fbpx “Туулын усан цогцолбор“ уу? “Туулын хурдны зам“ уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Дэд онцлох
Огноо
Унших
3 минут 58 секунд

“Туулын усан цогцолбор“ уу? “Туулын хурдны зам“ уу?

Улаанбаатар хотод Туул голтой холбоотой хоёр том төсөл байна. Шулуухан хэлэхэд нэг нь Туул голыг аврах, нөгөө нь "сүйтгэх".

Туулын хурдны замын маргаан ид өрнөж, иргэд талцаж байгаа тул түр ийш нь тавиад Туулын усан цогцолбор төслийн "тоос шороо"-г жаахан арчаадхая.

Энэ төсөл аль 1970-аад оноос яригдаж, ТЭЗҮ нь хийгдсээр ирсэн ч өнөөдрийг хүртэл "хадаг, цай булсан газар"-гүй л явна.

Улаанбаатарчуудын ирээдүйд уух цэвэр усыг нөөцлөх төсөл гэдгээрээ Туулын хурдны замтай харьцуулашгүй үнэ цэнэтэй, амин чухал төсөл юм. Өнөөдрийг хүртэл нийслэлчүүд газрын гүнийхээ усаар хоолоо хийж, хувцсаа угаасаар ирсэн. Гачууртын дээд нөөц шавхагдсан. Одоо Шувуун фабрикын доод нөөцөө хэрэглэж байна.

2040 он гэхэд өдрөөс өдөрт тонн, тонноор өсөн нэмэгдсээр байгаа хотын ундны усны хэрэглээ асуудалд орж хүндрэх эрсдэлтэй судалгаа байна.

- За тэгээд яах уу, хотын даргаа? Эхлээд усаа нөөцлөх үү? Замаа барих уу?

Туул усан цогцолборыг барихад ойролцоогоор 1 их наяд төгрөг л хэрэгтэй юм билээ. Хурдны замын маань төсөв 2.3 их наяд байх аа. Бас болоогүй хөөрхөн цахилгаан станцтай гэж байгаа. ДЦС-3, ДЦС-4 зэрэгт дэм болох л байх даа. Дагалдаад хотын бохир агаар, тоос, шороотой хуурай уур амьсгалыг чийглэх, зөөллөх том хиймэл нуур үүснэ, загасны аж ахуй, усалгаат газар тариалан, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, иргэдийн амралт, аялал жуулчлалын усан цогцолбор гэх мэт олон талын ач холбогдолтой сайхан төсөл.

Хамгийн гол нь баталгаатай цэвэр усны нөөц. Туул голын урсацыг сэргээнэ. Газрын гүний усыг тэжээнэ.

Энэ усан цогцолбор баригдсанаар дээр дурьдсанаас гадна олон дагалдах өгөөжийг өгнө дөө. Байгаль, экологи, цаг уурт ээлтэй, мөнгө олох, зардлаа нөхөх төсөл. Адаглаад л автомашинаа газрын гүний цэнгэг усаараа угаахгүй шүү дээ.

"Хурдны зам" хотын түгжрэлийг 50% бууруулна гэж Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байх даа хэлж байсан. Хотын дарга саяхан 30% бууруулна гэв. Олимпын гүүрийг анх барих даа түгжрэлийг 30% бууруулна гэж байлаа. Одоо хар.

Ядаж Яармаг, ДЦС-4 холбосон замаа Хархорин руугаа гүйцээчихээд, дүүжин тээврээ ажиллуулчихаад дараагийн төсөл рүүгээ ормоорсон. Даахгүй нохой булуу хурааж энд тэнд "цээмэнт"-ээр булсаар л байх уу.

Энэ төсөл түгжрэлээс илүүтэй Туулын урсгалыг л бууруулах төсөл бололтой.

Сая болсон эсэргүүцлийн жагсаал дээр Зам, тээвэр судлаач Э.Тэмүүжин гэх залуу сэтгүүлч Б.Пүрэвт өгсөн ярилцлаган даа 600 тэрбум төгрөгөөр 60 км зам бариад нийслэлийн түгжрэлийг шийдэх, дэлхийн томоохон хотуудад байдаг "торлог" замын төслөө танилцуулж байсан нь сонирхол татахуйц байлаа. Энэ төслөө шийдвэр гаргагч нарт танилцуулсан гэдэгт итгэлтэй байна. Гэтэл яагаад 600 тэрбумын хямд үнэтэй Монгол залуугийн төслийг бус бургас хядаж, гол ширгээх дөрөв дахин их үнэтэй 2.3 их наядын "урд хөрш"-ийн төслийг сонгов оо, мэр минь?

Сэтгүүлч Ч.Явуухүү

Ираны эсрэг АНУ-Израилын дайнд Орос хамгийн гол ашиг хүртэгч болох уу?

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​