fbpx БНХАУ дэлхийн геополитикийн өөрчлөлтөд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
10 минут 21 секунд

БНХАУ дэлхийн геополитикийн өөрчлөлтөд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

Англи эхээс хөрвүүлсэн Тоймч В.Ариунчимэг

Aljazeera агентлагийн цахим сэтгүүлийн нийтлэл

Хятадын гадаад бодлого нь парадоксоор тодорхойлогддог: хүч чадлаа харуулахыг хүсдэг атлаа зөрчил, мөргөлдөөнөөс зайлсхийхийг эрмэлздэг. Олон улсын харилцааны хурдацтай явагдаж буй өөрчлөлтийн дунд Хятадын гадаад бодлого нь нарийн төвөгтэй тооцоолол болон хувирчээ. Ойрх Дорнодоос Латин Америк, Ази Номхон далайн бүсээс Арктикийн тойрог хүртэл Бээжин дэлхийн тавцанд болгоомжтой прагматизмаар урагшилж яваа ч дэлхийн нөлөөний төвүүдийг шинээр үүсгэх хүсэл эрмэлзэлтэй байна. Бүс нутгийн хямралын дунд АНУ-тай стратегийн ширүүн өрсөлдөөнд орж, нөлөөллөө тэлэх хүсэл эрмэлзэл нь түүний бодлогод нөлөөлсөөр байна.

Хятадын өнөөгийн гадаад бодлого дэлхий дахинд юуг илэрхийлж байна вэ?

АНУ-ын тухайд: Өрсөлдөөнөөс зохион байгуулалттай харилцаа руу

Хятадын албан ёсны бодлого нь "энх тайвныг цогцлоох", "дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх", "бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал"-ыг хүндэтгэх, харилцан ашигтай байдалд суурилсан эдийн засгийн түншлэлийн санаан дээр төвлөрдөг. Бээжин Вашингтонтой харилцах харилцаа нь зөрчилдөөн рүү шилжих ёсгүй гэж үзэн, мөргөлдөөнөөс илүү хамтын ажиллагаанд суурилсан дэлхийн засаглалын тогтолцоог бий болгохыг уриалж байна.

Гэвч геополитикийн орчин энэхүү байр суурь болон бодит байдлын хооронд асар том ялгаа байгааг харуулж байна. Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирсэн нь риторик /хурц хурц мэдэгдэл /хурцадмал байдлыг буцаан авчирч, геополитикийн дарамтыг нэмэгдүүлэв. Венесуэлд цэргийн интервенц хийж, Гренландыг өөрийн мэдэлд авахаар заналхийлсэн зэрэг Трампын шийдэмгий алхмуудыг Хятадын зүгээс эрс буруутгаж, үүнийг олон улсын хууль тогтоомж, конвенцийг зөрчсөн жанжлах бодлогын тусгал гэж үзэв. Энэхүү хурцадмал нөхцөл байдлын эсрэг Хятадын стратеги маш нарийн тооцоологдсон байна. Практикаас үзвэл Хятал улс уламжлалт холбоотнуудыг сулруулахын тулд олон улсын нөхцөл байдал, ялангуяа Атлантын далай дамнасан хурцадмал байдлыг ашиглахыг эрмэлзэж буй юм. Бээжин Трампын засаг захиргааны тогтворгүй, таамаглахад бэрх ааш авирыг Европ, АНУ-ын хоорондын итгэлцлийг сулруулах боломж гэж харж байгаа. Өөрийгөө найдвартай, тогтвортой эдийн засгийн хүч мэтээр ойлгуулж буй Хятад улс Европын улсуудад Вашингтоноос хараат уламжлалт аюулгүй байдлын тал дээр эргэлзээ үүсгэхийг эрмэлзэж байна. Энэ нь Европын "стратегийн бие даасан байдал" гэсэн ойлголтыг бэхжүүлэх, Атлантын далай дамнасан аюулгүй байдлын холбоо харилцааг хумих, улмаар Хятадын урт хугацааны бодлогын өнгөн дээр Атлантын далайн эрэг хоорондын эв нэгдлийг сулруулах зорилготой юм.

