fbpx УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
3 минут 10 секунд

УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

Т.БАТСАЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр хуралдаж, Засгийн газрын сайд нарын танилцуулга, бусад асуудлыг хэлэлцэх товтой байсан ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшиллоо. Өнгөрсөн даваа гарагт УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгөх хүртэл чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл сөрөг хүчний бойкот эхэлсэн өдөр байлаа. Өчигдөр өглөөний 10:30 цагийн байдлаар 126 гишүүнээс 47 нь ирцээ бүртгүүлж, ирц 37.3 хувьтай байв. Харин үдийн 11:22 цагийн байдлаар 40.5 хувьтай болсон ч хуралдаан эхлэх ирцдээ хүрсэнгүй. УИХ-ын дарга Н.Учрал “УИХ дахь АН-ын бүлгээс шаардлагаа хэвлэлээр тавьсан гэж ойлгосон. Би хууль сануулъя. УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаанд оролцох үүрэгтэй. Дэгийн тухай хуулийг танилцуулъя. АН-ын бүлгийн шаардлага хуульд тусгагдсан бол хуулиа биелүүлэх ёстой. Гэсэн хэдий ч аль нэг намын бүлгийн дарга парламентын дарга байх ёсгүй гэсэн хууль одоохондоо байхгүй. Таван намын бүрэлдэхүүнтэй парламентын хувьд мэтгэлцээний зарчмаар асуудлаа хэлэлцэх ёстой гэдэг байр суурьтай байна. 378 хуульд хиймэл оюун ухаанд суурилсан шинжилгээ хийж байна. D-Parliament амилж эхэлж байна. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин цэцийн дүгнэлтийг танилцуулах ёстой. Намын дотоод сонгууль, улс төр яах вэ, ажлын хэсгийг ахалж байгаа гишүүд ажлаа явуул гэж хэлье. Л.Мөнхбаясгалан гишүүн танилцуулга хийх ёстой, эрчим хүчний асуудалд С.Цэнгүүн гишүүн, эдийн засгийн эрх чөлөөний асуудлаар Ч.Лодойсамбуу гишүүн гээд танилцуулах ёстой асуудлууд байгаа. Тиймээс таван намын төлөөлөл чуулганы хуралдаанд оролцож байж бид явж байгаа хуульдаа байр сууриа илэрхийлээд явъя. Бид АН-ын бүлэгт хүндэтгэлтэй хандаж байна, байр суурь илэрхийлэх бүрэн эрхтэй. Гэхдээ хуулийн төслүүдэд байр сууриа илэрхийлээд явах хэрэгтэй. Хуульд тусгагдсан эрх үүргийг нэхвэл хүлээн авах боломжтой. Зөвхөн Н.Учралд үйлчилдэг хууль, зарчим гэж байхгүй. Намайг анх АН-ын бүлэг ч дэмжээд УИХ-ын дарга болгосон. Тиймээс хамтран ажиллаж, зарчмын хүрээнд асуудлуудаа ярилцаад явах хэрэгтэй гэж бодож байна. Би ардчилсан нийгэмд ажиллаж амьдарч, сурсан хүний хувьд олон ургальч үзэл, дуу хоолойг хүргэхийг хичээдэг” гэлээ. Гэсэн ч АН-ын гишүүдийн бойкот үргэлжилж чуулгын нэгдсэн хуралдааныг хойшлууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 53 (7795)

Галт тэрэгний тасалбарыг цахимаар захиалахад илүү хялбар хурдан болжээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​