fbpx Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
12 минут 46 секунд

Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ?

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс багагүй мэднэ. Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн. Харьков, Херсоноос оросын цэрэг шившигтэй хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан. Миний зөв.

Фронтын өнөөгийн цагийн байдлыг Украины зэвсэгт хүчний комадлагч генерал А.Сырский яг оновчтой тодорхойлжээ. Юу гэж? Өнөөдрийн байдлаар фронтын идэвхтэй шугам 1200 км урт, галын төвлөрсөн бүс 5-20 км гүн. Дайсны цэргийн тоо 712 мянга, гэхдээ хохирлын түвшин нь нөхөн сэргээх чадвараасаа давсан байдалтай. Фронтод галын гол цохилтын 60%-ийг дрон, нисэгчгүй онгоцоор, 40%-ийг их бууны галаар өгч байна. Бага оврын зэвсгээр тулалдах үед манай цэргүүд 90%-д нь ялалт байгуулж байна. 2025 онд бид довтолгооны 3 том операц Оросын Белгород, Курск, мөн Доброполь чиглэлд явуулсан. Ингэснээрээ Донецк мужийг Орост бүтэн алдахаас сэргийлж чадсан. Тэд хамгаалалтын бүс буй болгож чадсангүй гэжээ.

Дайны 4 жилийн ой тулсан үед хохирлын тоо хэмжээг нарийвчлан тооцсон мэдээлэл олон байна. Харьцаа “1:50” буюу украины нэг цэргийн үхэл оросын 50 цэргийн үхэлтэй дүйж байна.

Орос нь 7 хоногтоо бараг 7000 цэргээ алдаж байна. Саяхны нэг тооцоогоор 6940 орос цэргийн амь гэсэн мэдээ явж байна. Хэрэв энэ хохирлыг нь эзлэн авсан, эсвэл давшсан украины нутаг дэвсгэртэй харьцуулбал Оросын армид тэр давшилт нь маш өндөр өртгөөр тусч байгааг шууд харах болно. Нэг км² талбайг 210 цэргийн амиар олж авч байна. Км тутамд ахих тоолондоо нэг суман (рот) цэргээ алдаж байна гэсэн үг. Энэ хоёрдугаар сарын эхний хагаст Оросын арми 98 км² давшиж чаджээ. Гэхдээ энэ тоон дотор саарал завсрын бүс 21 км² буюу шууд эзлээд бэхжсэн биш, хэзээ ч алдаж мэдэх нутаг дэвсгэр орж байна. Сарын эхний хагаст Оросын хохирол 12590 цэрэг буюу км² тутамдаа 128 цэргээ алдаад байна гэсэн үг юм. Одоо нутаг дэвсгэр эзлэн авах нь ч хэцүүдлээ. Учир нь хохирол улам өсөх хандлагатай байна.

Азербайжаны цэргийн шинжээч бэлтгэл офицер Агиль Рустамзаде гэдэг хүн украины сэтгүүлч Алеси Бацмантай ярилцаж байгаа бичлэг анхаарал татлаа.

Оросын хохирлоос шатгаалж давшилт нь удааширсан, гэхдээ Путин дахиад 2 жил байлдахад бэлэн байна, харин түүнд тийм их нөөц хүч бий юү гэсэн асуултыг тойруулан тэр хоёр ярилцав. Украин нь НАТО-гийн гишүүн биш, гэхдээ НАТО-гийн ямар ч гишүүн улсаас илүү хүчтэйгээр өөрийгөө хамгаалж чадаж байна. Путин ч үүнийг битүүхэн ойлгож байгаа. Дайнд ялагдсанаа нэг өдөр бүрэн ухаарч, Украиныг орхиж магадгүй, гэхдээ наана нь террор-дайнаа зогсоохгүй. Орост Украины Крым, Донбасс хэрэггүй, түүгээр дутахгүй гэдгийг оросууд яриад ухуулаад эхэлсэн. Гол асуудал оросуудын хувьд юу вэ гэвэл одоо оросын цэргийн тагнуул бүтэлгүйтсэн явдал. Энэ нь Запорожийн чиглэлд Украины зэвсэгт хүчин гэнэт сөрөг давшилтад орсноос харагдлаа. Путины ялагдлыг юу хурдлуулах вэ гэвэл АНУ Хятадтай тохиролцох явдал болно. Тэр нь Хятад Оросоос нефтийн бүтээгдэхүүн худалдан авахаа зогсоочихвол Оросын ялагдлын хурд 5 дахин нэмэгдэнэ гэж Рустамзаде ярьжээ. Донбассыг бүхэлд нь эзлэн авахаа Путин 2025 онд амласан боловч үр дүнд хүрээгүй байна. Донбасст украины бэхлэлтийг нураах гэж оросууд км тутамд дор хаяж 500 цэргээ алуулж байна. Одоо хоногтоо 15 метр давшсанаа амжилт гэж зарлах нь холгүй. Хэрэв хоногт 5 метр урагшлах аваас 5 жил байлдаж байж Донбассаа өөрийн болгох болно. Ингэхэд энэ дайны дараа юу болох вэ гэвэл Украин оролцсон НАТО-гаас ч илүү цэргийн цоо шинэ эвсэл Европт буй болно. Путины дараагийн гэнэтийн нүүдэл-сценар юу байх вэ гэвэл Трамп найдварыг нь хугалаад, тэр үед цөхөрсөн Путин “Орос дайнаас гарлаа, би огцорлоо!” гэсэн гэнэтийн мэдэгдэл байж болно хэмээн Агиль Рустамзаде, Алеси Бацман нар таамаглан ярилцав.

