fbpx VS: “Бодь“-иос 1.3 сая доллар бэлнээр авсан, аваагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
15 минут 8 секунд

VS: “Бодь“-иос 1.3 сая доллар бэлнээр авсан, аваагүй

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарын эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хувьд "Б.Энхбаяр нь Бодь Интернэшнл ХХК-ийн захирал Д.Баясгалантай хоёр хүний хамт дөрвүүлээ уулзах үеэрээ нэг удаад 500 мянган ам.доллар, дараагийн удаад 800 мянган ам.доллар буюу нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан байж болзошгүй талаар мэдээлэл байна. Энэхүү асуудлыг гэрчүүд холбогдох баримтын хамт надад мэдүүлсэн бөгөөд уг материалыг өнөөдөр Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгч байна" гэж мэдээлэл хийсэн. Түүний энэ мэдээллийг Б.Энхбаяр сайд эрс үгүйсгэж, тэр өдрөө мэдээлэл өгсөн юм.

Л.Оюун-Эрдэнэ
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн

-Миний бие “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг "Бодь"-иос хандив нэрээр 500 мянган ам.доллар авсан байж болзошгүй талаар мэдэгдэж, уг асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгнө гэдгээ илэрхийлсэн. Тиймээс олон нийтэд өгсөн амлалтаа биелүүлэхээр АТГ-т хүрэлцэн ирлээ.

Энд ирсэн миний гол зорилго нэг. Тэр хүрээндээ асуудлыг хөндөж ярихыг хүсч байна. Нэг сэдвийг хөндөхөд өөр агуулга руу чиглүүлэх оролдлогууд гарч байгаа учраас бодит асуудлыг бодитоор нь ярих нь зүйтэй гэж үзэж байна. Бусад улс төрийн шинжтэй асуудлыг холбогдох түвшинд нь ярих нь зөв.

Би нийт 894 хуудас материалыг дөрвөн бүлэгтэй бэлтгэн Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгөх гэж байна. Нэгдүгээрт, "Бодь"-той холбоотой оффтейк гэрээний асуудал, хоёрдугаарт, нүүрсний сонсголтой холбоотой асуудлууд, гуравдугаарт, Б.Энхбаярын авлигын шинжтэй байж болзошгүй асуудлууд болон холбогдох гэрч, нотлох баримтууд, дөрөвдүгээрт, Б.Энхбаяртай холбоотой бусад авлигын асуудлуудыг тус тус багтаан дөрвөн бүлэгт хуваасан болно.

Нүүрсний хулгай, нүүрсний сонсголтой холбоотой үйл явц хэзээнээс эхэлсэн талаар та бүхэн санаж байгаа байх. 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын валютын нөөц 2.7 тэрбум ам.долларт хүрч буурсан. Тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар томилогдоод удаагүй байсан юм. Валютын нөөц яагаад буурсан шалтгааныг тодруулах хүрээнд Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар 362 дугаар тогтоол баталж, олон нийтэд мэдээлэл өгөх асуудлыг хэлэлцсэн.

Үүнд, "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас ачигдаж буй нүүрсний дийлэнх нь "Бодь" групптай холбоотой оффтейк гэрээний хүрээнд урьдчилан борлуулагдсан, өөрөөр хэлбэл нүүрс экспортод гарч, гаалийн бүртгэлд орж байгаа боловч валютын орлого бодитоор орж ирэхгүй байгаа асуудал үүссэн.

Үүний дараа сайд Ч.Хүрэлбаатар намын бүлгүүдэд мэдээлэл өгч, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онц байдал тогтоосон. Мөн "Бодь Интернэшнл" ХХК-ийн хэрэгжүүлж буй төмөр замын төслийн өртөг анх 600 сая ам.доллараас эхэлж, үе шаттайгаар өссөөр 1.3 сая ам.долларт хүрсэн талаар дурдсан байдаг. Хоёр дахин төсөвт өртөг нь нэмэгдсэн. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нууц гэрээ байгуулж, тендергүйгээр хэрэгжүүлсэн гэх асуудал ч яригдсан. Эдгээр нөхцөл байдлаас үүдэн оффтейк гэрээ болон нүүрсний асуудлыг шалгах зорилгоор УИХ-аас түр хороо байгуулж, уг хороог УИХ-ын гишүүн Д.Ганболд ахалсан. Гэвч цаашид үйл ажиллагаа нь доголдож, анхаарал сарних нөхцөл үүссэн гэж тухайн үед үзсэн.

