fbpx Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас асуусан онцлох асуудлууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
8 минут 0 секунд

Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас асуусан онцлох асуудлууд

Төмөрбаатарын БАТСАЙХАН

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн чуулган өчигдөр хуралдаж, УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо. Үдээс өмнө болсон хуралдаанаар чөлөөлсөн бол үдээс хойш болсон хуралдаанаар МАН-ын дарга Н. Учралыг Ерөнхий сайдаар томилсон юм. Ингэснээр Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр танхимын сайд нараа томилж, маргааш Засгийн газрын анхны хуралдаанаа зарлан хуралдуулах товтой байна. Өчигдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учралаас асуусан онцлох асуултуудыг тоймлон хүргэе.

Эдийн засгаа илүү халаах бодлого хэрэгжүүлнэ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Шинэ Ерөнхий сайдыг эдийн засгийн ноцтой нөхцөл байдал угтаж байгаа. Персийн булангуудын дайнтай холбоотойгоор маш их хүндрэл бий болж байна. Ормузын хоолойгоос болж нефть гацаж байгаа. Үүнтэй холбоотойгоор ажилгүйдэл болон хүнсний хомсдол бий болно. Нефтийн үнэ хоёр дахин өсөж байгаа. Улмаар төмөр, хүдэр, нүүрс болон зэс алтны олборлолтын зардал өснө. Үүнээс үүдэж төсвийн орлого гацах нөхцөл байдал үүсэж байна. Шатахууны үнэ өсөхөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Үүн дээр ямар арга хэмжээ авах юм?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал:

-Газрын тосны үнийн үнэ өсөхөөр бүх зүйлд нөлөөлнө. Биднийг томоохон сорилт хүлээж байна. Тиймээс хурдтай ажиллах шаардлага үүсэж байгаа. Сорилтыг давж туулахын тулд ажиллана. УИХ-ын даргаар ажиллаж байхдаа БНХАУ болон ОХУ-д ажилласан. Хоёр хөрштэйгөө хэлэлцээ хийгээд явна. Нийлүүлэлтийг зогсоохгүй. Иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалахын тулд Засгийн газраас шаардлагатай гэж үзвэл зарим салбарт тодорхой татаасыг өгнө. Эдийн засгаа илүү халаах бодлого хэрэгжүүлнэ. Тухайлбал, ажлын байр болон өрхийн орлого нэмэгдүүлэх салбарууд дээр Засгийн газраас баталгаа гаргаж эргэлтийн хөрөнгийн зээлийг нэмэгдүүлэх чиглэл рүү анхаарна.

“Нүүдэл суудал, халаа сэлгээ үүсэх вий гэсэн болгоомжлол байна”

УИХ-ын гишүүн Р.Батболд:

-Гадаад байдал эдийн засаг хүнд байна. Та энэ үед сайд нараа солиод сандал суудлын хэрүүлтэй болгочих вий гэж бодож байна.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал:

-Үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын бүтцээ хэрхэн харах вэ гэдэг сорилт бий болоод байна. Орон нутгаар иргэдтэй уулзахаар есөн хувийн цомхотгол нүдээ олохгүй байна гэсэн. Үнэхээр экспортоо нэмэгдүүлье гэж байгаа бол зарим газар орон тоо нэмэх хэрэгтэй юм билээ. Үндсэн хуульд Засгийн газар бүтцийг тусгаагүйгээс Засгийн газрын бүтэц шинэчлэгддэг. Үүнээс бол төрийн албан хаагчид халагддаг. Нүүдэл суудал, халаа сэлгээ үүсэхээс болгоомжилж байгаа. Томилогдсоныхоо дараа байр сууриа илэрхийлье.

