fbpx Г.Ишдоржийн эхнэрийн дүү нь “Бако констракшин”-ий захирлаас орсон 10 САЯ төгрөгөөс гурвыг нь Д.Тогтохсүрэн гишүүний туслах руу шилжүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ
Огноо
Унших
5 минут 10 секунд

Г.Ишдоржийн эхнэрийн дүү нь “Бако констракшин”-ий захирлаас орсон 10 САЯ төгрөгөөс гурвыг нь Д.Тогтохсүрэн гишүүний туслах руу шилжүүлжээ

Өдгөө Өвөрхангай аймгийн Засаг дарга асан Г.Ишдоржийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний төлөө авилгал авсан, “Бако констракшин” компанийн захирал, нутгийн уугуул Х.Баатарсүрэний өөртөө давуу байдал үүсгэхээр 10 сая төгрөгийн авлигал өгсөн гэх хэргийг шүүх хэлэлцэж байна. Энэ их мөнгөнд хоёр “хашир”-аас гадна ЗД асангийн эхнэрийн дүү Отгонбаатар, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн туслах/зөвлөх Г.Ариунзаяа нар нэр холбогджээ. Прокурорын яллах дүгнэлтэнд дурдагдсан нотлох баримтаар хэргийг эхнээс нь өгүүлэхэд “Бако констракшин” нь тус аймгийн Бат-Өлзий сумын ЭМТ-ийн өргөтгөлийн 1,3 тэрбумын тендерт шалгарчээ. Ингээд эхний ээлжийн санхүүжилт болох 552 сая төгрөгийг тухайн жилийн 8-р сард, үлдэгдэл 600 сая төгрөгийг 2023 оны 2-р сард 607 сая төгрөгийн санхүүжилтийг ЗД Г.Ишдорж олгожээ. Ийнхүү бүх санхүүжилтээ шуурхай саадгүй авчээ. Санхүүжилтээ бүрэн авсаны дараа компани нь 2-р сарын 15-нд улсын комисс ажиллуулах хүсэлт гаргажээ. Ингээд санхүүжилтээ авсанаас хойш долоо хоногийн дараа, улсын комисс ажиллуулах хүсэлт гаргаснаас хойш ердөө хоёр хоногийн дараа буюу 2-р сарын 17-нд дараа ЗД Г.Ишдорж компанийн захирал руу утас цохиж “цагаан сар дөхөж байгаа тул 10 сая төгрөг зээлээч” гэжээ. Захирал маргааш нь өгсөн данс руу нь 10 сая төгрөгийг “бараа материалын үнэ” гэх утгатайгаар шилжүүлжээ. Уг данс нь ЗД-ын эхнэрийн дүүгийх байж таарсан. 10 саяын хахуулын гэх хэргийг хэн нэгэн матаагүй агаад тохиолдлын байдлаар илэрчээ. Ингээд АТГ ЗД-ыг дуудаж байцаахад эхлээд мөнгө зээлээгүй хэмээн тас гүрийжээ. Жаахан шахахад компанийн захирлаас хандив авсан гэж мэлзжээ. Сүүлдээ зээл авсан гэж хүлээжээ. “Бако констракшин”-ийн захирал ч мөн эхний байцаалтанд хэргээ хүлээгээгүй байна. Баримт гаргаад ирэхэд “ажилчдын хоолны мөнгө өгсөн” гэжээ. Гэсэн ч ЗД-ын эхнэрийн дүү болон компани хооронд ямар нэгэн ажил явагдаагүй тул мөн л сүүлдээ хэргээ хүлээжээ. Хэрэг илэрмэгц ЗД өөрт нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас өмнө яаралтай цалингийн зээл аваад авсан “зээлээ” яаралтай төлөөд шүүх хурал дээр “хүн хоорондын зээл байсан” гэж зүтгэсэн. Гайхалтай нь ЗД болон компанийн захирал нь хоорондоо танил тал, найз нөхдийн харилцаагүй, ганц хоёрхон удаа л уулзсанаас цаашгүй гэж мэдүүлжээ. Гэсэн ч нэг нь танихгүй шахам хүнээсээ 10 төгрөг гуйж нөгөө нь ганц хоёрхон уулзсан хүндээ 10 сая төгрөг зээлжээ. Хэрэгт авагдсан баримтаар “зээлүүлсэн” 10 сая төгрөгийн задаргаа доорхи байдлаар явагджээ. ЗД-ын эхнэрийн дүү нь таван саяыг бэлнээр гаргаад хадам ахынхаа ажил дээр нь аваачиж өгчээ. Мөн өөрөө Шижирбаатар гэх хүнд хоёр сая төгрөгийн өглөгтэй байсан тул өрөө даржээ. ЗД ахынхаа хэлсэний дагуу УИХ-ын гишүүн Тогтохсүрэнгийн туслах/зөвлөх Г.Ариунзаяагийн данс руу гурван саяыг шилжүүлжээ. Г.Ариунзаяа нь Өвөрхангайн МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагын тэргүүн аж. Залуучуудын шинэ жилийн баярын төлбөр нь нэхэгдсээр байсан тул намын дарга Г.Ишдорж нь шийдэж өгөхөөр болж гурван сая төгрөгийг шилжүүлсэн гэнэ. Гэтэл Г.Ариунзаяа нь уг мөнгөөр бас л өр зээлээ дараад хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусжээ. УИХ-ын Тамгын газарт ажилладаг Жүгдэрдулам нь “… 2020 оноос Г.Ариунзаяаг таньдаг болсон. УИХГ Тогтохсүрэнгийн туслах/зөвлөхөөр ажилладаг байсан. 2023 оны 1-р сарын 17-нд чатаар цалин буутал нэг сая төгрөг зээлээч гэхэд нь зээлсэн. Ингээд зээлсэн мөнгөө өгөхгүй байхаар нь 2-р сарын 20-нд мөнгөө нэхсэн. Тэр өдрөө мөнгөө өгсөн …” гэжээ. Харин Г.Ариунзаяагийн дансанд хийсэн үзлэгээр ЗД-ын дүүгээс хоёр удаагийн гүйлгээр гурван сая төгрөг орж ирсэн нь тогтоогджээ. Үүнээс нэг сая төгрөгийг Жүгдэрдулам руу шилжүүлээд үлдсэнийг нь хувийн хэрэглээнд зарцуулжээ. Ямар ч шинэ жилийн баярын төлбөр төлөгдөөгүй гэнэ.

Taiz.mn

Хаврын улс төрийн захиалгат хөгжим буюу Рио минор
Хаврын улс төрийн захиалгат хөгжим буюу Рио минор
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​