Иймд миний бие уг түр хороог шинэчилж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ахлуулах нь зүйтэй гэж үзсэн. Би түүнийг дэмжихдээ Хөгжлийн банкны сонсголыг зохион байгуулсан туршлага болон шударга ёсны байр суурийг нь харгалзан үзсэн. Үүний цаана авлигын асуудал байгаа эсэхийг илчилж чадах уу гэсэн. Мань хүн чадна гэсэн. Үүний дагуу УИХ-ын 63 дугаар тогтоол батлагдаж, нүүрсний сонсгол ес хоногийн турш зохион байгуулагдсан. Гэвч энэ хугацаанд оффтейк гэрээтэй холбоотой асуудлыг хангалттай хөндөөгүй, мөн валютын нөөцтэй холбоотой Засгийн газрын тогтоолыг дурдаагүй.

Ингээд Б.Энхбаяр эхэлсэн цэгээсээ сонсголын дундуур маш их өөрчлөгдсөн. Энэ нь улс төрийн шахалт байв уу, хувийн ашиг сонирхол байв уу гэдгийг би Б.Энхбаяраас өөрөөс нь тодруулж байсан. Тэгэхэд Б.Энхбаяр "Надад улс төрийн шахалт байгаагүй, гэхдээ би дээд төрөө бодож байна. Ерөнхий сайдаа, уучлаарай" гэж хэлээд гарсан.

Тэр цагаас хойш Б.Энхбаяр бид хоёрын дунд үл ойлголцлууд үүссэн. Мань хүн сайд байхаараа дуугардаггүй, сайд биш болохоороо дуугардаг хүмүүсийн нэг байгаа юм. Ингээд өнөөдөр улс төрийн үйл явц, томилгоогоор учир тайлагдаж байна.

Б.Энхбаяр нь "Бодь Интернэшнл" ХХК-ийн захирал Д.Баясгалантай хоёр хүний хамт дөрвүүлээ уулзах үеэрээ нэг удаад 500 мянган ам.доллар, дараагийн удаад 800 мянган ам.доллар буюу нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан байж болзошгүй талаар мэдээлэл байна. Энэхүү асуудлыг гэрчүүд холбогдох баримтын хамт надад мэдүүлсэн бөгөөд уг материалыг өнөөдөр Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгч байна.

Түүнчлэн ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотойгоор "Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГ ын Тэргүүн дэд даргаар томилогдсон өдрөөс хойш би ажиглаж эхэлсэн. Түүний хувьд Голомт банканд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Мөн Л.Отгонбаяртай хамтарч "Солонго Мөнх партнерс" ХК болон "Легал Линк Си Би Эй" ХК–аар дамжуулан "Тавантолгой төмөр зам" компаниас зөвлөх үйлчилгээний нэрээр нийт 11 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байж болзошгүй талаар дурдагдаж байна.

Түүнчлэн Д.Мөнх-Эрдэнэ нь Б.Энхбаяртай ойрын харилцаатай бөгөөд томилгооны хүрээнд энэ холбоо нь батлагдаж байна гэж үзэж байна. Улмаар хууль зүйн холбогдох асуудлуудыг шийдвэрлэхэд нөлөөлсөн байж болзошгүй гэж хардаж байна.

Миний хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт олон жил ажилласан туршлагынхаа хүрээнд тодорхой мэдээллүүд авч байсан. Үүний дагуу Д.Мөнх-Эрдэнэ нь албан тушаалд очсоноосоо хойш "Бодь Интернэшнл" ХХК болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой гэрээ, цахим мэдээллийг устгах, өөрчлөлт оруулах зэрэг оролдлого хийсэн байж болзошгүй гэх мэдээлэл байна.

