fbpx Д.Пүрэв-Очир: Орон сууцны хүртээмж 15.3 хувиар нэмэгдсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 49 секунд

Д.Пүрэв-Очир: Орон сууцны хүртээмж 15.3 хувиар нэмэгдсэн

Ц.МЯГМАРБАЯР

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцав.

-Булган аймагт орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа болон цаашид хийхээр төлөвлөж байгаа бүтээн байгуулалтын ажлуудаасаа танилцуулна уу?

-Булган аймгийн тэргүүлэх зорилт бол “Ухаалаг хөдөө аж ахуй” -г хөгжүүлэх. Хоёрдугаарт нь аялал жуулчлал. Түүнчлэн дэд бүтэц, орон сууцжуулах мөн хувийн хэвшилтэйгээ хамтарч худалдаа үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой. Энэ онд улсын төсвөөс 5.0 тэрбум гаруй төгрөгөөр булган аймгийн Цагдаагийн газрын шинэ байрыг барьж байгуулахаар баталсан. Мөн 2025 онд болсон Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар баталсан бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээний ажлуудын хөрөнгө төсөвт сууж энэ оноос тендер зарлах ажлуудыг хийж байна. Хууль сахиулах байгууллагын ажилтан албан хаагчдын ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх нь хүн төвтэй улс , хүнээ хөгжүүлэх бодлоготой уялдаж байгаа. Мөн Булган аймгийн 90 жилийн ой ирэх 2028 онд тохионо. Булган аймгийн төв талбайд Цогт хунтайж болох Чингис хааны алтан урлагийн хааны талбайг тохижуулах, гэр бүлээрээ амрах, зугаалах таатай орчныг бүрдүүлэхийг зорьж байна. Иргэддээ худалдаа үйлчилгээгээр үйлчлэх, үзвэр, соёлын арга хэмжээ зохион байгуулах ажлыг бүрдүүлнэ. Түүнчлэн өвлийн улиралд мөсөн хотхон байгуулж өргөжүүлэхээр ажиллаж байна. Энэ сарын 7-нд УИХ-ын дарга Н.Учрал Булган аймагт ирж ажиллах үеэрээ Булган аймгийн Хөгжимт жүжгийн хүрээлэнг шинээр барих хөрөнгө оруулалтыг ирэх жилийн улсын төсөвт суулгаж өгөхөөр боллоо. Ингэснээр 2028 онд 90 жилийн ойгоор 600 хүний суудалтай хоёр танхимтай шинэ театртай болох боломж бүрдэнэ. Яагаад театрт үзвэр үйлчилгээнд их мөнгө зарцуулах болов гээд судлахаар иргэд цахим орчноос эх сурвалжгүй, худал, нэг нэгнээ гүтгэсэн, хуурсан мэдээлэл авдаг нь их болсон байна. Түүнчлэн зохисгүй видео бичлэг ихээр явдаг. Тэгэхээр иргэдийн сэтгэл санааг амар тайван болгох, соён гэгээрүүлэх орчныг өөрчлөх, илүү амьд тогтолт, урлаг уран сайхнаар үйлчлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бий болгох, чадварлаг уран бүтээлчдийнхээ тайзыг томруулъя гэсэн санаагаар удаа дараа санал болгож 18.2 тэрбум төгрөгөөр барихаар зураг, төсвөө Сангийн сайдад танилцуулсан. Мөн манай Булган сумын III сургуулийн дотуур байрны нөхцөл байдал цахим орчинд нэлээд шүүмжлэлтэй тулгарч байгаа. Энэ бол үнэн. Бид 21 дүгээр зуунд аймгийн төвдөө гаднаа нийтийн бие засдаг газартай, усаа зөөвөрлөдөг нь сургуулийн орчин байна гэдэг үнэхээр үнэн. Тиймээс энэ нөхцөл байдлыг сайжруулахаар 2027 оны төсөвт 6.0 тэрбум төгрөг төсөвлөсөн саналаа УИХ-ын дарга, сангийн сайд, БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн даргад тавьж байна. Ерөнхийдөө “Булганы сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд 2025-2028 онд тусгасан бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Нийт энэ хөтөлбөрт дөрвөн зорилт бүхий 13 дэд хөтөлбөр, 150 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр бусад олон улсын байгууллагын хандив, хөнгөлөлттэй зээл, улсын төсвөөр хийх санхүүжилтийг босгохоор ажиллаж байна. Мэдээж орон нутагт оногдсон төсвөө нэмэгдүүлэхэд анхаарч бодитой ажил болгох чиглэлд анхаарна.

- Булган аймагт орон сууцны хөтөлбөрийн хэрэгжилт ямар шатандаа байна вэ?

