fbpx Анхдагчдыг тодруулах, нэрлэх боломж өнгөрсөн түүхэнд үнэндээ бараг л үгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 9 секунд

Анхдагчдыг тодруулах, нэрлэх боломж өнгөрсөн түүхэнд үнэндээ бараг л үгүй

Яг л үнэн учрыг нь ухах, олох аваас эртнээс нааш амь бөхтэй оршсоор ирсэн нэгэн худал, том төөрөгдөл бол анхдагчдын талаарх үзэл, онол юм. Анхны хүнийг ертөнцийн эзэн буй болгосон, чухам тэндээс л (Адам, Ева) бид уламжлагдан үржиж өссөн гэдэг худал. Анхны хүн анх Африкт үүсэн гэдэг ч худал. Их Юань улсын үед ханхүү Чингим тайжийн даалгавраар Пагва лам Лодойжалцан (1235-1280) 1278 оны намар (шороон бар жил) бичиж дуусгасан “Мэдэгдэхүүнийг сайтар тодруулагч” хэмээх шаштирт “Дэлхийн анхны эзэн хаан Энэтхэгт тодорсон, номт гурван орны (Энэтхэг, Төвд, Монгол) хаадууд бол түүний удам судар мөн” гэсэн нь ч худал. Анхдагчаа мэдэх, таних боломжгүй болж зөнөсөн, “өтөлсөн” энэ дэлхийд хожуу дурдагдан буй бүх анхдагчид бараг л бүгд худал...

Хүн төрөлхтний түүхэн дэх анхны эмч, анхны эх баригч, мөн анхны зохиолч, анхны дуучин, анхны бүжигчин гэх мэтийн анхдагчдыг яг таг олох, тодруулах боломжгүй.

Энэчлэн агуу том пирамид мэтийг олон мянган жилийн өмнө барьж чадсан эртний Египетийн тэр үеийн нь философи сэтгэлгээг судлаагүй, мөнхүү үеийн нь Хятад, Энэтхэг мэтийн том орнуудын ч философи сэтгэлгээг судалж завдаагүй мөртлөө философи сэтгэлгээ анх Грект л хөгжсөн мэтээр, анхны философичид бол грекүүд мэтээр тооцох, бичих нь ердөө л гэнэхэн хэрэг, худал мэдэмхийрэл юм. Энэчлэн анхны физикч, анхны химич, анхны математикчийг олж нэрлэх, тодруулах боломжгүй. Харин тэддүгээр зууны эхээр, эсвэл эцсээр тийм хүн биесийн хөдөлгөөн, хурд, биологийн төрөл, зүйлийн талаар ийм, тийм сонирхолтой өгүүлэл бичиж байжээ хэмээн даруухан дурдах, дурсах нь илүү зөв болно. Анхны завь, анхны чаргыг хэн сэдсэн, хийсэн нь ч тодорхойгүй шүү дээ. Гэхдээ хэн бүхний мэдэх, ямар ч маргаангүй анхдагчид байж бас болно. Жишээ нь анхны сансрын нисгэгч, анхны атомын хөлөг онгоц, саран дээр анх буусан хүн гэх мэт.

Анхны философичид нь бидний мэдэх анхдагчдаас бүүр хэдэн зуун жилийн өмнө байж байсан нь тодорхой юм. Тэдний тухай баримт, дурсамж, бүтээл, сургаал нь харин бидний үед хүрч ирсэнгүй. Ингэхлээр анхдагч нь тэр, энэ гэж мэдэмхийрэх нь буруу, гэнэхэн үг, үнэлгээ мөн.

Иймэрхүү төрлийн алдаа бараг л бүх толь бичиг, нэвтэрхий толиудад буй. Уг толь бичиг зохиогдсон цаг үеийн түвшний мэдлэг, мэдээлэл нь өнөөдрийн өндөрлөгөөс үзэхэд олон алдаа, дутагдал агуулдаг. Бидний сайн мэдэх, их үнэлдэг Британика нэвтэрхий толь бичигт ч иймэрхүү алдаа цөөнгүй байгаа юм. Аль нэгэн салбар шинжлэх ухааны сэтгэлгээ анх энэ, тэр оронд үүссэн гэж баттай хэлэх ч боломжгүй. Бүр их эрт, өөр оронд мөнхүү сэтгэлгээ байж байсан ч байж болох билээ. Сэтгэх чадвар нь адилхан болохынхоо хувьд хүмүүс, бүх угсаатны төлөөлөгчид материаллаг биет болон биет бус соёлын зүйлсийг бараг л адилхан эрт дээрээс, бараг л адилхан хэмжээ ба чанартайгаар бүтээсээр иржээ. Нэг нь нөгөөдөө нөлөөлөх, харилцан суралцах, туршлага, мэдлэгээ солилцох процесс ч мөнхөд байсан нь тодорхой билээ. Ингэхлээр анхдагчийг нэрлэх, тодруулахдаа тун ч их болгоомжтой байж, ард түмнийг дугаарлах, дээр доор тавихаас аль болохоор л зайлсхийж байх нь чухал юм. Ард түмэн бүхэнд ардын аман зохиол бий, зүйр цэцэн үгүүд бий, дуу, шүлэг бий. Утга санаа нь, уран цэцэн илэрхийлэл нь, гүн ухаан нь бүгдэд нь л адилавтар. Сэтгэсэн, цэцэлсэн нь, оносон дүрсэлсэн нь гайхалтай хурц, тод, голох ба өөлөх ямар ч боломжгүй. Энэ бол ард түмэн бүхэн, хар, цагаан, шар арьстны алин нь ч гэсэн оюуны баялгийг бүтээсэн, шинжлэх ухааны мэдлэгийг хуримтлуулсан, хэн нь ч хэнээсээ хэт хол хоцролгүй хөгжиж ирсний гэрч, нотолгоо юм. Тэгэхлээр юм юмаар л анхдагч байх боломж, онцгой чадавх, “ер бусын ухаан” аль ч ард түмэнд байгаагүй нь үнэн болно.

