fbpx Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улс дэлхийн толинд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
10 минут 27 секунд

Д.Баярхүү: Ганзагын наймаачдын эзэнт улс дэлхийн толинд

Өмнөхөн бичсэн дээ, гарчигт өгүүлсэн сэдвийг. Тэнд бичсэнээсээ дахин давтая. Манай улсын хувьд газар доор нь дүүрэн алт, эрдэнэс, зэс, нүүрс, занарын ба метаны хий, нефть (Менделеевийн химийн үелэх элементийн жагсаалтын ихэнхи нь, тэр дундаа газрын ховор элемент бүгд багшран байна!), далай шиг их газар дээр нь 70 сая мал (хүсвэл 80 ба 90 саяд өлхөөн хүрчихнэ), IQ-гаараа дэлхийд 7-рт, дөрөвхөн сая хүрэхгүй ард түмэн.

Муу хэлдэг, үргэлж зүхдэг Хятадынхаа буянаар монголчууд маань хоёр идэхгүй хоосон хонохгүй яваа нь үнэн. Эрээний буянаар Монгол маань одоо ганзагын наймаачдын эзэнт улс болчихоод байж байгааг нийтээрээ харж байна.

Ганзагын наймааны дон, шүтлэг хэрээсээ хэтэрчихээд байж байгааг нийтээрээ хүлээн зөвшөөрөхгүй гээд яах юм гэхчлэн би бичсэн, бичдэг ч, цаашид бас бичих болох нь байна. Ийнхүү муу хэлэн хэлэн худалдаа хийсээр байгаад нэг мэдэхдээ Хятадаас хамгийн их хамааралтай цорын ганц улсаар (хамгийн их!) цол гуншингаа дуудуулаад эхэлжээ. Олон улсын тавцанд. Газрын зургаар харна уу. Би facebook хуудсандаа энэ зургийг оруулангаа “Хөгжил дэвшил маань ийм их хамааралтай юм уу? Хамаарлаас гарахын тулд баялаг бүтээх, юуны өмнө хүнсний хувьсгалаа ялуулах, цагаан алт хөтөлбөр хэрэгжүүлэх, тэгснээрээ экспортоо төрөлжүүлэх!!!” гээд биччихсэн. Сэтгэгдэл хэд хэд байна лээ.

сонин mn

Монголтой зэрэгцүүлэх, харьцуулах гадаад улс нэг ч байхгүй учраас би дээр “цорын ганц” гэсэн тодотгол хийсэн ухаантай. Энэ их хамаарлыг үтэр түргэн бууруулна гэж байхгүй. Аажуухан буулгахын тулд баялаг бүтээх, юуны өмнө хүнсний хувьсгалаа ялуулах, цагаан алт хөтөлбөр хэрэгжүүлэх, тэгснээрээ экспортоо төрөлжүүлэхээс өөр арга зам, гарц би олж харахгүй байна.

Хойшоо хилээ зад нээгээд худалдаа арилжаагаа хөгжүүлээд өмнөд хөршийнхөө хамаарлыг буулгана бууруулна гэсэн улс төрчид засгийн эрх барьж байсаан. Гэвч бүтээгүйгээс илүүтэй эсрэгээрээ бүр ч явж өгсөн.

