fbpx О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 40 секунд

О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

Уг нь, АН өнөөдөр “алтан зогсоол” дээр байна. Зөв хөдөлбөл дараалсан ялалтууд хүлээж байгаа юм. Энэ нам олон жилийн туршид эрх баригчдын тоглоом, нам доторх фракцуудынхаа шоглоом болж явсан. Харин “…Ардчиллын тулгуур” гэгддэг тулдаа, АН гэдэг нэрээрээ энэ хүртэл тэсэж ирсэн.

Тэгээд Лу.Гантөмөрийн үед тамга тэмдэг нэгтэй болж авсан. Дараа нь О.Цогтгэрэлийг АН-ын даргаар сонгосон. “…АН одоо л сөрөг хүчнээ үүргээ биелүүлж, улс төр хийгээд баллаж өгөх нь” гэж хүний өөрийнгүй ярьцгаасан. Олон нийт ч “…АН-ын институт болж бэхжих цаг нь ирлээ” гэсэн итгэл хүлээлгэсэн.

Олон судалгааны дүн үүнийг нотолно. Өнөөдөр Монголын хамгийн өндөр нэр хүндтэй намаар АН-ыг нэрлээд байгаа нь чухамдаа ийм учиртай. Гэвч, цаашид АН-д найдаад, О.Цогтгэрэлд итгээд явах нь олон нийтэд байтугай АН-ынханд өөрсдөд нь эргэлзээтэй болоод эхэлж байх шиг байна. Учир нь, О.Цогтгэрэл АН-ын даргын хувьд “дотогшоо ажиллаж” нийт гишүүдээрээ хүлээн зөвшөөрүүлж бэхжихээсээ өмнө өвдөглөчих гээд байна. Угаасаа, АН-ын даргын хамгийн том зовлон нь фракцуудаа эвлүүлж, тэднээрээ хүлээн зөвшөөрүүлэх байдаг. Үүний төлөө ажилладаг. О.Цогтгэрэл ч үүнийг ойлгоод ажиллаж буй ч түүний “харилцаа, хамтын ажиллагаа” нь фракцуудаа эвлүүлэх биш задалчих гээд байгаа бололтой. АН-ын олон фракцын зүгээс О.Цогтгэрэлийг аль нэгтэйгээ нэр нааж, элдэв нэр хоч зүүгээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ анхаарах ёстой асуудал л даа. Товчхондоо, тэр АН-ыг эвлүүлэх эвээ олохгүй байна гэсэн үг.

Нөгөөтэйгүүр, О.Цогтгэрэлийн бүрдүүлсэн АН-ын удирдлагын баг олон нийт рүү хандсан үйл ажиллагаа дээр жинхэнэ утгаараа бүтэлгүйтэж байна. Тус нам өнгөрсөн сараас эхлээд “Ардчиллын гэрэгэ” хэмээн нэрлэсэн намын батлахаа шинэ, хуучин гишүүддээ тарааж эхэлсэн.

Угтаа, үүгээр далимдуулж гишүүнчлэлээ шинэчлэх, нэмэх зорилготой. Уг нь, энэ зөв үйл ажиллагаа юм. Гэтэл, “Ардчиллын гэрэгэ”-нийхээ үнэ цэнийг АН-ын дарга О.Цогтгэрэл өөрөө тоглоом шоглоомын бай болгож орхисон. Тодруулбал, орон нутагт тарааж байхдаа “…“Ардчиллын гэрэгэ”-тэй бол Америкийн виз гаргуулахад амархан” гэх утгатай тайлбар хийсэн. Бичлэг нь цацагдсан. Энэ нь нийгмийн шүүмжид өртсөн. Тэгэхээс ч аргагүй юм. Угтаа, өнөөгийн Монголын сонгогчид хийгээд иргэдийн улс төрийн боловсрол аль 1990-ээд оныхоос тэс өөр болсон. Ингээд олон нийт шүүмжлээд байгаатай холбоотойгоор нэгэн сэтгүүлч дээрх “тайлбар”-ынх нь талаар тайлбар хүсэхэд “…1990 онд юун гадагшаа, дотооддоо визтэй улс байлаа. Гадагшаа аялах эрхийг иргэддээ бас л муу нэртэй ардчиллынхан чинь авчирсан юм шүү” хэмээн хариулж байх юм. “…Андуурчээ” юм уу, “…Өөр утга агуулгатай хэлсэн юм” гээд хариулчихаж дөнгөсөнгүй, АН-ын дарга.

Ийм байдалтай ядаж байтал АН-ын өчигдрийн ээлжит мэдээллийн үеэр тус намын Нарийн бичгийн дарга А.Батпүрэв “…Бид намаас “Нээлттэй, цэгцтэй АН” аяныг зохион байгуулж, гишүүдийнхээ бүртгэлийг шинэчилж, “Ардчиллын гэрэгэ” олгож байгаатай холбоотойгоор хоёр төрлийн урамшуулал зарласан.

Нэгдүгээрт, “Ардчиллын гэрэгэ” гардаж авсан гишүүдийнхээ дундаас таван хүн шалгаруулж, ардчилсан тогтолцоотой улс руу аялах “Ардчиллын аялал”-ыг санаачилсан. Хоёрдугаарт, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүдийн тоогоороо хамгийн өндөр сум, хороог шалгаруулж, намын Их хурлын үеэр шагнана” гэчихлээ. Өөрөөр хэлбэл, АН “…Манай намын батлахтай бол Америкийн виз гарна, шинэ гишүүдээс шалгаруулж гадаадад аялуулна” гээд зарлачихлаа. Товчхондоо, О.Цогтгэрэл өөрөө АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ дээ.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.Амарбаясгаланг “зарлахад” Н.Учралд хүнд байсан байх, гэхдээ тэр чадлаа
Д.Амарбаясгаланг “зарлахад” Н.Учралд хүнд байсан байх, гэхдээ тэр чадлаа
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​