fbpx Орлон тоглогчгүй бодис бол ус
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 16 секунд

Орлон тоглогчгүй бодис бол ус

Усыг “чандмань эрдэнэ” хэмээж өвөг дээдэс үнэлсэн нь чухамхүү ижилгүй гоц ухаан юм. Усны ач холбогдлыг таньж мэдсэн хэр хэмжээ нь яаж тийм өндөр байж, яаж тэгж онож зүйрлэсэн нь гайхамшиг мөн болно. Амьд биетийн гарал, үүсэл, хувьсал, хөгжил устай л амин холбоотой. Хүний биеийн 80 хувь, уураг тархины нь 70 хувь нь ус. Бид усан биетэй, усан амьтай, хүний биеийн бүхий л үйл ажиллагаанд ус оролцдог. Усны үүрэг олон талтай, усыг орлох бодис байхгүй.

Хүний бие эрхтэнд хоол, унд, агаараар дамжин орж ирдэг бүх хорыг ус л зайлуулдаг. Нүднээс гарах нулимс ч гэсэн чийглэх, цэвэрлэх үүрэгтэй. Амьтны биен дэх шаг, хог, хаягдлыг ч биенээс элдэв замаар ялгардаг ус л зайлуулдаг. Булчин хатангирших, арьс үрчийхээс ус л сэргийлдэг.

Амьтны өтгөн хатах нь бас л усны дутагдалтай холбоотой. Хүн өдөрт 2-3 литр цэвэр ус уух нь бүдүүн, шулуун гэдэс, давсагны хорт хавдраас хамгаалдаг. Хоол идэхээс өмнө 200-300 гр ус уух нь ходоодны дүүргэлтэнд нөлөөлж их хоол идэх, жин нэмэгдэхээс сэргийлдэг. Идэж цадаж байгаагаа хүн ходоодон дахь хоолны эзэлхүүнээр биш, жингээр нь мэдэрдэг, мэддэг юм байна. Ходоодны хүчил ч усны нөлөөгөөр сулардаг сайн талтай. Энэ нь хоолны дараа эм уудаг хүнд эмний үйлчилгээг зохих түвшинд нь байлгадаг. Хүний бие, эрхтэнд хэрэгтэй ихэнх бодис усанд уусаж байж л биенд шингэдэг... Анхны амьд биетүүд усан дотор, усны тусламжтай л үүсчээ. Цэвэр усыг ариг гамтай хэрэглэх, уухаас бусад ажилбарт ашиглах усыг цэвэршүүлж, дахин давтан хэрэглэх нь аль ч улс оронд тулгамдсан асуудал болчихоод байна. Устай хэрхэн харьцаж буй нь соёлын нэгэн чухал үзүүлэлт мөн болно. Амьтан бүхэн биеийнхээ хаягдлыг элдэв замаар гадагшаа л ялгаруулж зайлуулдаг. Амьтны биенээс хөлс, шээс, баас, нулимс, шүлс, нус зөвхөн усны тусламжтайгаар гадагшилдаг. Ингэхлээр ус бол хүний хувьд бие нь ч мөн, тэжээл нь ч мөн, ариутгагч нь ч мөн, биен доторх “тээврийн хэрэгсэл” нь ч мөн, товчхон хэлэх аваас бүх хэрэгцээ, хүслийг нь хангагч чандмань эрдэнэ юм. Ямар ч амьтны идэш тэжээл, амьсгалдаг агаар нь ч уснаас л эх үүсвэртэй. Хөрс шороо ба агаар мандлын завсарт усан мандал байж, нөгөө хоёроо тэтгэж хамтдаа шим мандлыг бүтээжээ. Шим мандлын нарийн холбоо, хослолын урт, удаан хувьслын бүтээгдэхүүн нь ургамал, амьтан, хүмүүс юм.

Дэлхий дээр, бүр манай галактикад ч бурхан, түүний бүтээл гэж байхгүй. Байгалийн эх нь ч, бас эцэг нь ч байгаль өөрөө. Байгаль өөрөө бүхний эзэн, бүтээгч “бурхан” мөн. Хүний биенд байх ёстой ус, цус (нас, жингээс хамаарч) хоёр үүрэг, ач холбогдлоороо бараг л адилхан. Хоёулаа зохих хэмжээндээ байж байж л хүн амьд явдаг.