Хятадын тооцоолол дахь Иран, Сири

Иран, Сирид болж буй бүс нутгийн хямралын талаарх Хятадын бодлого нь эдийн засгийн ашиг сонирхол, геополитикийн бодлогын нарийн хослолоор тодорхойлогддог. Бээжин Техерантай байгуулсан хамтын ажиллагаагаа зөвхөн худалдааны түншлэл гэж үздэггүй; харин "Бүс ба зам" санаачилгын хүрээнд эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, дэлхийн худалдааны замыг төрөлжүүлэх өргөн хүрээтэй стратегийнхаа тулгуур багана нь гэж үздэг. Хятад улс Иранаар дамжин Еврази руу гарах хуурай замын коридоруудыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулдаг бөгөөд энэ маршрут нь Ормузын хоолой, Малаккийн хоолой, Суэцийн суваг зэрэг геополитикийн эрсдэлд өртөмтгий далайн замуудаас хамааралтай байдлыг бууруулах зорилготой стратегийн хуурай замын хувилбар юм. Сирийн хувьд Хятадын байр суурь тус улсын асуудалд хөндлөнгөөс оролцохын оронд хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх, дайны дараах сэргээн босголтод оролцоход чиглэж байна. Сирийн дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийж, тус улсад тусламж үзүүлснээр Хятад улс энэхүү чухал бүс нутагт зардал ихтэй цэргийн мөргөлдөөнд оролцохгүйгээр улс төр, эдийн засгийн нөлөөгөө бий болгож байна. Бээжин энэхүү прагматик аргыг Африк, Латин Америктай харилцаагаа өргөжүүлэхэд ашиглаж байгаа юм. Тухайлбал Хятад улс ихэвчлэн цэргийн бааз байгуулах зэрэг аюулгүй байдлын оролцоотой байх эсвэл улс төрийн дарамт үзүүлэх зарчимд тулгуурладаг Барууны хандлагаас ялгаатай нь худалдаа, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, дипломат харилцаа, соёлд чиглэсэн хөгжлийн шинэ хувилбар түнш гэж дээрх бүс нутгуудад өөрийгөө ойлгуулж буй юм. Эдгээр түншлэл нь харилцан эдийн засгийн өсөлтийг бий болгодог ч Бээжингийн энэ стратеги Вашингтон болон Барууны бусад улсуудын санааг улам бүр зовоож буй. Тэд Хятадын Африк, Латин Америкд явуулж буй бодлого олон улсын уламжлалт дэг журмыг өөрчлөх урт хугацааны геополитикийн нөлөөллийг бий болгох оролдлого гэж болгоомжилж байна.

Эдийн засаг бол геополитикийн нөлөөллөө тогтоох арга хэрэгсэл

Хятад нь бодлогоо "энх тайвныг цогцлоох" зорилготой гэж тайлбарладаг боловч Бээжингийн олон улсын хамтын ажиллагаан дахь практикийг геополитикийн өрсөлдөөний далд тавцан гэж олон улсын хүрээнд үздэг. Олон улсын санхүүгийн болон засаглалын байгууллагуудын хүрээнд системтэйгээр тэлж буй “Бүс ба зам" санаачилга нь АНУ-ын тэргүүлдэг дүрэм журам, хуулийн хүрээг аажмаар халах дэлхийн өөр шинэ дэг журмыг удирдах тодорхой хүсэл эрмэлзлийг тусгасан гэж Өрнөдийнхөн үзэж буй юм. Шүүмжлэгчид Хятадын "хамтран хөгжих" гэсэн далбаан дор ч оруулдаг асар их хэмжээний хөрөнгө оруулалт нь урт хугацааны стратегийн хамаарлын хэв маягийг бий болгож, гол бүс нутгуудад геополитикийн нөлөөллийн үндэс суурийг тавьж байна гэж үзэж байгаа. Африкаас Төв Ази, Зүүн Өмнөд Ази хүртлэх бүс нутагт Бээжин Барууныханаас өөр хөгжлийн загварыг санал болгож, улс төрийн шинэчлэл шаарддаггүй түнш гэдгээ харуулж чадсан. Ингэснээр бүс нутгийн динамикийг аажмаар зурж байна.

