fbpx Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-т дуудагдаад “явсан” улстөрчид Монголдоо, намдаа эргэн ирцгээж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
10 минут 22 секунд

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-т дуудагдаад “явсан” улстөрчид Монголдоо, намдаа эргэн ирцгээж байна

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд, МАН-ын дарга байх үед АТГ-ын босго давсан улстөрчдийн эргэн ирэлт энэ хаврын улс төрийг нэлээд сонирхолтой болгож байна. Ер нь Монголын улс төрд ийм үзэгдэл байсаар ирсэн. АТГ-т дуудагдсан улстөрч улс төрөөс бүр мөсөн явдаггүй, харин түр “алга болдог”. Тэгээд цаг хугацаа өнгөрөхөд, хэрэг намжихад, олон нийтийн анхаарал сарнихад буцаад ирдэг. Зарим нь бүр илүү өндөр албан тушаалтайгаар эргэн гарч ирнэ. Шалгагдах үед нь тэдний “улс төрийн карьер дууслаа” гэх дүгнэлт нийгэмд гардаг ч энэ нь улс төрийн төгсгөл биш, харин түр завсарлага болсон мэт.

Нам доторх нөлөө, фракцын хамгаалалт, сонгуулийн цикл солигдох үед өчигдөр шалгагдаж байсан хүмүүс өнөөдөр намын удирдлага, парламент, Засгийн газрын түвшинд дахин гарч ирж байна. Одоо эргэн ирж байгаа эрхмүүд ч нам доторх эрх мэдлийн өөрчлөлттэй холбоотой.

Учир нь МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаа өгч, түүнийг тойрсон фракцын хүч суларсан. Улмаар түүний дараа хэн эрх баригч намд нөлөөтэй байна, тэдний хүмүүс эргэн ирж байгаа нь нууц биш, бидний нүдэн дээр өрнөж байна. УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэдийг 2023 оны эхээр "Нүүрсний" хэрэгт холбогдуулан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг. Түүнийг уг хэрэгт холбоотойгоор гэрчээр байцааж байсан бөгөөд өөрөө энэ талаар "Ямар хэрэгт холбогдсоноо мэдээгүй л явна" хэмээн тайлбар өгч байв. Түүнээс ч өмнө Ш.Раднаасэд ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой асуудлаар АТГ-т шалгагдаж байсан удаатай. Харин тэрээр саяхнаас Г.Занданшатарын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилогдон ажиллаж байна.

МАН-ын бага хурал саяхан болж, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат ил гарч, иргэн ирж буйгаа зарлав. Түүнийг АТГ-аас шалгаж байсан ч 2023 оны гуравдугаар сард "Ээжийгээ БНСУ-д эмчлүүлнэ" гэх шалтгаанаар хилээр гарснаас хойш сураггүй байсан.

2025 онд түүнийг "оргон зайлсан" үндэслэлээр эрэн сурвалжилж эхэлсэн ч энэ оны хоёрдугаар сард эх орондоо ирж, МАН-ын сар шинийн золголтод оролцож, нам дотроо үүрээ засаж эхлэв. АТГ-аас түүнийг "Нүүрсний" хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1.3. Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон. Эрүүгийн хуулийн 22.10.2. үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх үндэслэлээр шалгаж байна. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын өгсөн мэдээллээр Ж.Мөнхбатыг цагдан хорихгүйгээр үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд хилийн хориг нь хүчинтэй хэвээр байгаа юм. НИТХ-ын дарга асан Ц.Сандуй АТГ болон бусад хууль хяналтын байгууллагуудад "60 тэрбум”-ын гэх хэргээр олон удаа шалгагдсан байдаг. Нэг хэсэгтээ усанд хаясан чулуу мэт алга болсон Ц.Сандуй өнгөрсөн жилээс эрх баригч намын үйл ажиллагаанд ихэд идэвхитэй оролцох болов. АТГ, ЦЕГ болон Тагнуулын байгууллагаас бүрдсэн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж 60 тэрбумын хэргийг шалгаж байсан. Улмаар Ц.Сандуйг "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан" гэх үндэслэлээр буруутган, анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноож байсан удаатай. Ц.Сандуй ял эдэлж байгаад давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрээр суллагдсан бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах зэрэг процессын шатууд дамжсан байдаг.

УИХ-ын дарга асан М.Энхболд ч эргэн ирж, намдаа үүрээ засаж байгаа харагдана. Тэрээр сая болсон Эх орончдын өдрөөр гавьяат эдийн засагч цол хүртэж, намдаа одоо ч нэр нөлөөтэй байгаагаа зарлаадхав.

