fbpx Төрийн нууцын жагсаалтыг шинэчлэн баталлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
7 минут 3 секунд

Төрийн нууцын жагсаалтыг шинэчлэн баталлаа

Т.БАТСАЙХАН

Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөж, хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар холбогдох сайд нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

Сангийн сайд Б.Жавхлан: Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломж бүрдэж байна

-Олон улсын зах зээлд Монгол Улсаас өөр бонд арилжаалсан улс байгаагүйтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондын арилжаанд төвлөрч “Сенчири-5” бондын захиалга 1.6 тэрбум ам.долларт хүрч зарласан хэмжээнээс 3.2 дахин давсан. Ингэснээр 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад”, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондуудын хүүний зардлыг амжилттай бууруулж чадлаа. Мөн энэ удаагийн бондын эрсдлийн түвшин нь 2.2 буюу хамгийн бага эрсдлийн түвшинтэй тогтоогдсон. Энэ нь Монгол Улсын макро эдийн засгийн хэтийн төлөв, төсөв санхүү, өрийн удирдлагын бодлогод гадаадын хөрөнгө оруулагчид итгэл үзүүлж байгаагийн илрэл юм. Бондыг амжилттай арилжаалснаар эдийн засагт дараах дөрвөн эерэг үр дүн гарна. Нэгдүгээрт, Жил бүр олон улсын хөрөнгө оруулагчдад зориулж, бондын шижиг үзүүлэлтийг тогтоодог. Гадаад нөхцөл байдал дайн тулаантай байгаа энэ үед Засгийн газар түүхэндээ хамгийн бага түвшинг тогтоож чадсан нь цаашид хөрөнгө оруулагчдын итгэлийг өргөжүүлсэн үйл явдал. Үүнээс гадна дотоодын аж ахуй нэгжүүдийн олон улсын зах зээлд гарсан корпорейт бондуудын хүүгийн суурь хэмжээг багасгаж чадлаа. Хоёрдугаарт, 2028 он хүртэл хүү нь төлөгдөх 325 сая ам.долларын 8.65 хүүтэй зардлыг 5.95 болгож нийтдээ 57 тэрбум орчим хүүгийн зардыг бодитойгоор хэмнэх боломж гарлаа. Гуравдугаарт, Бид валютын нөөцөө тодорхой хэмжээнд хамгаалж чадлаа. Хэрвээ бондоо амжилттай гаргаагүй бол гуравдугаар сард манай улсын валютын нөөцөөс дор хаяж 150 сая ам.доллар, төгрөгийн ханшаар тооцвол 530 тэрбум төгрөг Төрийн сангаас нэг гүйлгээр гарах эрсдэлтэй байсан. Дөрөвдүгээрт,Цаг хугацааны хувьд оновчтой эгзэгтэй үед бонд гаргалаа. Хэрэв долоо хоногийн хугацаа алдсан бол хүүгийн зардал 5.95 дээр гарч чадахгүй эрсдэл хүлээх байсан юм. Энэ мэтчилэн төлбөрийн тэнцэл дээр гадаад төлбөрийн дарамтыг бууруулснаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломж бүрдлээ.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ: 372 мэдээллийг Төрийн нууцын жагсаалтаас хасна

-Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай төслийг өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Албан тушаалтнууд дур зоргоороо шаардлагагүй мэдээллийг нууцалж болдог байсныг хуулиас хасна. Тагнуулын байгууллагад бүртгэлтэй байгаагаар 894 албаны нууц байна, цаашид ил болно гэсэн үг. Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, төрийн байгууллага бүх шатанд ил тод нээлттэй байдлыг хангах, иргэдийн мэдэх эрхийг хангах чиглэлээр хийж байгаа хуулийн төсөл юм. Ирэх долоо хоногт уг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Төрийн нууцын жагсаалтыг Засгийн газар баталж байгаа. 574 мэдээлэл байгаа.Шинээр өргөн мэдүүлэх Төрийн нууцын жагсаалтын тухай хуулийн төслөөр 574 мэдээлэл биш 372 мэдээллээр Төрийн нууцын мэдээлэл багасч байна гэсэн үг. Цаашид УИХ-д Төрийн нууцыг батлах эрх шилжинэ гэсэн үг. Төрийн эрх барих дээд байгууллагын хяналтад төрийн нууц­тай холбоотой харилцаа орно. Засгийн газрын тогтоолоор баталсан жагсаалтын хүрээнд хэт өргөжүүлсэн шаардлагагүй, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад бодлоготой холбоогүй шаардлагагүй мэдээллийг нууцалсан, зарим нууцад авсан мэдээлэл хоорондоо давхардсан, зөрчилдсөн асуудал гарсан. Үүнийг тагнуулын байгууллага болон бусад хол­богдох хуулийн байгууллага нэг­бүрч­лэн нягталж шалгаж, Төрийн нууцын жагсаалтыг боловсруулсан. Цаашдаа албаны нууц гэж байхгүй болно.

Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа

Үндсэн хуулийн хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон Монгол Улсын хилийн тухай хуулийг зөрчсөн тул “Газар ашиглах эрх олгох тухай” Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн А/618 дугаар тушаалыг хүчингүй болголоо.Экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай "Засгийн газрын 2025 оны 197 дугаар тогтоолын 5-д заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны А/03 тушаа­лаар байгуулагдсан Ажлын хэсгээс Засгийн газрын 2022 оны 95, 349 дүгээр тогтоолын хүрээнд автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор "Смарт Эко Транс" ХХК-тай байгуулсан үйл ажиллагааг эхлүүлэх гэрээ болон хилийн Гашуунсухайт боомтод тус компанид олгосон газар ашиглуулах гэрээний хэрэгжилтэд хийсэн хяналт шал­галтын дүнг Засгийн газрын 2026 оны хоёрдугаар сарын 11-ний хурал­даанд танилцуулж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн А/618 дугаар тушаалыг хүчингүй болгох санал боловсруулж, хуралдаанаар шийдвэрлүүлэхийг даалгасан юм. Гашуунсухайт боомтод олгосон 66 га газрыг “Смарт Эко Транс” ХХК 2022-2025 он хүртэлх хугацаанд гэрээ байгуулаагүй, зөвшөөрөлгүйгээр ашигласан бөгөөд Засгийн газрын шийдвэрийг зөрчиж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгч Засгийн газар солигдож байх хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 13-нд шийдвэр гаргаж, газар ашиглах эрх олгосон шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүчингүй болголоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 41 (7783)

Цагдаагийн дарга хэний эрх ашгийг хөндөв?
Цагдаагийн дарга хэний эрх ашгийг хөндөв?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​