Би бичдэг. Өмнө талд маань томсгосон Сингапур босоод ирлээ, хөгжил дэвшил, шинжлэх ухаан-технологи гэж явж өглөө, ямагт үйлдэрвэрлэлдээ нэвтрээд байна. Язганатал хөдөлмөрлөж байна. Хятад хүн бүр баячууд болох нь байна гэж. Саяхандаа. ХКН-ын Төв Хорооны хариуцлагатан манай улсад зочилж, Хятадын 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөний явц ба гарах үр дүнгийн тухай бидэнд лекц тавьж, Хятадын хөгжилтэй зуузай холбон урагш хөгжиж, аль болох чанартай хүчирхэг эдийн засгаа босгохыг бидэнд уриалан байв. Бид л болсон хойно хөгжил дэвшлээ харьцуулчих санаатай асуугаадхсан чинь “ДНБ хүн ам тутамд Хятадад 13.8 мянган доллар байна. 2030 он гэхэд 27-29 мянган долларт хүргэнэ” гэж хариулж байх юм. Энэ тухай би facebook хуудсандаа зурагтай нь оруулангаа “1978 онд Хятадад Дэн Сяопины реформ эхэлж байх үед бидний мэдэхээр 300 гаранхан доллар тэдний хүн ам тутамд ногдож байлаа. Манай улсад өнөөдөр ДНБ хүн амдаа хуваавал 6000 доллар байгаа, ойролцоогоор. Тэнд 1 тэрбум хагас хүн ам (13800$); Монголд 3.6 сая хүн ам хэд вэ гэж харьцуулбал Монголд, монголчуудад эрс хурдтай хөгжил дэвшил, мөнгөн хуримтлал, түүнд хүрэх мэдлэгийн эдийн засаг, оюун тархи л хэрэгтэй мэт бодож суулаа” гэж бичээдхсэн чинь монголчууддаа санаа сэдэл өгөөд хэдүүлхнээ байж ингэх ч гэж дээ, ажиллаж хөдөлмөрлөж хятадуудаас дутахгүй гэдгээ харуулъя гэсэн санаа явж байдаг шүү.

Хараал зүхэл урсгаад Хятадын 93%-ийн хамаарлаас гарчихгүй. Хараалаар ямар ч зовлон бэрхшээл шийдэгдэхгүй. Ажиллаж хөдөлмөрлөж өөртөө баялаг, мөнгө бүтээж босгож л энэ өрсөлдөөнд дийлж гарна. Дийлэхээ больё гэхэд бараагүй хаягдаж болохгүй байна, монголчууд аа!

Хятадын удирдагч Си Жиньпин 2014 онд манай улсад Төрийн айлчлал хийж, УИХ-ын Хүндэтгэлийн чуулганы индрээc ингэж мэдэгдэж байсныг эргэн сануулъя:–Бид Монгол Улс болоод хөрш орнуудаа хамтдаа хөгжих сайн түнш, энх тайван тогтвортой байдлыг сахин хамгаалах сайн найз гэж үздэг. Бид дийлэнх хөршүүдтэйгээ түншлэлийн харилцаа тогтоогоод байна. Цаашид ч хөршүүдтэйгээ найрсгаар харилцах, түнш болох зарчмыг барьж, энх тайвнаар зэрэгцэн оршиж, баян чинээлэг болгох бодлогыг баримтална. Бид хөршүүдтэйгээ харилцахдаа эвтэй найрсгаар, чин сэтгэлээсээ, үнэнч шударгаар хандаж эвсэг хөрш, амгалан хөрш, баян хөрш байх бодлого баримтална гэжээ. Манай улсыг шулж мөлжих гэж, сулруулж доройтуулах гэж тэд Монгол-Хятадын харилцаа хөгжүүлээгүй гэсэн байна. Хөршөө хэн байгаасай гэж хүсдэг вэ гэвэл гурван тодорхойлолт өгсөн байна. Монгол маань тэдний хувьд эвсэг (1), амгалан (2), баян (3) хөрш байгаасай гэсэн бодлого баримтална гэчихсэн байна. Бүх талаар хамтран ажиллая, хамтран хөгжье гэсэн байна. Заавал хамааралтай бол гээгүй байна. “Танайд ашигтай, бидэнд алдагдалгүй бол хамтарч ажиллая!” хэмээн Шанхайн Импортын Экспо дээр ноён Си Жиньпин уриалж байсан нь саяхан. Баян хөршийг тэд хүсээд байнаа, ийм их хамааралтай, бас дотооддоо ядууралтай хөршийг хүсээгүй. Энэ их хамаарал, ядуурал чинь 100% бидний өөрсдийн зовлон. Зовлонгийн буруутан нь бид өөрсдөө!