сонин mn

Зэвсгийн мэргэжилтний хувьд би Оросын зэвсэглэлийг сонирхдог. Энэ талаар хангалттай мэдээлэл бий. Гэвч энэ дайны өнгөн дээр нэг л дүгнэлт хийлээ. Юу гэвэл Орост пуужин эрс цөөрч байна. Дуусах шавхах руугаа явж байна.

Агаарын довтолгооныг амдан сөнөөх пуужингийн системүүдээ маш ихээр алдсан тул хэрэв Орос руу агаараар гэнэт олон зуун пуужингаар довтолбол цэргийн объект, цэрэг-аж үйлдвэрийн цогцолборуудаа хамгаалж хүчрэхгүй болж байна. Үе үе хоёр тал “Эрчим хүчний түр эвлэрэл” зарладаг нь Оросын өрөвч ухаалаг шийдвэр бус, харин харвадаг пуужин нь шавхагдаж байгаатай холбоотой. Зөвлөлт Холбоот Улсаас өвлөн авсан тэр их зэвсэг-техникийнхээ нөөцийг Украинд 4 жил байлдахдаа үндсэн нь дуусгаж, одоо төгсгөлийг нь үзэх гэж байна. Зөрүүлээд үйлдвэрлэл нь дайны хурдыг гүйцэхгүй, дээрээс нь асар их хоригт орсон учраас зэвсгийн эд анги, запас хүрэлцэхгүй болсон нь илт байна. Даан ч их эрчтэй, тасралтгүй, шөнө болгон Украины хотуудад цохилт өгөөд байснаас ийнхүү пуужингийнхаа нөөцийг шавхжээ. Хамгийн сүүлийн шинэхэн мэдээ. Украины хилээс 1400-1500 км-т орших Удмуртын Воткинск дахь зэвсгийн үйлдвэрт ойрын тусгалтай “Искандер-М” баллистик пуужин, “Топол-М”, “Ярс” стратегийн пуужин, “Булава” тэнгисийн пуужин олноор нь үйлдвэрлэдэг бол дөнгөж сая Украины арми тийшээ “FP-5” далавчит пуужингаар цохилт өгчээ. Одоо Оросын нөөцөнд баллистик ба далавчит пуужин эрс цөөрсөн, зарим мэдээгээр “Циркон” пуужин дууссан шинжтэй байна. Оросын агаарын дайны схем ийм шатлалтай явагддаг: Эхлээд маш эрчтэйгээр харваж бөмбөгдөнө, дараа нь түр амсхийнэ, энэ хооронд пуужингаа цуглуулж бөөгнүүлнэ бэлтгэнэ, дахиад эрчтэй цохилт өгнө гэх мэт. Харин тэрхүү агаарын террор нь украинчуудыг сөхрүүлж чадсангүй.

Фронтоос янз янзын мэдээ тасрахгүй. Зөвлөлтийн армид байсан түүхэн туршлага гэх үү дээ. Лав Эх орны дайнд улаан армийн дайчдад улсаас спирт өгч уулгаж согтоогоод байлдуулдаг байсан. Одоо бол СВО-д байлдаж буй орос цэргүүдэд метадон, метамфитамин, героин өгч байлдуулдаг, давшуулдаг тухай олзны орос цэрэг ярьж байх юм. Дайны дараа Орос даяар баахан наркоман, сэтгэцийн эдгэшгүй өвчтөнүүд бэлчих аюул бодитой болчихлоо шүү. Афганы дайны дараа харагдаж байсан, энэ бол шинэ үзэгдэл биш, гэхдээ шууд хил залгаа манай улсад сэрэмж илүүдэхгүй.