- Аймгийн ИТХ-ын 2025 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн IX/68 дугаар тогтоолоор батлагдсан “Булган орон сууц” хөтөлбөр хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд таван зорилтын 18 үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж, уламжлалт болон дэвшилтэт технологийг хослуулсан, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, хямд өртөгтэй, хүртээмжтэй орон сууцны бодлогыг хөгжүүлэхэд чиглэж байна. Хэрэгжилтийн хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Булган суманд дөрвөн блок, 146 айлын орон сууц, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хутаг-Өндөр суманд найман айлын төрийн албан хаагчдын орон сууц тус тус ашиглалтад орсон. Булган орон сууц хөтөлбөрийн хүрээнд Булган суманд баригдаж буй 15 айлын түрээсийн орон сууцны барилгын 2025 оны төлөвлөгөө 100 хувь биелж, 2027 онд ашиглалтад орохоор төлөвлөсөн.Энэхүү түрээсийн орон сууц ашиглалтад орсноор хотоос шилжин ирэх нарийн мэргэжлийн болон залуу төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах таатай нөхцөл бүрдэнэ. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд аймгийн хэмжээнд орон сууцны хүртээмж 15.3 хувиар нэмэгдэж, Иргэдийн орон сууцтай болох боломж, нөхцөл бодитоор сайжирч байна. Түүнчлэн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд Булган сумын V баг, III багаас Шунхлайн уулзвараас Доод дөрвөн зам хүртэлх төв замын өргөтгөлийн ажил, мөн 6-р багийн Залуус хороололд хатуу хучилтад зам болон инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтын ажлууд үе шаттайгаар хэрэгжиж байна.Эдгээр ажлын хүрээнд дэд бүтцийн хүртээмж нэмэгдэж, иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэж байна. VII цэцэрлэг хүртэлх таван хос шугамын ажлыг “Гуа орд” ХХК 750 сая төгрөгөөр гүйцэтгэж 116а, 116б, 5, 208, байрны гадна шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. 2025 оны байдлаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хөрөнгө оруулалтын хүрээнд Булган суманд нийт дөрвөн блок 146 айлын орон сууц ашиглалтад орлоо. Үүнд:Булган сумын II баг "Түмэн-Алт "ХХК-ийн 25 айлын орон сууц, Булган сумын VI баг "Хишиг дулаан" ХХК-ийн "Сайхан уул-3" 20 айлын орон сууц, Булган сумын V баг иргэн Ш.Баттөрийн 56 айлын орон сууц, Булган сумын V баг "Эрин гүрэн" ХХК-ийн 45 айлын орон сууц тус тус ашиглалтад орсон. Залуус хороололд буй 56 айл хэрэглээний халуун усанд холбогдож байна.

- Дэд бүтэц, зам гүүрний бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явж байна. Танай нэг гүүр 2024 оны үерийн улмаас нурж унасан байсан. Энэ гүүрний засвар шинэчлэлийн ажил хэзээ хийгдэх бол?

-Булган аймгийн Булган сумын IV багийн Зүүн түрүүний гүүрний төмөр бетон хийцлэлтэй ажлын даалгаврыг гаргаж мэргэжлийн байгууллагаар зураг төсвийг хийлгэснээр 1.0 тэрбум 579 сая төгрөгийн өртөгтэй 45.8м урт төмөр бетон гүүрний төсөв батлагдаж бэлэн боллоо. Орон нутгийн авто замын сангийн хөрөнгөөр 1.0 тэрбум 579 сая - 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгаж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулан тендерийг зарлаад байна. Ингэснээр тус гүүрний ажил энэ ондоо хийгдэж дуусах боломж бүрдэж байгаа. Иргэдийн аюулгүй тав тухай зорчих нөхцөл боломж бүрдэж байна. "Амар тайван Булган" хөтөлбөрийн хүрээнд Булган сумын Ачуут I багийн иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор камержуулах ажлыг хийхээс гадна орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 250 сая төгрөгийн гэрэлтүүлгийн ажлыг хийхээр төлөвлөж байна. Энэхүү ажлууд дараа дараагийн багууд дээр шат дараалалтайгаар хийгдэнэ. “Теле камерын хяналтын төв” ашиглалтад орсноор аймгийн хэмжээнд үүсэж болохуйц эрсдэлийг урьдчилан сэргийлж бууруулах юм.Энэ хүрээнд Булган аймгийн төв суурины бүс болгоныг камержуулах ажлыг гүйцэтгэж байна.2025 оны орон нутгийн төсөвт 400 сая төгрөгийг тусгаж одоогийн байдлаар 160 гаруй ухаалаг камерыг суурилуулан хянан ажиллаж байна. Мөн найман сумын хяналтын камер болон үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн хяналтын камерыг тус төвтэй холбож хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Цаашид аймгийн бүх харанхуй цэгийг камержуулж ард иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангахаар зорьж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 59 (7801)

Л.Оюун-Эрдэнэ: Миний мэдэгдлээс хойш хам хэрэгтнүүд цовхорч гарч ирээд бие биеэ илчилж байна
Л.Оюун-Эрдэнэ: Миний мэдэгдлээс хойш хам хэрэгтнүүд цовхорч гарч ирээд бие биеэ илчилж байна
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​