Мөн өөрийн өмнө нь холбогдож байсан компанийн хувьцаа эзэмшлээс татгалзах, намтар дахь холбогдох мэдээллүүдийг өөрчлөх зэрэг үйлдлүүд хийсэн гэх мэдээлэл бий. Түүнчлэн 2019–2021 оны хоорондын замын хяналтын камерын мэдээллийг устгах оролдлого хийж байж болзошгүй тухай ч дурдагдаж байна. Иймд уг асуудлыг нэн яаралтай шалгах, шаардлагатай тохиолдолд Д.Мөнх-Эрдэнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэн мөрдөн шалгахгүй бол нотлох баримтыг устгах эрсдэлтэй гэж үзэж байна.

Мөн "Бодь Интернэшнл" ХХК-ийн оффтейк гэрээ анх 600 сая ам.долларын төсөвтэй эхэлсэн ч 1.3 тэрбум ам.долларт хүрч өссөн асуудал нь дээрх бүх нөхцөл байдалтай холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Б.Энхбаяр
ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн

-Ямар ч аргаар хамаагүй гүтгэн, барьцалдаж байгаа мэт санагдаж байна. Надад хэлэх үг ч олдохгүй байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ярьсан зүйлд хандаж нэг л зүйл хэлье. Энэ хүн болон холбогдох бүлэглэлтэй холбоотой олон асуудлыг хууль хяналтын байгууллага идэвхтэй шалгаж байгаа. Өнөөдөр хүртэл "14 давхрыг дээрэмдүүлсэн" гэх иргэн өөрөө гарч ирж, олон нийтэд мэдээлэл өгсөн. Тухайн иргэнийг гэрчийн хамгаалалтад авна. Хэргүүд нь тогтоогдож эхлэхээр өөрсдийгөө хамгаалах зорилгоор худал мэдээлэл тарааж байна. Эрүүгийн хуульд гүтгэх заалт байхгүй болсныг илт ашиглаж байна. Хүнийг гүтгэсэн гэх гэмт хэрэг байхгүй болсныг улаан цагаан ашиглаж байна. Энэ нөхөр "Лхагвын тойм" нэвтрүүлэгт орохдоо "1.3 сая ам.долларыг удаа дараагийн үйлдлээр авсан гэж мэдээлсэн. Намайг өнөөдөр хоёр удаагийн үйлдлээр 1.3 сая ам.долларын авлига авахдаа дэргэдээ дөрвөн хүнтэй байсан гэсэн. Энэ хүн гэрч гээд байгаа хүмүүсээ яагаад гаргахгүй байгаа юм бэ. Хоёр цагийн бичлэгээ яагаад цацахгүй байгаа юм бэ. Юуг нь нуугаад байгаа юм бэ. Би бол тодорхой нэр ус, үйл баримтуудыг шууд гаргадаг. Энэ хүн тоймтой юу ч ярихгүй байна.

"Голомт" банкнаас "Бодь" группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалангаас мөнгө авсан юм уу, А.Амундрагаас авсан гээд байгаа юм уу. Энэ хүн өөрөө А.Амундратай найз шүү дээ. Өөрийнхөө үйлдсэн бүх хэргүүдийг ямар ч үндэслэл баримтгүйгээр нааж, тогтож үлдэх гэж байна.

Сая юу юу ч яриад байгаа юм бүү мэд. Дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг "Голомт" банкинд ажиллаж байсан учраас "Бодь" группийн баримтууд устгасан гэж хэллээ. Ерөөсөө тийм зүйл байхгүй. Энэ компанийн оффтейк гэрээтэй холбоотой нэг өдрийн сонсголын бичлэг одоо хүртэл байгаа. Би сая нэг өдрийн сонсголын бичлэгийг өөрийн цахим хуудаст дахин тавья. Арцтын аманд буюу Богд ууланд нүүрсний мөнгийг угааж байгаа тухай асуудлыг би өөрөө илчилж гаргасан. Сая 1.5 сая ам.доллар биш 110 сая ам.долларын хахуулийг "Бодь" компани улстөрчдөд өгсөн гэдэг зүйлийг ярилаа. Энэ бол хүмүүсийн дунд зориуд эргэлзээ үүсгэх санааг агуулж байна. Жишээлбэл, "Тавантолгой төмөр зам" компанийн захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал гэж хүн өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсийн оролцоотойгоор "Голомт", "Капитал" гэдэг Д.Баясгалангийн оффисоос 10 гаруй оффисын байр авсан асуудлыг би сонсголоор илчилсэн. "Гэрэгэ тауэр" гээд байгаа Тэмээтэй хөшөөний хажууд байгаа газар бол "Монгол Хьюндай Автомотив" гэж компанийн мэдэлд байсан газар. Энэ нь Х.Баттулгын хамаарал бүхий компани. Энэ газар дээр "Голомт"-ын оролцоотой хөрөнгө оруулснаар "Гэрэгэ тауэр" баригдсан талаар би анх илчилсэн. Энд Н.Удаанжаргал, Б.Ганхуяг нарын оролцоотой байгааг би анх хэлсэн.

