fbpx УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нар төвийн болон хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
9 минут 3 секунд

УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд, сайд нар төвийн болон хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээлжит чуулганы завсарлагаанаар төвийн болон хойд бүсийн 2100 орчим иргэнтэй уулзаж, хаврын чуулганаар хэлэлцэх хуулиуд, “Чөлөөлье” санаачилгаар хэрэгжүүлж буй ажлуудын хүрээнд санал солилцлоо.

Уулзалтын мөрөөр төрийн үйлчилгээ, хууль тогтоомжийн хэрэгжилт болон орон нутагт тулгамдсан асуудлуудыг нэгтгэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлснээр холбогдох арга хэмжээг чиг үүргийн байгууллагууд авч хэрэгжүүлэх юм. Хойд бүсийн иргэдийн уулзалт өнөөдөр (2026.03.08) Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд болсон.

сонин mn

Соёлын дундаршгүй өв, байгалийн арвин нөөцтэй Хөвсгөл аймгийн 23 сум, нэг тосгон, 129 багт нийт 137 мянган хүн ам аж төрж байна. Аймгийн эдийн засгийн бүтцийг авч үзвэл мал аж ахуй, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл зэрэг салбарууд зонхилдог. Хөвсгөл аймаг мал сүргийнхээ тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс болох зорилтыг тавьжээ.

УИХ-ын даргын дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогын хүрээнд малчдын эрх ашгийг төрийн бодлогод нэгтгэх, орлогыг төрөлжүүлж, экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөр багтсаныг уулзалтын үеэр онцлов. Хаврын чуулганы хугацаанд малчдад чиглэсэн бүхий л хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хянаж, тэдний дуу хоолой, эрх ашгийг хамгаалах нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ гэлээ. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд хөдөө аж ахуйн 367 барааг тухайн бүсэд татваргүй экспортлох боломжтой болсныг УИХ-ын дарга дурдсан. Хойд бүсийн хөгжлийн зорилтод Оросын Холбооны Улс болон Европын орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлнэ гэж заасанчлан энэхүү хэлэлцээрийн үр ашгийг бүс нутгийн иргэд бүрэн хүртэх боломжтойг мөн онцоллоо.

сонин mn

Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг хангах зорилготой “Чөлөөлье” санаачилгыг хэрэгжүүлэх дөрвөн тулгуурт бодлогод эдийн засгийн, эрх зүйн, ногоон хөгжлийн болон авлигын чөлөөлөлтийн ажлууд багтжээ. Эдийн засгийн чөлөөлөлтийн зорилго нь хүнд суртал, хууль журмын чөдөр, тушаанаас хувийн хэвшил, иргэдээ чөлөөлөхөд оршино гэдгийг УИХ-ын дарга тодотгож байв.

Манай улс бизнесийн эрх чөлөөгөөр 184 орноос 85 дугаарт, хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлаар 109 дүгээрт, хувийн өмчийн эрхийн индексээр 94 дүгээрт тус тус бичигджээ.

Нэн түрүүнд өрхийн дундаж орлогыг бодитоор нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг иргэн бүрт хүртээдэг байхын тулд төсвийн урсгал зардлыг танаж, сахилга батыг сайжруулахад анхаарах зарчим баримталж буйгаа УИХ-ын дарга онцолсон. Энэ хүрээнд төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод болгох, үр ашиггүй тохиолдолд татан буулгах, хувьцааг нээлттэй арилжих эсвэл нэгтгэх зэрэг арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэлээ.

сонин mn

сонин mn

Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулснаар хувийн хэвшлийн бизнес тэлэх орон зайг бүрдүүлэхийг зорьж байгааг хэллээ. Холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд хаврын чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай болон Зөвшөөрлийн тухай хуулиудыг хэлэлцэх юм байна. Түүнчлэн Татварын багц хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд үр дүнд нь иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал 2.7 орчим их наяд төгрөгөөр буурна гэж тооцсон. Эрх зүйн чөлөөлөлтийн хүрээнд хиймэл оюун ухааныг ашиглан хууль тогтоох үйл ажиллагааг ил тод, эргэх холбоотой, иргэндээ ээлтэй болгохоор зорилтот ажлууд эхлүүлснийг дурдлаа.

Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 378 хуульд хиймэл оюун ухаанаар дүн шинжилгээ хийхэд эдийн засгийн эрх, эрх чөлөөнд хүндрэл үүсгэдэг 228, шууд зөрчдөг 110 хууль байгааг тогтоожээ.

Хүний эрхийн зөрчлийг арилгаж, хуулийн төслийг хэлэлцэн батлахаас өмнөх үе шатанд ийм төрлийн зүйл, заалт байгаа эсэхийг шалгахын тулд D-Parliament: AI дүн шинжилгээ цэсийг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулжээ. Монгол Улсын Их Хурлаас 2026 оныг хүүхэд хамгааллын жил болгон зарласнаар гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн Үндсэн хуулийн заалтыг тэргүүлэх чиглэлээ болгосон. Энэ хүрээнд Гэр бүлийн тухай хууль болон дагалдах хуулийн төслүүд, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслүүдийг эн тэргүүнд хэлэлцэн батална гэдгийг УИХ-ын дарга мэдэгдлээ.

сонин mn

Эрх зүйн чөлөөлөлтийн эхлэл болсон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн цуврал хэлэлцүүлгүүд үргэлжилж байна. Уг нэмэлт, өөрчлөлтөөр зөвшөөрөл олгох процессыг хялбаршуулж, хүчинтэй хугацааг нь сунгаж, зарим зөвшөөрлийг тусгай ангиллаас энгийн ангилалд шилжүүлэх зохицуулалт багтсаныг дуулгалаа.

Чөлөөлөлтийн гурав дахь зам ногоон хөгжлийн бодлогод чиглэж байгааг УИХ-ын дарга танилцуулсан. Энэ хүрээнд УИХ-ын тогтоол баталж, өрхийн болон аймаг сумдын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих ажлыг хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлэх юм.

Хөвсгөл аймгийн иргэд уурын зуухны тоог цөөлж, агаарын бохирдлыг бууруулах энэ санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэв. Орон нутагт сэргээгдэх эрчим хүчний жижиг, тархмал эх үүсвэрийг байгуулахад аймаг, сумдын удирдлагууд газар олголтоос эхлэн төслийг саадгүй хэрэгжүүлэх боломжоор хангаж, дэмжин ажиллахыг УИХ-ын дарга уриаллаа. Түүнчлэн хаврын чуулганаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг хэлэлцэхээр бэлтгэлдээ орсныг дурдаад, ногоон санхүүжилтийг татах, карбон зах зээлд нэвтрэх эрх зүйн бололцоог бүрдүүлнэ гэв.

сонин mn

Илтгэлийнхээ төгсгөлд УИХ-ын дарга Н.Учрал Авлигын эсрэг чөлөөлөлтөөр хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэн батлах шаардлагатай байгааг танилцуулсан. Үүнд, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хамгаалах тухай хуулийг эн тэргүүнд онцолсон юм. Мөн уул уурхайн салбарын ил тод байдлыг сайжруулах, хууль бус хөрөнгийг хураахтай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор төлөвлөж байгаа юм байна. Тэрбээр, ёс зүй, хариуцлагыг бүх шатанд шаардаж ажиллахаа илэрхийлээд төрийн бүх эрх мэдэл иргэдээс эх сурвалжтайг ямагт санах учиртай гэдгийг тодотгов. Иргэдийн зүгээс, төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт харилцан адилгүй, зарим газар оновчгүй байгааг хөндөж, төсвийн хөрөнгө оруулалт зогссоны улмаас гацсан бүтээн байгуулалтуудын ажлуудыг урагшлуулахыг захилаа.

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

Мөн байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх санаачилгуудаас дурдаж, ингэхдээ унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах ёстойг ч хэлж байв. Хамгийн их хүн амтай Хөвсгөл аймагт ажлын байрыг нэмэгдүүлэх нэн тэргүүний шаардлагатайг онцлоод, ноос ноолуур, түүхий эдийн боловсруулах үйлдвэр байгуулах чухал ач холбогдолтойг ч уламжлав. Олон нийтийн санхүүгийн боловсролыг сайжруулахад анхаарч, энэ төрлийн хичээлийг ерөнхий боловсролын сургалтын агуулгад багтаах зэрэг саналуудыг иргэд дэвшүүлсэн. Уулзалтад УИХ-ын даргаас гадна УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар, С.Эрдэнэбат нар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

сонин mn

сонин mn

“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​