Оросын ТВ-ийн сувгууд улам бүр тэнэглэл рүүгээ (эсвэл ухаарал!) яваад байх шиг санагдах боллоо. Хааяа нэг суваг солиод үздэг. Мосфильмийн захирал нэртэй найруулагч К.Шахназаров Соловьевын нэвтрүүлэгт уригдаад ярьж байнаа. Шахназаров: Нөхөд өө! Бидний хүзүүгээр ороосон гогцоо улам чангарлаа шүү. Венесуэл, Куба, Иран дууслаа. Одоо хэний ээлж вэ? Биднийх үү гэж уулга алдан ярив.

Хэрэгт орох байх даа энэ Шахназаров гэж бодож суутал үгүй бололтой юм аа. Оросын төрийн гол гол телевизүүд ялагдлаа ёрлоод үе үе эвгүй нэвтрүүлэг хийх болж. Жишээ нь НТВ гэж суртал ухуулгын лут ТВ бий. Тэр сувгаар нь тун ховор гэмээр бүр илэн далангүй мэдэгдэл цацагдахыг харлаа. “Украины эсрэг дайнд ялах боломжгүй”, “Орос эх орон маань дэлхий нийтийн өмнө өөрийгөө шившиглэлээ”, “Украиныг хэзээ ч буулт хийлгэж чадахгүй” гэхчлэн ам уралдан ярьж байх юм. Дайснаа шууд магтдаг байна шүү. Юу юу гэнэ вэ? “Украин улс эсэргүүцлээ үргэлжлүүлэх бүх бололцоог цаашид ч бүрэн хангаж чадна”, “Үнэндээ тэд аль хэдийнээс эсэргүүцлээ амжилттай үргэлжлүүлж байгаа”, “Украин ялагдаагүй”, “Тэд биднээс энх тайван гуйх ямар ч сонирхолгүй”, “Яагаад энэ 4 жилийн туршид бидэнд юу ч бүтсэнгүй вэ?”, “Учир нь украинчууд бол туйлын тэсвэр хатуужилтай, бас зөрүүд ард түмэн юм байна”, “Тэд дайныг биднээс дутахааргүй сайн мэддэг” гэхчлэн оросын суртал ухуулгынхан эфирээрээ ярьж харагдав.

сонин mn

Путины суртал нэвтрүүлэгчдийн зовинолыг нэгтгээд Европын Холбооны комиссар хатагтай Кая Каллас (Зөвлөлт Эстонд төрж өссөн) ганц мундаг дүгнэлт хийжээ:–Нүдэн дээр ил байгаа үнэн. Орос бол их гүрэн огт биш, ил харагдаж байна. Орос нуга дарагдсан. Тэд эдийн засаг ч үгүй, мөнгө ч үгүй болсон. Иргэд нь эх орноосоо зугтаж байна!

Нөгөө өмхий хужаа гэдэг Хятадад ОХУ нь Путины өнгөн дээр ёстой далан таваар бууж өгч боол нь болжээ. Украинтай хийж буй дайнаа үргэлжлүүлэхийн тулд Орос нь Үндэсний сайн сайхны сандаа (Фонд национального благосостояния) хадгалж байсан нийт алтныхаа 71% гаруйг Хятадад шилжүүлсэн гэх мэдээ шуугиан тариад эхэллээ. Энэ одоо юу болж байнаа?

Энд би юу хөрвүүлж буулгав. Хараал урсгалгүйгээр эрүүлээр сэтгээд үзээрэй. Мафиоз-олигархи маягийн Путины дэглэм дайндаа ялахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд эхэлсэн юм биш байгаа? Энэ тухай л хөрвүүллээ. Цаашаа уншигчид хараал урсгалгүйгээр өөрсдөө олж уншина биз ээ. Хараасаар байгаад Оросыг ялуулчихна, Украиныг ялагдуулчихна гэж байхгүй болсон юм байна л даа!

Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)

Мексикийн хамгийн зартай хар тамхины бүлэглэлийн толгойлогчийг устгажээ
Мексикийн хамгийн зартай хар тамхины бүлэглэлийн толгойлогчийг устгажээ
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​