Энэ хүний үг яриа хов жив гэхээсээ илүү сэтгэцийн хувьд эрүүл биш болсон байна. Дүр дүрд хувилаад байдаг. Өөрийнхөө авсан авлигаа яриад байгаа юм биш үү.

Зургаан оффтейк гэрээний дөрвөн гэрээг нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө хийсэн. Би Хөгжлийн банкин дээр зургаан сарын хугацаанд данс хөөж, шалгалт хийсэн. Нэг сар гаруй хугацаанд данс хөөж амжаагүй. Өөрөөр хэлбэл, "Бодь" гэдэг компани руу орсон мөнгө хаашаа хаашаа задарсныг өөрөө шалгах гэсэн боловч хугацаа байгаагүй. Би Д.Баясгалан гэдэг хүн рүү маш олон удаа шаардлага явуулж байсан. Нүүрсний сонсголыг хянан шалгагч нар үүнийг одоо гэрчлэх ёстой. "Бодь" компани руу удаа дараа бичиг явуулаад байхад хариу өгөхгүй байсан. Тийм учраас энэ байгууллагад хүчээр нэгжлэг хийж, хүчээр санхүүгийн баримтуудыг авах асуудлыг би ярьж байсан. "Голомт" гэдэг чинь системийн том банк учраас салбартаа маш том доргилт үүсч, санхүүгийн том эрсдэл үүсэх байсан учраас шууд сануулж байсан. Тэгээд нүүрсний сонсголын урьд шөнө нь Хууль зүй, дотоод хэргийн яамны бичиг хэрэгт санхүүгийн баримтыг судалж амжихгүй гэж тооцон авч ирж өгсөн. Тэгэхээр нь би 10 хэдэн хянан шалгагч нартайгаа шөнөжингөө ухаж, санхүүгийн гүйлгээ баримтуудыг хуурамчаар хийсэн гэдгийг нь нотолж, сонсгол дээр ярьсан. Би А.Амундра, Д.Баясгалан гэж хоёр хүнтэй нэг удаа нүүр тулж уулзаж байгаагүй. Энэ бүх хэргийг харьяаллын дагуу АТГ шалгаж байгаа. Энэ хэрэгт прокурор хяналт тавьдаг. Би хэрэгт шууд нөлөөлж болохгүй. Ийм ноцтой авлигын асуудлыг ярьж байгаа бол яаралтай шалгах шаардлагатай. Өөрсдөө амь тавьж байгаа учраас мөчирнөөс зүүгдээд хуулийн байгууллагын систем рүү дайрч, тогтож үзэх гэж оролдож байна. Би ярьж болох асуудлыг ярьж байна. Яагаад гэхээр энэ төрийн нууцтай холбоотой асуудал. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар О.Алтангэрэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байх үед хуралдаанаар маш нууцын зэрэглэлтэй хэлэлцсэн асуудлыг Д.Мөнх-Эрдэнэ, Б.Энхбаяртай холбон ярьж байна. Төрийн нууц учраас ярьж болохгүй байна. Би сайд болоод ажлын хэсэг гаргаж, шалгаад маш нууцын зэрэглэлтэйгээр нь Засгийн газрын хуралдаанд танил

Хятадын шинэ төлөвлөгөө ба Монгол Улс
Хятадын шинэ төлөвлөгөө ба Монгол Улс
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​