Амьдрал бол өөрөө их сургууль. Суралцахгүй амьд явах боломж бүх амьтанд байхгүй, тэр тусмаа хүмүүст. Амьдрал, практик нь аяндаа, сулдаа үнэн мэдлэг, зөв мэдээллийг буй болгож, бас ашиглаж байдаг. Хүн өөрөө анзаарахгүйгээр л бүх насаараа суралцдаг, бас бусдыгаа сургадаг, бусдад үлгэр жишээ болж амьдардаг.

Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш гэдэг дээ! Ингэхлээр хүн үүссэн тэр үеэс л мэдлэгийн бүх хэлбэр, салбар хөгжсөөр, дэвшсээр иржээ. Философи сэтгэлгээ ч мөн ялгаагүй угсаатан бүхэнд өнө эртнээс л байж, хувьсаж хөгжсөөр, элдэв урсгал нь үүсэж, бас үгүйсгэгдсээр байжээ. Ингэхлээр “Философи сэтгэлгээ анх хаана үүссэн, хөгжсэн бэ?” гэх асуулт өөрөө тэнэгдүүхэн, нэгэн утгатайгаар яв цав хариулагдах боломжгүй нь тодорхой байна. Ер нь анхдагчийг нэг хүн, нэг судлаач, нэг ард түмэн тодруулчихдаг нь ихэнхдээ л төөрөгдөл байдаг нь үнэн юм. Галт уул анх дэлбэрсэн цэг, газар анх хөдөлсөн тив, уул нуруу анх үүссэн цаг, сансраас солир анх унасан газар гэх үгэнд ч итгэх аргагүй. Анхны философич, анхны физикч, анхны химич, анхны материалист философич, анхны идеалист философич гэх мэтийн үг, үнэлгээ үндсэндээ л худал үг, буруу үнэлгээ, танин мэдэх процессын доголдол, дутагдал, бүр алдаа юм.

Аливаа үзэгдэлд эцсийн гэх дугаар, мөн эхний гэх дугаар байх боломжгүй. Хатуу ярих аваас орон зай, цаг хугацаанд нэгдсэн нэг бүртгэл ба тооллого байхгүй... Амьгүй байгалиас амьд байгаль үүссэн хувьслыг аль ч шашин ойлгож байсангүй, зөвшөөрч байсангүй. Энэ талаарх үнэнийг хэн анх гаргаж хэлсэн, төсөөлсөн нь ч тодорхойгүй.

Амьтны үүслийг уснаас ургуулан үзүүлсэн, нотолсон онол, сургаалын хувьд анхдагч нь мөн маргаантай. Энэчлэн ер анхдагчийн талаарх оносон, эс оносон тайлбар, өгүүлэмж хэмжээгүй олон. Шашин нэг бүрийн сургаал, номлол нь зуунаас зуунд л амьдралын үнэнрүү ойртож, шинэчлэгдсээр ирсэн үлгэр, домог, зөгнөл, оюун санааны бүтээлүүд болох учир тэдгээрт дурдагддаг анхдагчид нь мөн л худал, төөрөгдөл юм. Бурхдыг анх хүн дүрстэй, гэхдээ олон толгой, олон гар, олон хөлтэй зурж, бүтээж ирсэн шашин аль нь юм бэ? гэхлээр мөн л маргаан үүсдэг. Энд ч гэсэн анхдагчийг тодруулах боломжгүй. Харин хэзээнээсээ амьдралын үнэнд ойр сэтгэж ирсэн монгол зураач нар, монгол дархан, монгол уран барималч нар илүү гар, хөл, толгойтой амьтан зурж, цутгаж, барьж байгаагүй нь археологийн олдвор, хадны зургаар нотлогддог юм. Илүү гар, хөл, толгойг монголчууд эрэмдэг, зэрэмдэгт тооцдог байжээ. Тэр нь ч үнэн шүү дээ...

Судлаач, профессор Д.Чулуунжав

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?
Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​