“Хувийн хэвшил төртэй хамааралгүйгээр бизнесээ явуулдаг болно”

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Төрийн болон орон нутгийн өмчит компанийн асуудал байгаа. Г.Занданшатар даргын танхим төрийн өмчит компанийг цэгцлэх бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр далайцтай ажил эхлүүлсэн. Эдийн засгийн хувьд төрийн болон орон нутгийн өмчит компанийн асуудал хувийн бизнесийн орон зай руу хэт орж, өрсөлдөөнийг боомилдог. Тиймээс төрийн өмчит компаниудын менежментэд хэрхэн анхаарч ажиллах вэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал:

-Төрийн өмчит компани төсвийн эдийн засаг дахь харьцаа 61 хувьд хүрсэн байна. Нэг ёсондоо хувийн хэвшил төртэй хамааралгүй бизнесээ явуулах нөхцөл алга. Энэ дуусдаггүй яриа болсон, үүнийг дуусгана.

“Манай намын мөрийн хөтөлбөрийн 60 орчим хувь нь хэрэгжээгүй байгаа дээр үнэлэлт дүгнэлт хийх ёстой”

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:

- 2024 онд МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа вэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал:-2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 2025 оны эцсээр үнэлэхэд дунджаар 33.2 хувьтай байгаа. Мөрийн хөтөлбөрийн 152 заалт хэрэгжиж эхлээгүй, 225 буюу 37 орчим хувь нь хэрэгжилт хангалтгүй, 206 заалт буюу 34 хувь нь хэвийн хэрэгжиж байгаа. 31 заалт буюу таван хувь нь хэрэгжилт сайтай байна. Мөрийн хөтөлбөрийн заалтын 60 орчим хувь нь хэрэгжээгүй байгаа дээр үнэлэлт дүгнэлт хийх ёстой. Хэрэгжилт хангалтгүй байгаа тул би ажилдаа шуурхайлан орж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг зорино. Би шаардлагатай төслүүдийг урагшлуулахад хариуцлагатай, хурдтай ажиллах болно.

“Парламентын үйл ажиллагаа хэвийн явагдаасай гэж чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан”

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Намын дарга нь Ерөнхий сайд болно гээд УИХ-ын даргын албан тушаалаа голонгуй маягтай өргөдлөө өгч байна гэж ойлгож байгаа. Өчигдөр МАН-ын бага хурал хуралдаж, Дорнод аймгийн Засаг дарга, ИТХ-ын машин, Дархан-Уул, Архангай аймгийн Засаг дарга нарын машинууд танай намын байрны гадна бүтэн эргэлдлээ. Намын хуралд яагаад төрийн машиныг унаж ирээд, төрийн мөнгөөр бензин хийгээд байгаа юм бэ.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал:

-Хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Зарчмын хувьд УИХ-ын даргын хариуцлагатай албыг хүлээлгэж өгч байж парламентаар хэлэлцэх үйл явц явах нь зөв гэж үзсэн. Энэ утгаараа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаа. Сөрөг хүчний зүгээс таван нам эвслээс бүрдсэн парламентыг нэг намын дарга удирдах нь зохимжгүй байна гэдэг шаардлага тавьсан. Төрийн ажил цаашид тасралтгүй тогтвортой явагдах ёстой. Энэ утгаараа намын бага хурал хуралдаад улс төрийн шийдвэр гаргасан. Аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар бол улс төрийн албан тушаалтнууд учраас намынхаа бага хуралд оролцох ёстой.

Дугаар шилжих мөчид Ерөнхий сайдыг томилох чуулганы нэгдсэн хуралдаанаас АН-ын бүлэг нэг цагийн завсарлага авсан байв. Улмаар ээлжит бус бүлгийн хуралдаан зарлаж, нэр дэвшигч Н.Учралаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар тайлбар, мэдээлэл авахаар болсон юм. Улмаар Ерөнхий сайд нэр дэвшигч Н.Учрал АН-ын бүлгийн хуралд дуудагдан, орж мэдээлэл өглөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 60 (7802)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

“Бодь”-ийн оффтейкийн “хандив”-аар Арцатын аманд Mall босгосон уу?!
“Бодь”-ийн оффтейкийн “хандив”-аар Арцатын аманд Mall босгосон уу?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​