fbpx Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр нар мэдээлэл хийв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
4 минут 31 секунд

Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр нар мэдээлэл хийв

Т.САЙХАН

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын талаар мэдээлэл хийж, АТГ-т өчигдөр хандлаа. Тэрээр "Өнөөдөр би нийт 894 хуудас материалыг бэлтгэн Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгч гэж байна. Нэгдүгээрт, "Бодь"-той холбоотой оффтейк гэрээний асуудал, хоёрдугаарт, нүүрсний сонсголтой холбоотой асуудлууд, гуравдугаарт, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын авлигын шинжтэй байж болзошгүй асуудлууд болон холбогдох гэрч, нотлох баримтууд, дөрөвдүгээрт, Б.Энхбаяртай холбоотой бусад авлигын асуудлуудыг тус тус багтаан дөрвөн бүлэгт хуваасан болно. Б.Энхбаяр нь "Бодь Интернэшнл" ХХК-ийн захиралтай хоёр хүний хамт дөрвүүлээ уулзах үеэрээ нэг удаад 500 мянган ам.доллар, дараагийн удаад 800 мянган ам.доллар буюу нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан байж болзошгүй байна. Нүүрсний хулгай, нүүрсний сонсголтой холбоотой үйл явц хэзээнээс эхэлсэн талаар та бүхэн санаж байгаа байх. 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын валютын нөөц 2.7 тэрбум ам.долларт хүрч буурсан. Валютын нөөц яагаад буурсан шалтгааныг тодруулах хүрээнд Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар 362 дугаар тогтоол баталж, олон нийтэд мэдээлэл өгөх асуудлыг хэлэлцсэн. Үүнд, "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас ачигдаж буй нүүрсний дийлэнх нь "Бодь"-той холбоотой оффтейк гэрээний хүрээнд урьдчилан борлуулагдсан, өөрөөр хэлбэл нүүрс экспортод гарч, гаалийн бүртгэлд орж байгаа боловч валютын орлого бодитоор орж ирэхгүй байгаа асуудал үүссэн" гэлээ.

Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мөн мэдээлэл өгөв. Тэрээр “Л.Оюун-Эрдэнэ ямар ч баримтгүй гүтгэлгийн чанартай зүйл ярьж байна. Үнэндээ энэ хүнтэй холбоотой маш олон хэрэг идэвхтэй шалгагдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Өнөөдөр “Гэрэгэ тауэрын 14 давхрыг дээрэмдүүлсэн” гэх асуудлаар иргэн өөрөө гарч ирж, олон нийтэд мэдээлэл өгсөн. Энэ хүнийг гэрчийн хамгаалалтад авна. Баримтууд тогтоогдоод ирэхээр шууд л “Энэ бас адилхан авлигач” гэж намайг гүтгэж байна. Намайг 1.3 сая долларын авлига авсан гэж ярьж байна. Хажууд нь дөрвөн хүн байсан, гэрч байгаа, хоёр цагийн бичлэг байгаа гэж байна. Хэрэв үнэхээр тийм бичлэг, баримт байгаа бол ил гаргах хэрэгтэй юуг нь нуугаад байгаа юм. Намайг Арцатын аманд хувийн хаустай, машин авлигад авсан, нисдэг тэрэгтэй холбоотой гэх мэт ор үндэсгүй зүйл ярьсан. Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө авлигын тухай яриад байгаа юм биш үү гэж бодогдсон. Зургаан оффтейк гэрээний дөрвийг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “Бодь” компанитай хийсэн гэрээ байгаа. Энэ гэрээг би өөрөө нүүрсний сонсгол дээр гаргаж ирсэн. Мөн Хөгжлийн банканд зургаан сар шалгалт хийж, данс хөөж ажилласан. Нэг сарын хугацаанд бүх дансыг гүйцэд шалгаж амжаагүй. Энэ бүх хэрэг нийтийн албан тушаалтантай холбоотой учраас харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа. Авлигатай тэмцэх газар Хууль зүйн сайдын харьяанд ажилладаг байгууллага биш, харин үүнд прокурорын байгууллага хяналт тавьдаг. Өөрсдийнх нь хэрэг нотлогдоод, шүүх рүү шилжих шатандаа орчихоор янз бүрийн улс төрийн тайлбар хийж, хуулийн байгууллагын систем рүү бурууг чихэх гэж оролдож байна. Өөрсдийнх нь асуудал хуулийн шатанд явж байхад бүхэл бүтэн систем рүү дайрч, мушгин гуйвуулж ярьж болохгүй” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 55 (7797)

“УБТЗ” ХНН дамжин өнгөрөх чингэлэг тээвэрлэлтийн тарифийн хөнгөлөлтийг шаардлагатай тохиолдолд цуцлахаа мэдэгдлээ
“УБТЗ” ХНН дамжин өнгөрөх чингэлэг тээвэрлэлтийн тарифийн хөнгөлөлтийг шаардлагатай тохиолдолд цуцлахаа мэдэгдлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​