Биеийн жинг 0.03-аар үржүүлж уг хүний хоногт хэрэглэх ёстой усны хэмжээ (литрээр) гардаг. Элдэв шалтгаанаар (гүйлгэж, түлэгдэж) ус их алдах аваас хүн ухаан алддаг, ялангуяа хүүхэд! Иймд алдаж буй усыг нь цаг алдалгүй, тогтмол нөхөж өгөх ёстой. Олон гүйлгэж буй бол бүлээн ус бага багаар байнга уулгах хэрэгтэй. Ус болон цуснаасаа л амьтан бүхэн хатуу хамааралтай. Энэ нь ус буй болсноор л амьтад үүссэн болохыг, ус алга болбол амьтад ч мөн алга болно гэдгийг хүмүүст сануулдаг, гэрчилдэг. Аль ч тив, арал, хойг дээр буй хүмүүсийн анхдагч хэрэглээ, хэрэгцээ, сонирхол нь цэнгэг ус юм. Хүмүүсийн түүх бол ус дагасан л түүх байдаг. Нүүдэл, суурьшлын түүх ч мөн уснаас л “уяатай”. Хүмүүсийн сансар хорвоо дахь хөдөлгөөн, шилжилт, суурьшил ч гэсэн усыг л дагана, усаа зөөнө, устайгаа хамт явагдана. Алт, мөнгө хоёр огт байхгүй, огт ашиглагддаггүй байж болно. Тэднийг өөр металл орлож чадна. Харин усыг өөр юу ч орлохгүй. Алт, мөнгө хоёр хүний анхдагч хэрэглээ биш, энэ хоёр металлаар буй болсон үнэ, хэрэглээ бол үндсэндээ л нийгмийн гарвальтай, түүхэн үзэгдэл гэж хэлж ч болно. Энэ хоёрын хэрэглээг төрийн хуулиар хориглож ч болно, арилжаа солилцооны хэрэгсэл болох утга, ач холбогдлыг нь ч үгүйсгэж болно.

Өнөөдөр гэхэд л хатуу баталгаагүй ногоон цаас (доллар) яг л алтан, мөнгөн биет зоос шиг л гүйлгээ, солилцоо, нөөцийн хэрэгсэл болоод явж байна. Энэ бол түүхэн сонин үзэгдэл, банк санхүүгийн үйл ажиллагаанд байгаа том гажуудал юм.

Энэ үзэгдэл (зохих тохироо нь бүрдэх аваас) дэлхий дахинд том хямралыг үүдэх болно. Аливаа нөөц бол биетэй юмсаар, хүмүүсийн ярьдгаар “хатуу” юмсаар хийгдэж байвал л өлзийтэй. Түүхийн туршлага, сургамж ч тийм шүү дээ! Эх дэлхийг маань бүхэлд нь авч үзвээс, бүр нэгэн амьд гэхээр биет гэж тооцвоос түүний цэвэрлэгээг, ариутгалыг мөн л ус, дөрвөн их далай маань хариуцаж байдаг. Таван тивүүд, том арлууд дахь бохир бүхнийг далайд цутгадаг голууд урсган, тээвэрлэн авч ирээд далайд юүлдэг. Далайн давстай ус, нарны гэрэл, байнгын долгилох хөдөлгөөний нөлөөгөөр бохир бүхэн ариусдаг жамтай. Чингэж л эх дэлхий маань цэвэр, цэмцгэр, үзэсгэлэн төгс янзаараа, олон зүйл амьтад, олон зүйл загас, олон зүйл шувууд, олон зүйл мод, ургамал, цэцэг ногоотойгоо оршин байж иржээ. Энэ бол жинхэнэ гайхамшиг юм. Энэ гайхамшгийг хүмүүс бид хайрлах, унаган янзаар нь хадгалах журамт үүрэгтэй. Цэвэр усны хувьд хүмүүс бидний хүлээх үүрэг, хариуцлага бол, дүрсэлж хэлбэл, бүр шүтлэг, бишрэлийн хэмжээ, түвшинд байх учиртай хууль болно. Далайн усны цэвэр, ариун нь аль ямарч тансаг бассейныхаас илүү их байдаг нь нотлогджээ. Бассейны усанд микроб ч бий, хүний хир, шээс, өтгөний хувь хэмжээ ч бас буй. Энэ бол нарийн багажаар тодруулсан бохирдолт юм. Үнэн мэдлэг, зөв мэдээлэл гэсэн үг!

Судлаач, профессор Д.Чулуунжав

“Та л МАН-ыг ялуулдаг“ гэх тойрон хүрээлэгчид нь Д.Амарбаясгаланг “вакумжуулжээ“
“Та л МАН-ыг ялуулдаг“ гэх тойрон хүрээлэгчид нь Д.Амарбаясгаланг “вакумжуулжээ“
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​