Энд чинь хараал урсгаад үзэн ядаад байх хэрэг бараг алга. Бид өөрсдөө л ганзагын энэ их наймааныхаа ядаж гуравны нэгийг үйлдвэрлэл болгоод экспорт хийчихэд хонгилын үзүүрийн гэрэл харагдчих гээд байна. Хятадуудаа соёлтой (боловсон) шулж хөгжмөөр байнаа, миний бичдэг ярьдаг энэ шүү дээ.

Өөр нэг зураг сонирхуулъя. Хятадын хамааралтай бол шууд бусаар дам холбогдоно. Азидаа ардчиллын баян бүрд болж, хос шилжилтийг (улс төр ба эдийн засаг) цус урсгалгүй хийсэн гэх яруу алдар маань даян дэлхийд алсраад алга болох дөхжээ. Рейтингийн энэ үнэлгээ тэгж л хэлээд байх шиг. Ардчилсан улс мөн нь мөн, гэхдээ авилгатай, дээр нь данхар том төртэй гэж үзсэн юм болов уу.

сонин mn

Facebook хуудсандаа пост болгоод би биччихсэн–Манай улс 81 дүгээрт. Ардчилалтай, гэвч авилгатай гэдэг нь зэрэгцээд энэ үү? Авилга авч, улсаасаа хулгай хийж байхын тулд ардчилсан хувьсгалаа хийсэн болж таарав уу? Энэ индекс тэгж хэлээд байна уу? Ямар садаа байна вэ? Таны санал?

Ингэж бичсэний дор тайлбар сэтгэгдэл байнаа байна. Улс төрчдийнхөө хулгайчийг дуудсан нь олон байна лээ. Лав дунд шатандаа авилга гэдгийг ёстой алж өгч байна, тэр нь бараг байгууллагын ба төрийн албан хаагчийн соёл болтлоо нэвчсэн гэж ирээд хүмүүс шүүмжлэн ярих юм.

“Авилга авч амьдралаа өөд татахгүй бол би энэ ажлыг хийгээд яадаг юм?” Ийм л болчихсон гэж ярьцгаах. Би яг нүдээр үзээгүй (өгч, авч үзээгүй) учраас зүгээр л сонссоноо, сонсдогоо, сэтгэгдэлд хилэнтэй бичдэгийг нь хэлж байна.

“Авилгажсан Ардчилал” гэдэг ангилалд Монголыг маань нэр заасан олон улсын семинарт нийслэлдээ уригдан сууж л байлаа. Авилга, хахууль нь Монголыг муухай харагдуулж байна гэж ирээд л тэр семинар дээр ярьж байсансан. Мөн саяхан даа. Нийслэлд хэд хоног тог тасарч үйлээ үзэхтэй зэрэгцээд эрчим хүчнийхний авилга, хулгайн булайг яасан ч их дэлгэв дээ. Гааль уг нь гоё сайхан мэргэжил, нэр хүндтэй гэлцдэг боловч Монголд гаальчин гэхлээр нийт иргэд нь авилгач, хулгайч гэж хардаг харддаг болсон юм биш үү? Сайн сайхнаар хэлж байгаа ганц хүн тааралдсангүй. Ер нь эрх мэдэл бүхий, гарын үсгээ яаж ч худалдчихаж болохоор ажил мэргэжлүүд (газрын алба, бүртгэл, хяналт, зөвшөөрөл, хууль шүүх гэх мэт цаашаа явж өгнө) төрийн бүх шатанд нэгэн төрлийн “СОЁЛ” болтлоо төгөлдөржөөд алга болоогүй байлтай. Миний энэ бичдэгийг л “81 дүгээр байр” болгоод дэлхий үнэлж дүгнэж харж байдаг юм биш үү?

Д.Баярхүү

Сар шинийн өдрүүдэд болзошгүй эрсдлээс сэргийлээрэй
Сар шинийн өдрүүдэд болзошгүй эрсдлээс сэргийлээрэй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​