Харин Арктик зэрэг геополитикийн мэдрэмтгий зах хязгаарын бүс нутагт Хятадын шууд нөлөө хязгаарлагдмал хэвээр байна. Барууны зарим хэвлэлд Хятадын Гренландыг тэлэх хүсэл эрмэлзлийг хэтрүүлэн харуулдаг ч тус арал дахь Хятадын оролцоо бага, судалгааны түвшинд байсаар байна. Гренланд нь Европын том гүрнүүд болон АНУ зэрэг уламжлалт өрсөлдөгчдийн улс төрийн хязгаарлалттай тулгарч байгаагаас эдийн засгийн хөрөнгө оруулалтаа шинэ бүс нутагт стратегийн шийдвэрлэх нөлөө болгон хувиргах Бээжингийн чадавхийг хязгаарлаж буй юм.

Олон туйлт ертөнц дэх Хятадын гадаад бодлого

2026 онд Хятадын гадаад бодлого стратегийн парадоксоор удирдуулж буй мэт харагдаж байна: шууд мөргөлдөөнөөс зайлсхийх зуураа геополитикийн ашиг сонирхлоо урагшлуулах; тэлэлтийн төлөө улайрсан том гүрэн болж харагдахгүйгээр дэлхийн засаглалын дүрмийг тодорхойлох; хатуу хүчний бодлогын оронд эдийн засгаа зөөлөн хүчний хөшүүрэг болгон ашиглах хандлагатай байна. Гэхдээ Бээжингийн энэхүү тэнцвэр барих “хэврэг” арга өнөөгийн дэлхийн дахины нөхцөлд хүнд сорилттой тулгарч байна. АНУ Трампын удирдлага дор хариу үйлдэл үзүүлэх бодлогыг урьд урьдынхаас илүү хүчтэй баримталж, Венесуэлээс Ойрх Дорнод хүртэл хямрал улам бүр тэлж, Арктик зэрэг бүс нутгууд стратегийн өрсөлдөөний талбар болж байна. Геополитикийн ийм орчинд эрчим хүчний түншлэлээс эхлээд олон улсын мөнгөний дипломат харилцаа хүртэлх Хятадын сонголтууд тусгаарлагдсан арга хэмжээ гэж уншигдахгүй, харин нөлөөллийн сүлжээ, эдийн засгийн хамаарлыг дахин зурах замаар Барууны дэг журмыг эсэргүүцэх өргөн хүрээтэй стратегийн хүрээнд чиглэсэн зорилготой алхамууд гэж өргөн агуулгаар ойлгогдож байна.

Олон улсын холбоотнуудын харилцаа дэгэн догонтой, хүчний тэнцвэр өөрчлөгдөж байгаа ийм үед Хятадын дипломат ажиллагаа халуун сэдэв хэвээр байх болно. Гол асуулт нь Бээжингийн тэлэлт илүү олон ургальч, хамтын ажиллагааны дэлхийн дэг журмын замыг нээж өгч байна уу, эсвэл илүү хурц өрсөлдөөнт динамикийг өдөөж байна уу, эсвэл цоо шинэ геополитикийн загвар бий болгож байна уу? Үүнийг хэлэхэд арай эрт байна.

Эх сурвалж: https://www.aljazeera.com/news/2026/1/26/what-role-is-china-playing-in-global-geopolitical-transformations

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 27, 28 (7769, 7770)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

УИХ-ын дарга Н.Учралын ОХУ дахь айлчлалаас юу хүлээх вэ?
УИХ-ын дарга Н.Учралын ОХУ дахь айлчлалаас юу хүлээх вэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​