хэлбэрээр ажиллуулж байгаа юм байна.

Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болгожээ

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож, Засгийн газрын бодлого, зорилтын талаар товч мэдээлэл өгч, албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө. Тэрээр энэ үеэр баялгийн хулгайтай хийж буй тэмцлийн үр дүнд барагдуулсан төлбөрийг Үндэсний баялгийн санд хуримтлуулах, мөн төрийн тусгай алба хаагч болон эмч, багш нарыг орон сууцжуулах бодлого баримтлан ажиллана гэлээ. Мөн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд орших Нүүрстэйн амны нүүрсний уурхай, Төв аймгийн Лүн сумын нутагт дахь Авдар уулын боржин чулуу олборлох үйлдвэрийг сэргээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тус байгууллагын удирдлага болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт үүрэг болголоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 26 (7768)

МАН, АН-аас томоохон “урсгал” салж Үндэсний эвсэлтэй нийлжээ
МАН, АН-аас томоохон “урсгал” салж Үндэсний эвсэлтэй нийлжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​