АТГ-аас түүнийг голчлон албан тушаал хашиж байх үеийн улс төрийн нөхцөл байдал болон тодорхой хэргүүдтэй холбон шалгадаг. Дуулиант "60 тэрбум"-ын хэрэг ч түүний нэрнээс нэг их холддоггүй. Төрийн албан тушаалыг үнэлж зарсан гэх "60 тэрбум"-ын хэргийг АТГ болон бусад хуулийн байгууллагууд удаа дараа шалгаж, хааж байсан ч олон нийтийн шүүмжлэл тасраагүй. М.Энхболдыг засаглаж байх үед Монгол Улсын авлигын төсөөллийн индекс буурч байсанд АТГ-ын үйл ажиллагааг хангалтгүй байна гэж шүүмжлэх үндэслэл болж байлаа. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гэнэт гарч ирж, олныг гайхашруулав. Тэрээр Оюутолгойн гэрээ болон бусад албан тушаалын авлигын хэргээр АТГ-т шалгагдаж байгаа ч гадаадад удаан хугацаагаар орогнон оршин сууж байгаа. Ч.Сайханбилэгийг оффшор дансаар их хэмжээний мөнгө шилжүүлсэн байж болзошгүй хэргээр шалгаж АНУ-аас албадан авчрах ажиллагааг прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хийж байгаа юм. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой шийдвэр гаргахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр АТГ шалгаж эхэлсэн. Түүний оффшор данс руу 2.8 сая ам. доллар шилжүүлсэн гэх Г.Төмөрбаатараас ч АТГ мэдүүлэг авч шалгасан. Одоо ч Ч.Сайханбилэг нь хилийн чанадад амьдарч байгаа тул Монгол Улсын прокурорын байгууллага түүнийг эрэн сурвалжлах шилжүүлэн авах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Тэрээр өөрийгөө өмгөөлүүлэхээр "Amsterdam & Partners LLP" хуулийн фирмийг хөлсөлсөн гэсэн мэдээлэл бий. Ч.Сайханбилэг нь эдгээр хэргийг үгүйсгэж өөрийн цахим хуудсаар дамжуулан байр сууриа илэрхийлж байсан бол одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлж, өөрийгөө өмгөөлөх болов.

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан АТГ-аас шалгасан нүүрсний хулгайн гэх тодотголтой авлига, албан тушаалын хэрэгт холбогдон ял шийтгүүлж, өнгөр­сөн сарын 28-нд суллагдаад байна. АТГ-аас түүнийг Эрүүгийн хуулийн 22.10.2-т заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөн зохион байгуулалттай гэмт бү­лэг­лэл байгуулсан гэх үндэслэлээр шалгасан. Шүүхээс түүнийг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оноосон. Хэргийг шалгах явцад буюу 2023 онд түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түд­гэлзүүлж байсан удаатай. Мөрдөн шал­гах ажиллагааны явцад түүний ав­лигын мөнгөөр авсан гэх адууны жүчээ зэрэг хөрөнгийг битүүмжлэн шалгаж байсан.

Ийнхүү Л.Оюун-Эрдэнийг хүчтэй эрх мэдэлтэй байх үед АТГ-т дуудагдаад “явсан” улстөрчид Монголдоо, намдаа эргэн ирцгээж байна. Удахгүй үлдсэн нь ирцгээх ч сураг байна. Сахал Д.Эрдэнэбилэг ч хилийн чанадаас ирэхээр чимээ сураг тавьж буй бололтой.

Түүнийг АТГ болон хууль хяналтын байгууллагууд хэд хэдэн томоохон хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг хууль бусаар авсан гэх асуудлаар түүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн. Хөгжлийн банкнаас олгосон томоохон зээлүүд, тэр дундаа "Кью Эс СИ" болон бусад компаниудтай холбоотой асуудлаар АТГ-аас түүнийг байцаан, цагдан хорих хүсэлт гаргаж байсан. Хууль хяналтын байгууллагын дүгнэлтээр түүнийг "гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор тогтвортой бүлэг байгуулсан" гэж үзэн яллаж байгаа юм. 2022 онд шүүхээс түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээ хийлгэхээр хилээр гарахыг зөвшөөрснөөс хойш Монголд эргэж ирээгүй, АТГ-аас түүнийг эргүүлэн авчрах чиглэлээр ажиллаж байгаагаа мэ­дээл­сэн. Зарим улстөрчид болон ир­гэний нийгмийн зүтгэлтнүүд түүнийг Авлигын дагнасан шүүх байгуулахыг эсэргүүцэж буй гол хүмүүсийн нэг гэж нэрлэдэг.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ч эх орондоо ирэх сураг байна. Тэрээр Монголд байхдаа хэд хэдэн удаа АТГ-т очиж мэдүүлэг өгч байсан удаатай. Үүнд түүний бүрэн эрхийн хугацаанд гарсан шийдвэрүүд болон зарим томоохон төслүүдтэй холбоотой асуудлууд багтдаг.

Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас хэрэг нээж, шалгаж байсан талаарх мэдээллүүд гарч байсан. Зарим улстөрчид болон иргэний нийгмийн төлөөллөөс түүнийг авлигын хэрэгт холбогдуулан шалгах баримтуудыг АТГ-т хүргүүлж байсан. Түүнтэй холбоотой авлига, албан тушаалын хэргийн мэдээлэл олон улсын түвшинд, тэр дундаа НҮБ-ын холбогдох байгууллагуудад хүртэл хүрсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв. Ийнхүү энэ хаврын улс төрд хуучин хүмүүсийн буюу ялангуяа АТГ-т дуудагдаад “явсан” улстөрчдийн эргэн ирэлт нэлээд “хүч” нэмэхээр байна.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Номин“-ийн Ш.Баярсайханы хохирогчид гэж нийгмийн бүхэл бүтэн давхарга бий болчихоод байна!!!
“Номин“-ийн Ш.Баярсайханы хохирогчид гэж нийгмийн бүхэл бүтэн давхарга бий болчихоод байна!!!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​